Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Жангар тууль нэгжийн үнэлгээ

Total questions: 17

Worksheet time: 38mins

Name
Class
Date
1.

        “Эзэн ноён Жангар чиний

Элбэг сайхан адуун дундаас чинь

Эрвэн дэлтэй, эгц сүүлтэй

Цусан зээрд агтыг чинь хөөх гэж ирлээ, би 

Аргатай залуу бол

Араас минь нэхээд ав

Аргагүй бол Агайшавдалынхаа өвөрт хэвт” гэж хэн хэлсэн бэ?

a)

Дуутын хөвгүүн

b)

Дуут хулын ач

c)

Алиа Монхлай

d)

Бүгд зөв

2.

Жангарын зургаан мянга арван хоёр баатар Алиа Монхлайг нэхэн хөөхөд хэн хамгийн түрүүнд гүйцэж, тулалддаг вэ?

a)

Орчлонгийн сайхан Минъяан

 

b)

Оцол хөх халзан морьтой Арслангийн араг улаан Хонгор

c)

Буурал халзан морьтой Булингарын догшин хар Санал

d)

Хүүхэн хүрэн халзан морьтой Хүнд гарт Савар

3.

Алиа Монхлайг гүйцэн очиж тулалдсан хоёрдугаар баатар нь хэн бэ?

Ямар зэвсгээр тулалдав? дийлсэн үү, ялагдсан уу?

(a)  

4.

“... Доордын орны зүүд болсон

Дээдийн орны хүсэл болсон

Дуутай Жангар минь

Барь гэснийг чинь

Барьдаг эс билүү, би

Баз гэснийг чинь

Баздаг эс билүү, би

Дайн талын чинь

Шивээ эс билүү, би

Алиа Монхлайд гар хүрэх

Захиа зарлиг хайрлаач” гэж хэн гуйдаг вэ?

a)

Орчлонгийн сайхан Миньяан

b)

Араг Улаан Хонгор

c)

Баян Хүнхээн Алтанцээж

d)

Гүзээн Гүмбэ

5.

“Арван хоёр сүр нь

Аман тал руу нь дэврээд

Арван цагаан хуруу нь

Алган талдаа үймэлдээд

Эрэгт хар нүд нь

Ёроолоороо арван хоёр эргэлдээд...”

Жангар юуны учир ийн бачимдах болов?

(a)  

6.

Арслангийн Араг улаан Хонгор Алиа Монхлайг хэрхэн ялан дийлж, цусан зээрд агтаа буцаан авсан бэ?

(a)  

7.

Хүлэг морьд нь

“ Хүрэл мөнгөн ....................... аа

  Балбартал хэмлээд

Шугал мөнгөн ....................аас нь

Барьж байсан

Тавин сайн хүүхдийг

Ийш тийш нь дугтчаад”

a)

зуузай

b)

ганзага

c)

эмээл

d)

цулбуур

8.

Хонгорын магтаалыг уран уншин дүрслэх ур маягийг тодорхойлоорой.

Хөдөөгийн хөх халзан

Чоно минь эс билүү, чи

Хүний начин Хонгор эс билүү, чи

Ар Бумбын орондоо

Арслан чийрэг эс билүү, чи

Зургаан оронд

Бөхөөрөө алдаршсан эс билүү, чи

Зуун оронд

Зөрмөгөөрөө алдаршсан эс билүү, чи

4 lines
9.

"Жангар" туулийн эхлэл хэсгийг олоорой.

a)

Жангарын баатрууд зөвлөлдөн, араас нь нэхэн довтлоход Хүнд гарт Саварын хүүхэн хүрэн халзан морь бараагүй тасран Алиа Монхлойг гүйцэн очиж,  Хүнд гарт Савар айв балтаараа тулалдсан ч аргагүй дийлдэв. Араас нь Догшин хар Санал ирж хүйтэн хар шороороо хатгасан хүчин мөхөстөн харвуулав.

b)

Оцол хөх халзан хүлэг ньАраг улаан Хонгорт арга саам зааж өгч Алиа монхлойг дийлэн Жангарын өргөөнд авчрав.

c)

Жангар баатруудтайгаа дүүвэр хар арзын сууринд найрлан сууж байв.

d)

Арслангийн Араг улаан Хонгор амь өрсөн тэмцэлдээд хэн нь ялж чадахгүй долоо хонов.

10.
  1. Зохиолын "зангилаа" хэсгийг олоорой

a)

Дуут хулын ач, Дуутын хүү Алиа Монхлой ирж цусан зээрд агтыг нь хөөн оддог.

b)

Алиа Монхлой  Баян хүнхээн Алтанцээжийн дараа суув.Хүнд гарт Савар Алиа Монхлойг алгадаад хацарт нь Бумбын орны тамга даран Жангарын албат болгож жил бүр алба барьж байхыг сануулав.

c)

Оцол хөх халзан хүлэг ньАраг улаан Хонгорт арга саам зааж өгч Алиа монхлойг дийлэн Жангарын өргөөнд авчрав.

d)

Жангар баатруудтайгаа дүүвэр хар арзын сууринд найрлан сууж байв.

11.

"Жангар" туулийн өрнөл хэсгийг олоорой

a)

Оцол хөх халзан хүлэг ньАраг улаан Хонгорт арга саам зааж өгч Алиа монхлойг дийлэн Жангарын өргөөнд авчрав.

b)

Алиа Монхлой  Баян хүнхээн Алтанцээжийн дараа суув.Хүнд гарт Савар Алиа Монхлойг алгадаад хацарт нь Бумбын орны тамга даран Жангарын албат болгож жил бүр алба барьж байхыг сануулав.

c)

Дуут хулын ач, Дуутын хүү Алиа Монхлой ирж цусан зээрд агтыг нь хөөн оддог.

d)

Жангарын баатрууд зөвлөлдөн, араас нь нэхэн довтлоход Хүнд гарт Саварын хүүхэн хүрэн халзан морь бараагүй тасран Алиа Монхлойг гүйцэн очиж,  Хүнд гарт Савар айв балтаараа тулалдсан ч аргагүй дийлдэв. Араас нь Догшин хар Санал ирж хүйтэн хар шороороо хатгасан хүчин мөхөстөн харвуулав.

12.

Зохиол хэрхэн туйлдаа хүрсэн бэ?

a)

Дуут хулын ач, Дуутын хүү Алиа Монхлой ирж цусан зээрд агтыг нь хөөн оддог.

b)

Арслангийн Араг улаан Хонгор амь өрсөн тэмцэлдээд хэн нь ялж чадахгүй долоо хонов.

c)

Жангар баатруудтайгаа дүүвэр хар арзын сууринд найрлан сууж байв.

d)

Оцол хөх халзан хүлэг ньАраг улаан Хонгорт арга саам зааж өгч Алиа монхлойг дийлэн Жангарын өргөөнд авчрав.

13.

"Жангар" туулийн тайлал хэсгийг олоорой.

a)

 Алиа Монхлой  Баян хүнхээн Алтанцээжийн дараа суув.Хүнд гарт Савар Алиа Монхлойг алгадаад хацарт нь Бумбын орны тамга даран Жангарын албат болгож жил бүр алба барьж байхыг сануулав.

b)

Оцол хөх халзан хүлэг ньАраг улаан Хонгорт арга саам зааж өгч Алиа монхлойг дийлэн Жангарын өргөөнд авчрав.

c)

Арслангийн Араг улаан Хонгор амь өрсөн тэмцэлдээд хэн нь ялж чадахгүй долоо хонов.

d)

Жангар баатруудтайгаа дүүвэр хар арзын сууринд найрлан сууж байв.

14.

Зохиол хэрхэн төгссөн бэ?

a)

Жангарын баатрууд зөвлөлдөн, араас нь нэхэн довтлоход Хүнд гарт Саварын хүүхэн хүрэн халзан морь бараагүй тасран Алиа Монхлойг гүйцэн очиж,  Хүнд гарт Савар айв балтаараа тулалдсан ч аргагүй дийлдэв. Араас нь Догшин хар Санал ирж хүйтэн хар шороороо хатгасан хүчин мөхөстөн харвуулав.

b)

Алиа Монхлой  Баян хүнхээн Алтанцээжийн дараа суув.Хүнд гарт Савар Алиа Монхлойг алгадаад хацарт нь Бумбын орны тамга даран Жангарын албат болгож жил бүр алба барьж байхыг сануулав.

c)

Оцол хөх халзан хүлэг ньАраг улаан Хонгорт арга саам зааж өгч Алиа монхлойг дийлэн Жангарын өргөөнд авчрав.

15.

“Дуутхулын ач, Дуутын хөвгүүн Алиа Монхлойг барьсан” бүлгийн үйл явдал өрнөх болсон гол шалтгаан юу вэ?

a)

Хонгорын  оцол хөх морийг Дуутын хөвгүүн  хөөж явсан

b)

Жангарын аранзал зээрд морийг Алиа Монхлой хулгайлсан

c)

Жангарын цусан зээрд адууг Алиа Монхлой хөөж явсан

d)

Жангарын Агай Шавдал хатныг Алиа Монхлой авч зугатсан

16.

Дуутхулын ач, Дуутын хөвгүүн Алиа Монхлойг барьсан” бүлгийн төгсгөл хэсэгт хамаарахыг нь ол.

a)

Догшин хар Санал шархдаад ээрэм цагаан хөдөөг тэмцэв.

b)

Жангарын зургаан мянга арван хоёр баатар зөвлөлдөөд Алиа Монхлойг нэхэхээр санаа шулуудав.

c)

Хүнд гарт Савар  хүүхэн хүрэн халзан хамгаас түрүүлж Алиа Монхлойг гүйцэв.

d)

Хүнд гарт Савар Бумбын орны тамгыг Алиа Монхлойн хацарт дарав.

17.

Туулийн энэ хэсгийн зохиомжийн онцлог нь юу вэ?

...Хөдөөгийн хөх халзан

Чоно минь эс  билүү, чи

Хүний начин Хонгор эс билүү, чи

Ар Бумбын орондоо

Арслан чийрэг эс билүү, чи

Зургаан оронд

Бөхөөрөө алдаршсан эс билүү, чи

Зуун оронд

Зөрмөгөөрөө алдаршсан эс билүү, чи

a)

магтаал

b)

хараал зүхэл

c)

дом шившлэг

d)

ерөөл