WorksheetsНийгэм судлал жишиг Нийгэм, нийгмийн харилцаа 1
Total questions: 24
Worksheet time: 12mins
Нийгмийн давхраажилтын хэв маягт хамаарах ойлголт аль нь вэ?
A. Боолчлол, каст, давхраа, анги
B. Боолчлол, каст, давхраажилт, анги
C. Боолчлол, каст, язгуур, анги
D. Боолчлол, эрх мэдэл, язгуур, анги
Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай тогтолцоо аль нь вэ?
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги
Материаллаг баялгийн хэмжээ, эрхэлж буй ажил мэргэжлээрээ тодорхойлогддог тогтолцоонд аль нь хамаарах вэ?
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги
Тэгш бус байдлыг илэрхийлэх хамгийн түгээмэл ойлголт аль вэ?
A. Давхраажилт
B. Нэр хүнд
C. Боловсрол
D. Эд хөрөнгө
Дараах ойлголтуудын аль нь хүний хөгжлийг тодорхойлох үзүүлэлтэд хамааралгүй вэ?
A. Боловсролын түвшин
B. Нэг хүнд ноогдорх ДНБ
C. Оюуны хөгжлийн түвшин
D. Дундаж наслалт
Эртний Энэтхэгийн "Махабхарата" хэмээх яруу найрагт "Үхэр, ямаа, хүн, хонь, морь, илжиг, луус-энэ долоо бол гэрийн тэжээмэл амьтан" гэж өгүүлжээ" гэсэн баримтад хамаарах гол асуулт аль нь вэ?
A. "Махабхарата" хэмээх яруу найрагт өөр ямар асуудлыг тусгасан вэ?
B. Энэтхэгт боолчлол хөгжсөний учир юу вэ?
C. Хүнийг яагаад гэрийн тэжээмэл амьтдын тоонд оруулсан бэ?
D. Гэрийн тэжээвэр амьтаны онцлог шинжүүд юу вэ?
Социализмын үеийн Монголын нийгмийн давхраажилтад хамаарах ойлголт аль вэ?
A. Ажилчдын давхраа
B. Бага орлоготой энгийн ажилчид
C. Орон гэргүйчүүд
D. Инженер техникийн ажилтан
A. Ажилчдын давхраа
B. Бага орлоготой энгийн ажилчид
C. Орон гэргүйчүүд
D. Инженер техникийн ажилтан
Сурагчдын дүрэмт хувцасны чанарын судалгаанд түүврийн аргыг ашиглахаар шийдсэн бол аль сонголт зөв бэ?
A. Хаалттай асуулгын аргаар судалгаа хийнэ.
B. Ангийн нийт сурагчдыг хамруулна
C. Нээлттэй асуулгын аргаар судалгаа хийнэ.
D. Анги бүрээс 7 сурагч авна
Нийгмийн давхраажилтын ялгаралд голлон нөлөөлж буй хүчин зүйлсээс илүүц хариултыг сонгоно уу.
A. Эрх мэдэл
B. Ажил мэргэжлийн нэр хүнд
C. Удам угсаа
D. Эдийн засаг
Нийгмийн аль хэв маягын ангилалд Бүгд найрамдах төр бүхий нийгэм нь хамаарах вэ?
A. Орчин үеийн нийгэм
B. Аж үйлдвэржилтийн өмнөх нийгэм
C. Постмодерн нийгэм
D. Уламжлалт нийгэм
Хүний төрөлх статусыг тодорхойлох шинж аль нь вэ?
A. Мэргэжил
B. Алдар гавьяа
C. Яс үндэс
D. Эрхэлдэг ажил
Ажилтан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон бол хаанаас тэтгэврийн мөнгийг олгох вэ?
A. Ажил олгогч
B. Нийгмийн халамжийн сан
C. Үйлдвэрчний эвлэл
D. Нийгмийн даатгалын сан
“Нийгэм өөрөө өөрийгөө хангагч систем” гэсэн бодомжийн утгыг аль бодомж илүү илэрхийлж байна вэ?
A. Нийгмийн дотоод элементүүд нь харилцан бие биенийхээ хэрэгцээг хангах замаар оршдог байдал бөгөөд хойч үеэ бэлтгэн нийгэмшүүлэх замаар оршин тогтнодог
B. Нийгэм нь өөр хоорондоод харилцан холбоотойгоор сүлжилдсэн элементүүдээс тогтдог мөн чанартай
C. Нийгэм нь өөрийн соёл, үнэт зүйлсээ хойч үедээ өвлөн залгамжлуулах замаар оршин тогтнодог
D. Бүхий л хэрэгцээгээ дотооддоо хангах чадамжтай болохыг
Малчдын, ажилчдын, сэхээтний, номинклатурчдын давхраа нь Монголын нийгмийн давхраажилтын аль үед хамаарах вэ?
A. Орчин үе
B. Ардчилсан үе
C. Богд хаант Монгол улсын үе
D. Социализмыг байгуулах үе
Нийгэм бол эрх мэдлийг гартаа барьж буй цөөнх, үлдсэн олонх гэж хуваагдана гэж үздэг онолын үзэл баримтлал аль нь вэ?
A. Элитийн онол
B. Олон ургальч онол
C. Аристократ онол
D. Либераль онол
Хүний нийгэмшилд хувь хүн өөрөө чухал болохыг онцолдог эрдэмтэн хэн бэ?
A. Г.Колберг
B. З.Фрейд
C. Ж.Пиаже
D. Ж.Мид
Гэр бүл, төр, зах зээл зэргээс гадуур оршдог иргэдийн эвлэлдэн нэгдэж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө үйл ажиллагаа явуулдаг талбар аль нь вэ?
A. Иргэний хөдөлгөөн
B. Төрийн бус байггууллага
C. Иргэний нийгэм
D. Өрсөлдөөний талбар
Хүн төрөлхтөний түүх бол үүсэж, хөгжөөд улмаар мөхөх шатыг дамждаг гэдэг нь аль онолын үндэслэл вэ?
A. Соёл иргэншлийн онол
B. Формацийн онол
C. бүтэц-үүргийгн онол
D. зах зээлийн онол
Нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогцыг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
A. Хуульт ёс
B. Хууль
C. Эрх зүйт ёс
D. Эрх зүй
Дараах ойлголтуудаас аль нь хамгийн өргөн утгатай вэ?
A. Урлаг
B. Боловсрол
C. Соёл
D. Шашин
Нийгмийн хэв маягийг ангилсан бодомжид хамааралгүй нь аль вэ?
A. Газар тариалангийн
B. Социалист нийгэм
C. Аж үйлдвэржсэний дараах
D. Аж үйлдвэржсэн
Нийгмийн бүх гишүүдэд хамааралтай нийтлэг шийдвэрийг
A. Иргэд гаргана.
B. Төр гаргана.
C. Ерөнхийлөгч гаргана
D. Шүүх гаргана
A. Иргэд гаргана.
B. Төр гаргана.
C. Ерөнхийлөгч гаргана
D. Шүүх гаргана
Хэрвээ та ширээний теннисийн авьяаслаг тоглогч бол энэ нь статусын аль хэлбэрт хамаарах вэ?
A. Төрөлх статус
B. Олдмол стат
C. Ажил мэргэжлийн статус
D. Эдийн засгийн статус
Хүний нийгэмшилтэд хамгийн бага нөлөөтэй байж болох агент аль нь вэ?
A. Сургууль
B. Найз нөхөд
C. Хэвлэл мэдээлэл
C. Хамаатан садан
