NEW
Font size
WorksheetsНийгэ жишиг - ОУХ 1
Total questions: 20
Worksheet time: 10mins
Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн бол АНУ гэж үзэх хандлага хүмүүсийн дунд байх ба мөн Орос, Хятадыг ч бас дэлхийг тэргүүлэх орнууд гэх нь бий. Хэрвээ ийм тохиолдол бодит байдал болоход дэлхийн бодлого хэдэн туйлт бодлогоос хамаарна гэж үзэх вэ?
А. Гурван туйлт
B. Нэг туйлт
C. Хоёр туйлт
D. Олон туйлт
Монгол улс нь АНУ- ыг хамтын ажиллагааны ямар түвшний улс гэж үздэг вэ?
А. Стратегийн түнш
B. Иж бүрэн түншлэл
C. Сайн хөршийн харилцаа
D. Найрсаг хамтын ажиллагаа
1618 – 1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн төрт улсыг хүлээн зөвшөөрдөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн жишиг тогтсон байна. Энэхүү энхийн гэрээг юу гэж нэрлэдэг вэ?
А. Женевийн конвенци
B. Венийн конвенци
C. Вестфалийн гэрээ
D. Ялтын гэрээ
Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд аль нь хамаарахгүй вэ?
А. Нүүрсний орд, алт зэсийн орд, ураны ордод хөрөнгө оруулалт хийсэн, хамтарсан хайгуул хийсэн бол 5 жилийн хугацаатай татвараас чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.
В. Цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, авто төмөр зам, агаарын тээврийн болон инженерийн барилга байгууламж, харилцаа холбооны үндсэн сүлжээний салбарт 10 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.
С. Нефть хатуу түлш олборлох, боловсруулах металлург, хими, төмөрлөг, машины үйлдвэрлэл, электроникийн салбарт 5 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 5 жилд 50 хувиар хөнгөлнө.
D. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 50 - иас дээш хувийг экспортлож байвал тухайн аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас 3 жилийн хугацаатай чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.
Манай орны эдийн засгийн харилцаа хөгжихийн хэрээр дэлхийн олон орны хөрөнгө оруулалт өсөн нэмэгдэж, үндэстэн дамнасан гадаадын компаниуд олноороо улс орны эдийн засагт оролцох болсныг ямар ойлголтоор илэрхийлэх вэ
А. Туйлт бодлого
B. Даяарчлал
C. Глобаль асуудал
D. Интеграцчилал
Олон улсын харилцааны үндсэн зарчмуудад аль нь үл хамаарах вэ?
А. Улс үндэстний өөрөө засан тохинохуйг хүндэтгэх
B. Улс орнуудын бүрэн эрхийг харгалзах
C. Олон улсын маргааныг хүч хэрэглэн шийдэх
D. Олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх
Олон улсын харилцаан дахь эмх замбараагүйдэл, мөргөлдөөнт байдлыг гаргахгүйн тулд Наполеоны дайны дараа 1815 онд Венийн конгрессыг хийж, Европод хүчний харьцааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авсан нь XIX зууны олон улсын харилцааны чухал үйл явц болсон гэж үздэг. Энэхүү Венийн конгрессоор олон улсын харилцаанд ач холбогдолтой ямар ойлголтыг буй болгосон бэ?
А. Олон улсын харилцааны тогтолцоо
B. Олон улсын харилцааны дэг журам
C. Олон улсын харилцааны хэлбэр
D. Олон улсын харилцааны дүрэм
Орчин үеийн олон улсын харилцааны түүх үүсэн бүрэлдэхээс өмнөх цагт хүн төрөлхтөний түүхэнд Ромын эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн зэрэг их гүрнүүд оршин байсан. Үүнийг өнөөгийн олон улсын харилцааны бодлогоор тайлбарлавал хэдэн туйлт тогтолцоо гэж үзэх вэ?
B. Хоёр туйлт тогтолцоо
B. Хоёр туйлт тогтолцоо
C. Гурван туйлт тогтолцоо
D. Олон туйлт тогтолцоо
1945 – 1990 оны олон улсын харилцаанд ЗХУ болон АНУ хэмээх их гүрнүүд өөрийн хүчийг нэмэгдүүлэхийг оролдон, нөгөө эвсэлийн гишүүнээ өөртөө татах, өөрөөсөө гишүүнээ алдахгүй байхыг оролдон өрсөлдөх болсон. Энэ нь олон улсын харилцааны бодлогоор тайлбарлавал хэдэн туйлт тогтолцоо вэ?
А. Олон туйлт тогтолцоо
В. Нэг туйлт тогтолцоо
C. Гурван туйлт тогтолцоо
D. Хоёр туйлт тогтолцоо
Олон улсын түгээмэл эрх зүй ёсоор нутаг дэвсгэрийн ус бол тухайн улс гүрний нутгийн хэсэг учраас тэнд гадаадын хүмүүс загас агнахыг хориглоно. Гэвч хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрийн усанд нөгөө этгээд нь загас агнахыг зөвшөөрсөн гэрээ байгуулж болдог. Энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээний аль ойлголтонд хамаарах вэ?
А. Диспозитив
B. Императив
C. Интенсив
D.Экстенсив
Монгол улс сүүлийн үед ямар бүс нутагт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах эрмэлзэлтэй байна вэ?
А. Зүүн өмнөд ази
B. Зүүн хойд ази
C. Төв ба еврази
D. Ази Номхон далайн бүс нутаг
Тусгаар тогтносон үндэстэн улсууд харилцан биенийхээ түүх, уламжлалт ёс заншил, тухайн үндэстэн ард түмний эрхэмлэдэг үнэт зүйлсийг хүндэтгэн үзэх нь олон улсын харилцааны ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
А. Олон улсын дэг журам
B. Олон улсын эрх зүйн хэм хэмжээ
C. Олон улсын ёс зүйн хэм хэмжээ
D. Олон улсын тогтолцоо
ууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй дэг журмыг заасан эрх зүйн баримт бичигт аль нь үл хамаарах вэ?
А. Ёс зүйн баримт бичиг
B. Заншил
C. Гэрээ
D. ОУБ ын заавал биелүүлэх шийдвэр
Янз бүрийн улс орны жирийн иргэдийн хоорондын харилцаагаар илэрдэг олон улсын бодлогын шинжтэй үзэгдлийг тэмдэглэсэн ойлголт аль нь вэ?
А. Ардын дипломат
B. Мэргэжлийн дипломат
C. Парламентын дипломат
D. Дипломат урлаг
лбан ёсны харилцаа хууль зүйн дагуу тогтоож чадаагүй улс орны засгийн газрууд нь хоорондын ойлголцлоо харилцан ойртуулах үүднээс урлаг, спорт, соёлын төлөөлөгчдөө улс үндэстний харилцаанд татан оруулах үйл явцыг юу гэж нэрлэх вэ?
А. Дипломат урлаг
B. Мэргэжлийн дипломат
C. Парламентын дипломат
D. Ардын дипломат
Монгол улсын гадаад бодлогын тулгуур бодлогод аль нь үл хамаарах вэ?
А. Ойрхи Дорнодын улсуудтай боломжийн хэмжээнд хамтран ажиллах
B.Хөрш орнуудтайгаа найрсгаар тэнцвэртэй харилцах
C. Азийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох
D. Өрнө дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх
Европын холбоо, АПЕК, АСЕМ зэрэг хамтын ажиллагааны олон талт механизмууд идэвхтэй ажиллаж байгаа нь орчин үеийн олон улсын харилцааны аль хандлагыг илэрхийлэх вэ?
А. Үндэстэн улсуудын харилцаа
B. Даяаршлын бодлого
C Туйлт харилцаа
D. Бүс нутгийн интеграцлал
“Монгол улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, бие даасан тэнцвэртэй, идэвхтэй байх......” гэсэн нь Монгол улсын олон улсын харилцааны бодлогын аль ойлголтонд хамаарах вэ?
А. Гадаад бодлогын зарчим
B. Гадаад бодлогын зорилго
C. Гадаад бодлогын зорилт
D. Гадаад бодлогын тэргүүлэх ба дагалдах чиглэл
Тус улсын аюулгүй, хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчин бүрдүүлэх, дипломат болон консулын харилцааг хөгжүүлэх, нөлөө бүхий улсуудтай харилцааныхаа түвшинг дээшлүүлэх нь.....” Монгол улсын гадаад харилцааны аль бодлогод хамаарах ойлголт вэ?
А. Соёл хүмүүнлэгийн бодлого
B. Эдийн засгийн бодлого
C. Улс төрийн бодлого
D. Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого
Манай улс нь БНСУ –ын харилцаа хамтын ажиллагааг 2011 оны 8 сард иж бүрэн түншлэлийн харилцаанд дэвшүүлэн хөгжүүлэхээр хоёр тал тохиролцсон байна. Энэ нь ямар түвшний харилцааг хэлж байна вэ?
А. Нийгмийн бүх салбарт хамтран ажиллах
B. Хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшний харилцаа
C. Зөвхөн газарзүйн ойлголт бус, Монголын ардчилал, эдийн засгийн өөрчлөлтийг дэмжигч ямар ч улстай хамтран ажиллах
D. Нийгмийн салбаруудын аль нэгийг голлон анхаарах, хөгжүүлэх
