NEW
Font size
Worksheets№6 С. Дашдооров "Үрт амьтан" quizziz
Total questions: 10
Worksheet time: 25mins
1. Дараах хэлц үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг сонгоорой.
1. Элэг барьж a. Морь малын ялгуун гавшгай
2. Бах таваа ханган b. Яаруу сандруу
3. Ум хумгүй c. Бусдын мууд сэтгэл ханах
4. Нүд нь орой дээрээ гарчихсан d. Ихэд сандрах, айн балмагдах
5. Хөл хөнгөн e. Бусдыг басамжлан дээрэлхэх
A. 1c2e3b4a5d
B. 1c2a3b4d5e
C. 1e2c3b4d5a
D. 1a2b3c4d5e
E. 1e2c3a4d5b
“Дэмбээгийн чээжинд нэг их өгөөмөр өрөвч сэтгэл шуудайд хийсэн унгас шиг цэндийж байх шиг санагдана.” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
A. Сагаг
B. Саваг
C. Ноос
D. Ноолуур
E. Хөөвөр
Дэмбээ нэг л их ёс төртэй үйл бүтээсэн мэт тээхийн зогссоны учир юу вэ?
A. Үрт хүний үйл бүтээсэн учраас
B. Нутгийн дээс алхсан учраас
C. Жингийн даамал Дандийн захиасыг биелүүлсэн учраас
D. Дандий, Гэпил хоёрт бухимдаж хорссон сэтгэлээ тайлсан учраас
E. Гэпилийн айдсыг холдуулсан учраас
Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.
A. Оорцог хайрханы амьтан байлгүй.
B. Ваа зайлуул...үрт амьтан гэдэг...
C. Үхтэл үр гэж энэ дээ...
D. Тэр аяараа лус ч байгаа юм бил үү?
E. Нутгийн чулуу төөрүүлж болохгүй.
“Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ” гэсэн өгүүлбэрийн санаанд үл тохирох хэсгийг олоорой.
A. Гэпил ачаа бараа руугаа сэмээрхэн нударгаа далбагануулан заагаад үг хэлэхгүй цаашаа харайх нь тэр.
B. Гэпил тээр тэнд цэрвэн зогсоод “Цаад... өнөө гурав дахь тэмээний дээр ...” гээд бас л хэдэн алхам чанагшлан зогсжээ.
C. ...цаадах нь бут дэрсэн дундуур таварсан тэмээ шиг дэнтэй дунтай харайн холдоод...
D. “Муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм” гэсэн үг дуулснаа санаж бие сэтгэл нь дорхноо донсолжээ.
E. ...өөртөө дэм эрэх санаатай Гэпил рүү харвал цаадах нь тээр тэнд овойж товойгоод сууж байлаа.
Могойг нутагт нь буцаах болсны учир нь зохиолын аль хэсэгтэй холбоотой вэ?
A. Гэпил урт хорхойн бараа харж чаддаггүй, айж эмээдэг ажээ.
B. Муугаа үзэх хүнд могой хөлөө үзүүлдэг юм.
C. Дэмбээ гэмшсэн ч юм шиг бас сэжиг сүжгийн манан сэтгэлдээ хөшилдүүлэн алмайрч байтал...
D. ...нутгийн чулуу төөрүүлж болохгүй...
E. ...цаадах нь элэг гэдсээ нялга болсноо ч үл анзааран тэмүүлэн очиж мушгиран эвхэрчээ.
“Тэгээд л Дэмбээ уул мэт хар ат унаалан замд гарч зорьсноо бүтээгээд буцаж байгаа нь энэ ажээ” – өгүүлбэрийн дүрслэх ур маягийг тодорхойлоорой.
A. Хар атыг уултэй зүйрлэн ихэсгэсэн.
B. Хар атыг уул хэмээн ихэсгэн дүрсэлсэн.
C. Хар атыг уулаар төлөөлүүлсөн.
D. Хар атыг уул хэмээн тойруулсан.
E. Хар атыг уултай адилтган ихэсгэсэн.
Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдэв нь юу вэ?
A. Могойн тухай
B. Эх амьтны тухай
C. Жинчдийн тухай
D. Лусын амьтны тухай
E. Жин тээхэд тохиолддог явдлын тухай
Тухайн үйл явдалд дургүйцсэн өнгө аяс бүхий хэсгийг олоорой.
A. Тэр аяараа лус ч байгаа юм бил үү?
B. Лав ямар нэгэн шившлэг үг хэлдэг байх.
C. Өнөө гайхал чинь бас хүрээд ирчхэж.
D. Юун ч сүржин юм.
E. Ямар гай дагаад байна аа, та минь.
2. Үгсийн утгыг ажиглаад бүгд могойн үйл хөдлөлтэй хэсгийг олоорой.
A. Мурилзах, мушгиран, муригнах, мөлхөх, үрчилзэн хөрвөх, гулалзтал
B. Мурилзах, мушгиран, муригнах, сөглөн, үрчилзэн хөрвөх, эвхрэх
C. Мурилзах, мушгиран, муригнах, мөлхөх, сөөсийсөн, эвхрэх
D. Мурилзах, мушгиран, муригнах, мөлхөх, үрчилзэн хөрвөх, эвхрэх
E. Мурилзах, тээхийн зогсох, муригнах, мөлхөх, үрчилзэн хөрвөх, эвхрэх
