WorksheetsМонголын Орчин үеийн түүх
Total questions: 16
Worksheet time: 8mins
Жибзундамба хутагт лүндэн буулгахдаа “...Ер нь аливаа юманд цаг хэмжээ хугацаагүй нь огт үгүй.
Энэ байдал нь мөн цаг болсны тул болой. Одоо Монгол овогтон бүгдээр нийлж, өөртөө улс болон
тогтнож, шашнаа мандуулан, бусдын эрх мэдэл, дарлагдах зовлон зүдгүүрийг үзэхгүй цаг болсон...”
хэмээсэн нь монголчуудад ямар нөлөө үзүүлсэн бэ?
Ямар нэгэн нөлөө үзүүлээгүй
Дундад Иргэн улсаас туурга тусгаарлах цаг боллоо гэдгийг ойлгуулсан
Барон Унгерний дарлалаас гарах цаг болсныг ойлгуулсан
Монголчуудыг манжийн дарлалаас салж, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд уриалсан
Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн дээд одон аль нь вэ?
Эрдэнийн очир одон
Чингисийн одон
Алтан гадас одон
Богдын одон
Доор дурдсан үйл явдлуудаас аль нь 1921 оны хувьсгалтай холбогдохгүй вэ?
Хувьсгалын хэрэгт ЗОУ-аас улсаас тусламж авав
Монгол ардын журамт цэрэг Нийслэл Хүрээг гамингаас чөлөөлөв
Хиагтыг гамин цэргээс чөлөөлөв
Богд хаантай тангарагын гэрээ байгуулав
. “Автономит эрх” гэж ямар утгатай улс төрийн хэллэг вэ?
Бусад улс оронд ноёрхлоо тогтоосон
Бусад улс оронд эзлэгдсэн гэсэн утгатай
Бүрэн эрхт тусгаар улс
Өөртөө засан тогтнох эрх
1915 оны Хиагтын бага хурлаар шийдэгдсэн асуудлуудыг ялган нэрлэнэ үү?
1. Монгол улсад Баргыг нэгтгэхээр болсон
2. Монгол улс Дундад Иргэн улсын автономит болж хувирсан
3. Хятадын пүүсүүдэд тавьсан монголчуудын өрийг цайруулахаар болсон
4. Хятадаас Хүрээ болон Улиастай, Ховдод цагдан сэргийлэх цэрэг суулгахаар тохиролцов
5. Богд хааныг жилд нэг удаа Бээжинд очиж бараалхаж байхыг тусгасан
6. Дундад Иргэн улсаас Хүрээнд суух сайдыг томилж ажиллуулахаар болсон
7. Өвөр монголчуудыг Халх монголд олноор суурьшихыг зөвшөөрсөн
8. Монгол улсад зөвхөн Ховдын хязгаарыг нэгтгэхийг зөвшөөрсөн
2,5,8
5,6,1
2,6,8
3,5,8
Халхын аймгуудыг 1922 онд уулын нэрээр өөрчилжээ. Хэрхэн өөрчлөгдсөн болохыг тохируулна уу?
1. Түшээт хан аймаг А. Чандмань уулын аймаг
2. Сэцэн хан аймаг В. Цэцэрлэг мандлын аймаг
3. Засагт хан аймаг С. Богд хан уулын аймаг
4. Сайн ноён хан аймаг D. Хантайшир уулын аймаг
5. Ховдын хязгаар Е. Хэнтий хан уулын аймаг
F. Отгонтэнгэр уулын аймаг
1с,2е,3d,4b,5a
1b,2f,3c,4a,5d
1c,2a,3b,4e,5f
.
1a,2c,3b,4e,5f
Дараах монголын соёлын нэрт зүтгэлтнүүдээс хэн нь өөр мэргэжилтэй вэ?
Л.Ванган
Д.Лувсаншарав
Ц.Дамдинсүрэн
Б.Ренчин
1930-аад онд 40 гаруй мянган монголчууд нутгаа орхин нүүжээ. Ийнхүү дүрвэх болсны шалтгаан юу вэ?
Баруунтны алдаатай бодлого
Зүүнтний алдаатай бодлого
Дундад Иргэн Улсын суртал ухуулга
Олон жил үргэлжилсэн ган зуд
1932 оны зэвсэгт бослогын түүхэн сургамж юу вэ?
Хууль эрх зүйн сул орчин зэвсэгт бослого гарах боломж олгодгийг сануулдаг
Нийгэмд баян хоосны ялгааг гүнзгийрүүлж болохгүйг сануулдаг
Чинээлэг аж ахуйтнууд зөвхөн хувийн эрх ашгаа эрхэмлэдгийг сануулдаг
Төр засгийн алдаатай бодлогын улмаас зэвсэгт бослого гарч болохыг сануулдаг
Зүүн хойд Хятад, Өвөр Монгол, Манжуурыг эзэлж Манж Го хэмээх тоглоомын улс байгуулсан улс аль вэ?
Герман улс
ЗХУ
АНУ
Япон улс
1939 оны Халх голын дайны шалтгаан юу вэ?
ЗХУ, Японы улс төрийн бодлогын зөрчилдөөн, өрсөлдөөн
Монголын удирдагчдын улс төрийн алдаатай шийдвэр
Социалист, капиталист лагерийн зөрчил, өрсөлдөөн
ЗХУ-ын зүүн хойд Хятадад нөлөөгөө тогтоох сонирхол
1945 онд Японы эсрэг дайнд БНМАУ оролцох болсны учир юу вэ?
Японы эзэрхийллээс Өвөр Монголыг чөлөөлөхөд хувь нэмрээ оруулах
НҮБ-ын гишүүн орны үүргээ биелүүлэх
БНХАУ-тай харилцах харилцаандаа давуу байдал олох
Хятадтай байгуулсан харилцан туслалцах гэрээний үүргээ биелүүлэх
1945 оны Ялтын бага хурал дээр ЗХУ, АНУ, Их Британий удирдагчид Монголын талаар ямар тохиролцоонд хүрсэн бэ?
Дорнод хятадын төмөр замыг БНМАУ-д түрээслүүлэх
Францаар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх
Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах
“Гадаад Монголын статус кво”-г хүлээн зөвшөөрөх
Монгол улс НҮБ-ийн бүрэн эрхт гишүүн болсны ач холбогдлыг оновчтой тодорхойлсон хариултыг сонгоно уу?
Монгол улс тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн
Азийн зарим орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн
Монгол улс НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох болсон
Монгол улсын төрийн далбаа НҮБ-ийн төв байрны гадна мандсан
1989 оны 12-р сарын 10-нд болсон Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан хаана болсон бэ?
Төрийн ордны ар талд
Сүхбаатарын талбайд
Үйлдвэрчний соёлын ордны өмнө
Залуучуудын соёлын төвийн үүдэнд
1990 оны 3-р сарын 7-нд Монголын Ардчилсан Холбооноос улс төрийн өлсгөлөн зарлахдаа эрх баригчдад ямар шаардлага тавьсан бэ?
МАХН-ын үйл ажиллагааг төрөөс тусгаарлаж, улс төрийн бүх хүчнийг тэгш оролцуулсан Ардын Түр Хурлыг байгуулах
Олон намын оролцоотой ардчилсан сонгуулийг яаралтай явуулах
Төрийн эрх мэдлийг ардчилсан хүчнүүдэд тайван замаар шилжүүлэх
Цалин тэтгэвэрийг нэмэх замаар ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх
