wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм-12

Total questions: 36

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Нийгмийн тухай хамгийн ерөнхий ойлголт аль нь вэ?

a)

A. Нийгэм бол амьдралыг цогцлуулж буй хүмүүсийн үйл ажиллагаа

b)

B. Нийгэм бол нэг бүхэл болгон нэгтгэсэн хүмүүсийн тогтолцоо

c)

C. Нийгэм, байгаль, соёл бол харилцан нөлөөлөлт зүйлс

d)

D. Нийгэм бол хүн төрөлхтний эрхэм дээд эрмэлзлэлийн биежилт

e)

E. Нийгэм нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт материаллаг болон оюуны үнэт зүйлсээ үйлдвэрлэн

бүтээж, хэрэглэж, амь нас, эрүүл мэндээ хамгаалж, үр удмаа үлдээн амьдрах зайлшгүй орчин

2.

Нийгмийн нийтлэгийн ойлголт аль нь вэ?

a)

A. Нийгмийн харилцааны тодорхой хүрээг зохицуулагч хэм хэмжээний цогц

b)

B. Ястан, үндэстэн, угсаатнуудын үйл ажиллагааны цогц

c)

C. Хүний салшгүй шинжүүдээр ижилссэн тогтвортой холбоо бүхий бие даасан байдлаар оршдог нийгмийн

үйлдлийн тодорхой субъект болсон бүлэг хүмүүс

d)

D. Тодорхой бүлгүүдийн хоорондын харилцан хамаарал бүхий нэгдэл

e)

E. Аль нь ч биш

3.

3. Нийгмийн бүлгийн ойлголт аль нь вэ?

a)

A. Ижил зорилго бүхий 6 доошгүй хүмүүсийн хамтын ажиллагаа

b)

B. Нэг зорилго, ижил эрх ашиг, сонирхол, үнэт зүйл, зан үйл бүхий хүмүүсийн нэгдэл

c)

C. Өөр өөр эрх ашиг, сонирхол бүхий хүмүүсийн нэгдэл

d)

D. Нэг нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хүмүүсийн цогц

e)

E. Дээрхи бүгд

4.

4. Хамт олны нийгэмд гүйцэтгэх үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

a)

A. Нийгэмд бие хүнийг төлөвшүүлж нийгэмшүүлэх

b)

B. Төрийн хууль тогтоомж баталж гаргахад оролцдог

c)

C. Нийгмийн хамтач ёсыг төлөвшүүлэх

d)

D. Ардчилал, төрт ёсыг хөгжүүлж, түүний гол объект, субъект нь болдог

e)

E. Оюуны болон материал баялгийг үйлдвэрлэн бүтээх, хуваарилах, түгээн дэлгэрүүлэх

5.

5. Формацийн онолыг хэн боловсруулсан бэ?

a)

A. О. Шпенглер

b)

В. Ж.Тойнби

c)

С. К. Маркс

d)

D. Н.Я. Данилевский

e)

Е. У.Ростоу

6.

6. Түүврийн аргын ангилалд тохирохгүй зүйл аль нь вэ?

a)

A. Санамсаргүй түүвэр

b)

B. Системчилсэн түүвэр

c)

C. Нэлэнхүйн түүвэр

d)

D. Давхраажилсан түүвэр

e)

E. Бүгд зөв

7.

7. Индукцийн аргын мөн чанарт аль нь тохирох вэ?

a)

A. Тусгай тусгай юм үзэгдлүүд, баримтуудаас ерөнхий үндэслэл дүгнэлт гаргах

b)

B. Ямар нэг онол, үндэслэл, ерөнхий дүгнэлт зэргээс түүнд холбогдох бүлэг юмуу, бодгаль зүйлд хамруулсан дүгнэлт хийх

c)

C. Бүх л зүйлийг бүрэлдэхүүн хэсэг, нэгжид нь сэтгэхүйдээ салган хувааж задлах

d)

D. Танин мэдэгдсэн нэгж, салангад хэсгүүдийг нэг цогцод оруулан сэргээн холбож нэгтгэн дүгнэх

e)

E. Нийгмийн үзэгдэл, үйл явцад судлаач өөрөө оролцох юм уу, оролцохгүй ажиглах замаар мэдээлэл цуглууулах

8.

8. Нийгэмшилтэд илүү нөлөөтэй нь аль вэ?

a)

А. Хүн амын суурьшил

b)

В. Нийгэм, соёлын орчин

c)

С. Байгалийн үзэсгэлэнт байдал

d)

D. Хөрөнгө чинээ

e)

Е. Мэргэжил, боловсрол

9.

9. Нийгмийн хамгааллын хүрээнүүдийг тоочиход илүүц зүйл аль нь вэ?

a)

А. Эрүүл мэндийн даатгал

b)

В. Ажилгүйдлийн тэтгэмж олгох

c)

С. Ажлын байраар хангах

d)

D. Мэргэжил эзэмшихэд нь туслах

e)

Е. Дээрх бүгд

10.

10. Нийгмийн бүтцийг бүрдүүлж байгаа үндсэн элементүүдэд хамааралгүй нь аль вэ?

a)

А. Социал статус

b)

В. Социал үүрэг

c)

С. Социал бүлэг

d)

D. Социал институт

e)

Е. Социал эрх

11.

11. Хүн нийгэмд, зан төлөвийн шинж, нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлсийг олж авахыг шинжлэх ухааны хэллэгт юу гэж нэрлэдэг вэ?

a)

А. Бие хүн болж төлөвших

b)

В. Нийгэмшилт

c)

С. Нийгэмшлийн агент

d)

D. Нийгэмшлийн механизм

e)

Е. Гэр бүл

12.

12. Нийгмийн амьдралын зохион байгуулалт нь ураг төрлийн холбоонд тулгуурладаг нийгмийг . ........ . гэнэ.

a)

А. Газар тариалангийн

b)

В. Аж үйлдвэржсэн

c)

С. Цэцэрлэгжүүлэх

d)

D. Агнуурын болон түүвэрлэгчдийн

e)

Е. Аж үйлвэржсэний дараах

13.

13. Засгийн эрхийг гартаа авахын төлөө эрмэлзэх нь ямар хүчний зорилго вэ?

a)

А. Олон нийтийн байгууллага

b)

В. Холбоо

c)

С. Улс төрийн нам

d)

D. Үйлдвэрчний эвлэл

e)

Е. Иргэний хөдөлгөөн

14.

14. Улс төр бол “төр улсын бүх ажил хэрэг” гэж хэн үзсэн бэ?

a)

А. К. Маркс

b)

В. Р. Даль.

c)

С. Х. Лассуэл

d)

D. Аристотель

e)

Е. Рассель

15.

15. Улс төрийн засаглалын легитимт шинжийг олно уу.


a)

А. Оновч муутай санаа бодол, сэтгэл хөдлөл дээр суурилсан засаглал

b)

В. Улс төрийн зүтгэлтний нэр хүнд, авъяас билэгт тулгуурлах явдал

c)

С. Засаглалыг нийгмийн зүгээс зөв зүйтэй гэж үзэн нийгмийг удирдах эрхтэй хэмээн зөвшөөрөх явдал

d)

D. Харьцангуй удаан хугацаанд оршин тогтнох засаглалын хэлбэр

e)

Е. Засаглалыг хуваарилах

16.

16. Улс төрийн мэдээлэл харилцааны дэд тогтолцооны чиг үүрэгт аль нь хамааралгүй вэ?

a)

А. Төр болон улс төрийн институтэд мэдээлэл дамжуулах

b)

В. Иргэдийг мэдээлэл, мэдлэгээр хангах

c)

С. Мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хангах

d)

D. Намын үзэл суртлыг тулгах

e)

Е. Иргэдийн улс төрийн сонголт хийх бололцоог хангах

17.

17. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д аль субьект өргөн мэдүүлэх вэ?

a)

А. Ерөнхийлөгч

b)

В. УИХ-ын дарга

c)

С. Үндсэн хуулийн цэц

d)

D. Ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй зөвшилцөн

e)

Е. Улс төрийн намын дарга

18.

18. Ардчиллын үнэт зүйлс аль нь вэ?

a)

А. Иргэдийн оролцоо

b)

В. Эрх, эрх чөлөө, тэгш ёс

c)

С. Шударга ёс

d)

D. Чөлөөт, шударга сонгууль

e)

Е. Бүгд зөв

19.

19. Ерөнхийлөгчийн түр эзгүйд бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?

a)

А. Ерөнхий сайд

b)

В. УИХ дарга

c)

С. Олонхийн суудалтай намын дарга

d)

D. Үндсэн хуулийн цэцийн дарга

e)

Е. Сангийн сайд

20.

20. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс төрийн тогтолцоо аль нь вэ? (2 оноо)

a)

А. Авторитар

b)

В. Тоталитар

c)

С. Ардчилсан

d)

D. Аристократ

e)

Е. Бюрократ

21.

21. Улс төрийн намыг баримталж буй үзэл суртлын агуулгаар нь хэрхэн ангилдаг вэ?

a)

А. Эрх баригч, сөрөг

b)

В. Зүүний, барууны, төвийг сахисан

c)

С. Социалист, консерватив, либерал

d)

D. Боловсон хүчний, олон түмний

e)

Е. Хувьсгалт, уламжлалт

22.

22. Өнөөгийн нийгэмд бусдаасаа орлого, боловсрол, эрх мэдэл, нэр хүндээрээ ялгаатай аливаа нийгмийн давхрааг. . . . . . . . . гэнэ.

a)

А. Нийгмийн тэгш байдал

b)

В. Үндэстэн

c)

С. Анги

d)

D. Маргиналууд

e)

Е. Ядуучууд

23.

23. Улс төрийн намын үндсэн шалгуурт аль нь тохирохгүй вэ?


a)

А. Оршин тогтнох цаг хугацаа буюу удаан хугацаагаар оршин тогтнох чадвартай байх

b)

В. Засгийн эрхийн төлөө тэмцэх чадвартай байх

c)

С. Удирдах төв ба орон нутгийн байгууллагатай байх

d)

D. Олон улсын улс төрийн ямар нэгэн байгууллагад нэгдсэн байх

e)

Е. Тодорхой мөрийн хөтөлбөртэй байх

24.

24. Нийгмийн амьдралын бүх хүрээг хянадаггүй, эдийн засаг, хувийн амьдралын хүрээнд тодорхой хэмжээний эрх чөлөө олгож, нэгдмэл үзэл суртлыг тулгадаггүй дэглэм аль нь вэ?

a)

А. Тоталитар

b)

В. Авторитар

c)

С. Ардчилсан

d)

D. Аристократ

e)

Е. Бүгд

25.

25. Холбооны улсаас нэгдмэл улсын ялгагдах онцлог юунд орших вэ?

a)

А. Төрийн аппаратын хоёр түвшинтэй байх

b)

В. Бүрэн эрхт байдлын субъект нь ард түмэн

c)

С. Иргэний хоёрдмол харьяалалтай байх

d)

D. Татварын нэг тогтолцоотой байх

e)

Е. Олон шашинтай байх

26.

26. “Амьдралын наад захын хэрэгцээгээ хангах чадваргүй байдал” гэсэн ойлголт аль нь вэ?

a)

А. Харьцангуй ядуурал

b)

В. Ядуурлын босго

c)

С. Үнэмлэхүй ядуурал

d)

D. Аль нь ч биш

e)

Е. Амьдралын гачигдал

27.

27. Боломжит хувилбаруудаас сонгосон бараа, үйлчилгээг ямар түүхий эд, технологиор, хэнээр хийлгэх нь аль асуудалтай холбоотой вэ?

a)

А. Хэнд зориулан үйлдвэрлэх вэ?

b)

В. Эдийн засгийн үйл явц

c)

С. Яаж үйлдвэрлэх вэ?

d)

D. Юу үйлдвэрлэх вэ?

e)

Е. Аль алинд нь хамаарахгүй

28.

28. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд дараах зүйлүүдийн аль нь бараа, үйлчилгээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болдог вэ?

a)

А. Бараа, үйлчилгээг худалдан авах

b)

В. Буяны хандив өгөх

c)

С. Ашиг олох

d)

D. Аюулгүй байдлыг хангах

e)

Е. Эрсдлийг дагуулах

29.

29. Инженер Д. Цогтсайхан үйлвэрлэлийн шат дамжлагыг хялбаршуулж цөөлсөн суурь машин зохион бүтээж зохиогчийн эрхийн патент авчээ. Энэ нь өмчийн илрэх ямар хэлбэр вэ?

a)

А. Биет байдал

b)

В. Биет бус байдал

c)

С. Хэрэглэх

d)

D. Аль аль зөв

e)

Е. Аль аль нь биш

30.

30. Зах зээлийн бүтцийг өрсөлдөөний байдлаар нь юу гэж ангилдаг вэ?

a)

А. Үйлдвэрлэлийн ба хэрэглээний зах зээл

b)

В. Олигополь ба монополь зах зээл

c)

С. Төгс ба төгс бус өрсөлдөөний зах зээл

d)

D. Бөөний ба жижиглэнгийн зах зээл

e)

Е. Бүгд буруу

31.

31. Инфляци өсөхөд гарах сөрөг үр дагавар аль нь вэ?

a)

А. Бизнесийн орчин муудах

b)

В. Хүмүүсийн төлбөрийн чадвар доройтох

c)

С. Ядуурал, ажилгүйдэл өсөх

d)

D. Эдийн засгийн өсөлт буурах, зогсох

e)

Е. Бүгд зөв

32.

32. Төв банкны гол үүрэгт аль нь багтах вэ?

a)

А. Олон улсын банкуудтай холбоотой ажиллах

b)

В. Мөнгөний бодлого хэрэгжүүлэх

c)

С. Мөнгөн хадгаламж авах

d)

D. Худалдааны газруудтай тооцоо хийх

e)

Е. Бүгд зөв

33.

33. Хүмүүс ажлын байраа сайн дураараа солих, улирлын чанартай ажил эрхлэх нь ажилгүйдлийн аль хэлбэрт хамаарагдах вэ?

a)

А. Бүтцийн ажилгүйдэл

b)

В. Шилжилтийн ажилгүйдэл

c)

С. Мөчлөгийн ажилгүйдэл

d)

D. Ажилгүйдлийн түвшин

e)

Е. Байнгын ажилгүйдэл

34.

34. Эд хөрөнгийг шууд мэдэлдээ байлгаж эдлэх боломжтой байхыг ......гэнэ.

a)

А. Ашиглах

b)

В. Захиран зарцуулах

c)

С. Эзэмших

d)

D. Хэрэглэх

e)

Е. Түрээслэх

35.

35. Мөнгөний түүхэн хэлбэрүүдийг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

А. Тавааран мөнгө

b)

В. Алт мөнгөн зоос

c)

С. Цаасан мөнгө

d)

D. Зээлийн мөнгө

e)

Е. Өртөг

36.

36. Өрсөлдөөн гэж юу вэ?


a)

А. Өөрсдийн нөлөөгөө өргөжүүлэхийн төлөө аж ахуйн нэгж, компаниудын явуулж буй тэмцэл

b)

В. Аж ахуйн нэгж, хүмүүсийн өөрсдийн ашиг сонирхолоо дээд зэргээр хангахын тулд бие биенээсээ урьдаж амжуулах гэсэн тэмцэл, эрмэлзэл, бодит үйл ажиллагаа юм

c)

С. Улс оронд нөлөө болох томоохон компаниудын хоорондын болон олон улсын зах зээлд гарах гэсэн тэмцэл

d)

D. Зах зээлд оролцогчдын хооронд үйлдвэрлэл болон бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах талаар бусдаас давуутай нөхцлийг олж авахын төлөө явагдаж байгаа тэмцэлдээнт харилцаа

e)

Е. Дээрх бүгд