NEW
Font size
WorksheetsНийгэм судлал жишиг Нийгэм, нийгмийн харилцаа 2
Total questions: 19
Worksheet time: 10mins
Аль нь нийгмийн давхраажилтын хэв маягийн шинжид хамаарах вэ?
A. Заавал энэ дарааллаар байна.
B. Хүмүүс чухал үүрэгтэй.
C. Эрх зүйн хувьд баталгаажсан
D. Зэрэгцэн оршиж болдог
арьцангуй түгээмэл биш бөгөөд Азийн орнуудын давхраажилтад гол төлөв илэрдэг уламжлалт тогтолцоо аль нь вэ?
A. Боолчлол
B. Каст
C. Язгуур
D. Анги
Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд үл хамаарах зүйл дурдсан бол аль нь вэ?
A. Нэр хүнд
B. Боловсрол
C. Эрх мэдэл
D. Гэрлэлт
Ажилтан гэж ямар хүнийг ойлгох вэ?
A. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн
B. Мэргэжлийн дагуу ажилд орохоор хүсэлт гаргасан иргэн
C. Хөдөлмөрлөх чадвар, чадамжтай иргэн
D. 18 наснаас дээш иргэн бүр
Хоёрдогч нийгэмшилт нь аль нь вэ?
A. Ямар нэгэн өөрчлөлтөд орж тодорхой зан үйлийг эзэмших үйл явц
B. Хүн өөрийгөө хүлээх, харах дүр зургаа өөрчлөх үйл явц
C. Хувь хүн бие хүн болох үйл явц
D. Амьдралын хэв маягаа эрс өөрчлөх үйл явц
Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?
A. Гэр бүл
B. Үе тэнгийнхэн
C. Сургууль
D. Шашин
Нийгмийн халамж гэж юу вэ?
A. Туслалцаа дэмжлэг шаардлагатай нийгмийн тодорхой хэсгийг төр хамгаалалтанд авч тэтгэмж олгох эсвэл үйлчилгээндээ хамруулах явдал
B. Хувь хүн ажиллах хугацаандаа тодорхой хэмжээний шимтгэл төлөх замаар нийгмийн эрсдлээс өөрийгөө хамгаалах нийгмийн хамгааллын төрөл
C. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэтгэмж олгох явдал
D. Гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах явдал
Оюутан хэмээх статус нь ямар төрлийн статус вэ?
A. Олдмол
B. Төрөлхийн
C. Заяагдмал
D. Мэргэжлийн
Төрийн бус байгууллагын зорилго юу вэ?
A. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх
B. Засгийн эрхийг авах
C. Төрийн бодлогод нөлөөлөх
D. Төрийн бодлого боловсруулахад оролцох
Аль нь албан бус оролцооны хэлбэр вэ?
A. Сайн дурын байгууллагад гишүүнээр элсэх
B. Соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцох
C. Улс төрийн үйл ажиллаганад оролцох
D. Нийгэм, хүмүүнлигийн үйлсэд оролцох
С.Хантингтоны үзэл баримтлал ёсоор орчин үеийн мөргөлдөөний гол хэлбэр аль нь вэ?
A. Соёл иргэншлийн мөргөлдөөн
B. Их гүрнүүдийн хоорондын мөргөлдөөн
C. Үзэл суртлын тэмцэл
D. Олон тооны угсаатны бүлэгүүдийн хоорондын мөргөлдөөн
Twitter-ийн хэрэглэгчид болох жиргээчид жил бүрийн гуравдугаар сарын 24 нд @Тwestival зохион байгуулж, хоорондоо танилцан хандив цуглуудаг уламжлалтай билээ...Энэ нь нийгмийн оролцооны аль хэлбэрт хамаарах вэ?
A. Албан оролцоо
B. Албан бус оролцоо
C. Улс төрийн оролцоо
D. Хүмүүнлигийн оролцоо
Иргэний нийгмийн ойлголтод тохирох хариултыг сонгоно уу?
A. Хүн эрх чөлөөгөө хэрэгжүүлэх таатай орчин
B. Янз бүрийн эрх ашиг, сонирхол бүхий нийгмийн бүлгүүдээс бүрдсэн нийгмийн бүтэц
C. Иргэн бүрийн хувийн эрх чөлөө, сонирхолыг дээдэлсэн нээлттэй нийгмийн тогтолцоо
D. Нийгмийн хөгжлийн жам ёсны төлөв байдал
Малчин гаралтай Э боловсрол мэргэжил эзэмшин өөрийн хичээл зүтгэл овсгоо самбаандаа тулгуурлан хувийн компани байгуулан ажилласан нь ихээхэн амжилт олж улмаар УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэн оролцож сонгогчдын олонхийн саналыг авч УИХ-ын гишүүн болжээ. Тэрээр ямар төрлийн шилжих хөдөлгөөн хийж чадсан бэ?.
A. Үе хоорондын шилжих хөдөлгөөн
B. Босоо шилжих хөдөлгөөн
C. Хөндлөн шилжих хөдөлгөөн
D. Уруудах чиглэлийн шилжих хөдөлгөөн
Дөнгөж төрсөн нярай хүүхдийг эрхлүүлэхдээ томчууд ялгаатай үг аялгыг хэрэглэж байгаа нь судлаачдад ажиглагдсан байна. Үүний шалтгаан нөхцөл аль нь вэ?
A. Нийгмийн гарал буюу эцэг эхийн язгуур угсаа
B. Тухайн ард түмний хүүхдэд хандах байдал буюу уламжлал, заншил
C. Эдийн засгийн нөхцөл буюу гэр бүлийн хөрөнгө чинээний байдал
D. Хүүхдийн хүйс буюу хүү, охин эсэх
Дайн байлдааны үед олон дайсанг устгаж чадсан нь ард түмнийхээ өмнө гавъяа байгуулсанд тооцогддог. Харин ердийн цагт хүний амь хороосон этгээдийг хуулийн хатуу цээрлэл хүлээлгэдэг. Үүний шалтгааныг тайлбарлах ойлголтыг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
A. Жам ёсны зүйл
B. Хуулийн өршөөл ба шийтгэл
C. Хүний эрх, эрх чөлөө
D. Хэм хэмжээ буюу дэг журам
Байгууллага гэж юу вэ?
A. Гишүүдийнхээ нийтлэг хэрэгцээг хангахад чиглэсэн байгууламж
B. Хатуу хяналт, дүрэм журам бүхий, олон нийтээс тусгаарлагдан үйл ажиллагаагаараа холбогдсон хүмүүсийн нэгдэл.
C. Гишүүдийнхээ нийтлэг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн сайн дурын гишүүнчлэлтэй байна.
D. Нэгдмэл зорилгод хүрэхээр нэгдсэн албан ёсны дүрэм, зохион байгуулалтын тогтолцоо бүхий бүлэг.
Нийгмийн гажуудлын тэгш бус байдалтай холбогдох холбоог аль бодомж оновчтой илэрхийлсэн байна вэ?
A. Ноёрхогч ангийнхнаар тодорхойлогддог
B. Ноёрхогч ангийнхнаар тодорхойлогддог
C. Гаж, буруу гэх үнэлгээ нь ангийн хуваагдлын илрэл
D. Тэгш бус байдалтай холбоогүй
Аль нь анхдагч мэдээлэл вэ?
A. Судалгааны тайлангийн хураангуй
B. УИХ-ын гишүүнтэй хийсэн ярилцлага
D. Судалгааны өгүүлэл
D. Судалгааны өгүүлэл
