wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

олон улсын харилцаа

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

  • Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)

  • Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)
  • Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)

  • Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн  хүлээн зөвшөөрсөн хэлбэр

2.

Өөрийн орны болон бүс нутгийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай байдаг улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?

a)

  • Бага улс

b)

  • Их гүрэн

c)
  • Дунд улс

d)
  • Хөрш орон

3.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.

a)
  • A.

    Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх

b)
  • B.

    Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

c)
  • C.

    Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

d)
  • D.

    Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

4.

НҮБ тэргүүтэй нийтлэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?

a)

  • Олон улсын байгууллага

b)
  • Олон улсын төрийн бус байгууллага

c)

  • Үндэстэн дамнасан корпорац

d)

  • Нөлөө бүхий хувь хүн

5.

Олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.

a)
  • Далай лам

b)
  • Тоёота корпораци

c)
  • НҮБ

d)
  • “Эмнэсти интернэйшнл”

6.

Зүүн хойд Азийн бүс нутагт байрлах улс орныг тэмдэглэнэ үү.

a)
  • A.

    Энэтхэг

b)
  • B.

    Вьетнам

c)
  • C.

    Монгол

d)
  • D.

    Казахстан

7.

“АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болно.” гэж Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заажээ. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?

a)
  • Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

b)
  • Монгол улс Азийн бүсийн  хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

c)
  • Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

d)
  • Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

8.

Ёс суртахууныг эрхэмлэн ямар ч үед, аль ч нөхцөлд эмзэг бүлгийн нийтлэг ашиг сонирхлыг хүндэтгэсэн үйл ажиллагаа явуулж буй  зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.

a)
  • Улс төрийн дипломат ажиллагаа

b)
  • Эдийн засгийн дипломат ажиллагаа

c)
  • Соёлын дипломат ажиллагаа

d)
  • Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа

9.

Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)
  • Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр

b)
  • Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

c)
  • Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр

d)
  • Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр

10.

Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?

a)
  • Хөрш орон

b)
  • Их гүрэн

c)
  • Бага улс

d)
  • Дунд улс

11.

Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны прагматик байх бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.

a)
  • Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах

b)
  • Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах

c)
  • Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах

d)
  • Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх

12.

“Хил хязгааргүй эмч нар”, “Эмнэсти Интернэйшнл” зэрэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?

a)
  • Нөлөө бүхий хувь хүн

b)
  • Олон улсын байгууллага

c)
  • Үндэстэн дамнасан корпорац

d)
  • Олон улсын төрийн бус байгууллага

13.

АСЕАН-ны Бүсийн чуулгын (АРФ) гишүүн орныг тэмдэглэнэ үү.

a)

  • Иран

b)

ОХУ

c)

Турк

d)

Монгол

14.

Үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, зан заншилд суурилан явуулж байгаа зөөлөн хүчний бодлогын чиглэлийг тэмдэглэнэ үү.

a)

Хүмүүнлэгийн дипломат ажиллагаа

b)
  • Эдийн засгийн дипломат ажиллагаа

c)

  • Соёлын дипломат ажиллагаа

d)

Цахим дипломат ажиллагаа

15.

“Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хараат байдалд орохоос сэрэмжлэнэ” гэж үзэн үйл ажиллагаа явуулж байна. Монгол улс яагаад “Гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлэх болсон бэ?

a)

Монгол улс зөвхөн БНХАУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

b)

Монгол улс Азийн бүсийн  хамааралд бус Америк, Европын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

c)

Монгол улс зөвхөн ОХУ-ын хамааралд бус дээрх улсуудын нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.

d)

Монгол улс зөвхөн хоёр хөршийн хамааралд бус тэдний нөлөөллийн тэнцвэрийг хадгалах зорилгоор энэхүү бодлогыг хэрэгжүүлж байна.