wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

"Улс төр"

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Улс төрийн системийн оролтын хэлбэрүүдийг тэмдэглэнэ үү?

a)

A. Шаардлага, дэмжлэг

b)

B. Шийдвэр, үйлдэл

c)

C. Шаардлага, үйлдэл

d)

D. Шийдвэр, дэмжлэг

2.

Улс төрийн системийн гаралтын хэлбэрүүдийг тэмдэглэнэ үү?

a)

A. Шаардлага, дэмжлэг

b)

B. Шийдвэр, үйлдэл

c)

C. Шаардлага, үйлдэл

d)

D. Шийдвэр, дэмжлэг

3.

Улс төрийн тогтолцооны хүрээн дэх сонирхол илэрхийлэх үйл ажиллагааг ямар институт голлон гүйцэтгэх вэ?

a)

Сонирхолын бүлгүүд

b)

Улс төрийн намууд

c)

Төрийн байгууллагууд

d)

Улс төрийн үүргүүд

4.

Улс төрийн тогтолцооны хүрээн дэх сонирхол хэрэгжүүлэх үйл ажиллагааг ямар институт голлон гүйцэтгэх вэ?

a)

Сонирхолын бүлгүүд

b)

Улс төрийн намууд

c)

Төрийн байгууллагууд

d)

Улс төрийн үүргүүд

5.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан санал бодлоо илэрхийлэх үйлдэл иргэдийн улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Идэвхтэй оролцоо

b)

Идэвхгүй оролцоо

c)

Нийцгүй оролцоо

d)

Санамсаргүй оролцоо

6.

Төрийн албадлагад үндэслэн "хуурамч оролцоо" нь иргэдийн улс төрийн оролцоонб аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Идэвхтэй оролцоо

b)

Идэвхгүй оролцоо

c)

Нийцгүй оролцоо

d)

Санамсаргүй оролцоо

7.

Автомашины замын хөдөлгөөнийг хаах үйл ажиллагаа иргэдийн улс төрийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?

a)

Идэвхтэй оролцоо

b)

Идэвхгүй оролцоо

c)

Нийцгүй оролцоо

d)

Санамсаргүй оролцоо

8.

.........................нь иргэд улс төрийн шийдвэр гаргах, хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дэмжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр юм. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхөж бичнэ үү.

a)

Шууд ардчилал

b)

Төлөөллийн ардчилал

c)

Парламентийн ардчилал

d)

Ерөнхийлөгчийн ардчилал

9.

..................... нь олон түмэн өөрөө өөрийгөө удирдан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр юм.

a)

Шууд ардчилал

b)

Төлөөллийн ардчилал

c)

Парламентийн ардчилал

d)

Ерөнхийлөгчийн ардчилал

10.

Ардчилалын тулгуур зарчмуудад хамаархагүй өгөгдлийг олно уу?

a)

Нээлттэй байх зарчим

b)

Шударга байх зарчим

c)

Хууль дээдлэх зарчим

d)

Хууль батлах зарчим

11.

Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга зам нь ардчиллын аль зарчимд хамаарагдах вэ?

a)

Нээлттэй байх зарчим

b)

Шударга байх зарчим

c)

Хжжль дээдлэх зарчим

d)

Зөвшилцлийн зарчим

12.

Тухайн төрийн үндсэн шинжид хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү?

a)

Өөрийн нутаг дэвсгэртэй

b)

Өөрийн харъяаны хүн амтай

c)

Нийтлэг эрх мэдэлтэй

d)

Сайн дурын шийдвэртэй

13.

Дэлхийн улсуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь төрийн ...... чиг үүрэг юм.

a)

Гадаад

b)

Дотоод

c)

Нийтлэг

d)

Нийгмийн

14.

Улс орноо батлан хамгаалах нь төрийн ............... чиг үүрэг юм.

a)

Гадаад

b)

Дотоод

c)

Нийтлэг

d)

Нийгмийн

15.

Нийгмийн бүх гишүүдэд хамааралтай нийтлэг шийдвэрийг ..........................

a)

Иргэд гаргана

b)

Төр гаргана

c)

Ерөнхийлөгч гаргана

d)

Шүүх гаргана

16.

Төрийн бус байгууллагын зорилго юу вэ?

a)

Төрийн бодлогыг хэрэгжүүлэх

b)

Засгийн эрхийг авах

c)

Төрийн бодлогод нөлөөлөх

d)

Төрийн бодлого боловсруулахад оролцох

17.

Улс төрийн харилцааны хэрэгжилтийн мега түвшин нь............. илэрнэ.

a)

Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаагаар

b)

Тухайн орны төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаар

c)

Улс төрийн нам, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаагаар

d)

Гэр бүл, хамт олны нийтлэгийн үйл ажиллагаагаар

18.

Улс төрийн харилцааны хэрэгжилтийн макро түвшин нь .............. илэрнэ.

a)

Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаагаар

b)

Тухайн орны төрийн байгууллагын үйл ажиллагаагаар

c)

Улс төрийн нам, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаагаар

d)

Гэр бүл, хамт олны нийтлэгийн үйл ажиллагаар

19.

Улс төрийн харилцааны хэрэгжилтийн микро түвшин нь .............. илэрнэ.

a)

Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаагаар

b)

Тухайн орны төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаар

c)

Улс төрийн нам, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаагаар

d)

Гэр бүл, хамт олны нийтлэгийн үйл ажиллагаагаар

20.

Нас хүйс, яс үндэс, гарал угсаа, мэргэжил, санхүүгийн чадвар, үзэл бодлоос үл шалтгаалан бүгд оролцдог байх нь ардчилсан сонгуулийн аль зарчим вэ?

a)

Бүх нийтээр оролцох

b)

Тэгш эрхтэй оролцох

c)

Саналаа шууд өгөх

d)

Саналаа нууцаар гаргах