wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Асуулт, бодлого

Total questions: 15

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

Дараахаас буруу хариултыг олно уу

a)

Ажил эрхлэлтийн дараах тэтгэмжийн төлөвлөгөөг тогтоосон шимтгэлийн төлөвлөгөө эсвэл тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө гэж ангилна.

b)

Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөөний дагуу байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг төлөх хангалттай хөрөнгөгүй бол нэмж шимтгэл төлөх хуулийн эсвэл үүсмэл ямар нэг үүрэг хүлээхгүй

c)

Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний дагуу байгууллага нь тусдаа байгууллага(сан)-д тогтмол шимтгэл төлнө.

d)

Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний дагуу байгууллага нь тусдаа байгууллага(сан)-д тогтмол шимтгэл төлнө.

2.

Ажил эрхлэлтийн дараах тэтгэмж нь ажлаас халагдсаны тэтгэмж юм.

a)

Үнэн

b)

Худал

3.

Одоогийн үйлчилгээний өртөг гэдэг нь ажилтны үйлчилгээний үр дүнд бий болсон тогтоосон тэтгэмжийн хариуцлагын өнөөгийн үнэ цэнийн тайлант хугацаан дахь өсөлтийг хэлнэ.

a)

Үнэн

b)

Худал

4.

Ажилтны богино хугацааны тэтгэмж гэдэг нь ажилтан холбогдох үйлчилгээг үзүүлсэн тайлант хугацааны эцсээс хойш арван хоёр сарын дотор төлөгдөх ажилчдын тэтгэмжийг хэлнэ.

a)

Үнэн

b)

Худал

5.

Ажилтны богино хугацааны тэтгэмж нь дараах зүйлийг агуулахгүй.

a)

Богино хугацаанд төлөгдөх хувьцаанд суурилсан төлбөр

b)

Богино хугацааны цалинтай чөлөө

c)

Цалин, хөлс, нийгмийн хамгааллын шимтгэл

6.

Ажилтны богино хугацааны тэтгэмжийн нягтлан бодох бүртгэл нь хариуцлага ба зардлыг хэмжихэд актуар төсөөллүүд шаардлагатай.

a)

Үнэн

b)

Худал

7.

Тогтоосон шимтгэлийн төлөвлөгөөний үед хэрэв актуарын эсвэл хөрөнгө оруулалтын туршлага нь хүлээгдэж байснаас муу байвал байгууллагын хариуцлага нэмэгдэж болно.

a)

Үнэн

b)

Худал

8.

Тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөө нь шимтгэлийг тусдаа байгууллагад төлөхийг шаарддаг.

a)

Үнэн

b)

Худал

9.

Тайлант хугацааны актуар олз/гарз= Цэвэр хөрөнгийн эсвэл өрийн бодит өгөөж-цэвэр хүүгийн хэсэг

a)

Үнэн

b)

Худал

10.

Байгууллага нийт цалингийн 6%-р тооцож тэтгэврийн санд шимтгэл төлдөг. Тайлант 20X1 онд эхний сарын гүйцэтгэлд нийцүүлэн сар бүр 2,000,000₮ уг санд төлсөн. Тайлант жилийн нийт цалингийн зардал 640,000,000₮ болсон. Тайлант жилийн зардлыг тооцоол.

a)

5,500,000

b)

8,000,000

c)

12,400,000

d)

14,400,000

11.

“Х” УҮГ нь тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Актуар тооцооллын үр дүнгээс харвал тайлант жилийн тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний хөрөнгө, өр төлбөрийн эхний үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнэ 595 сая ба 715 сая төгрөг ба эцсийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнэ харгалзан 1150сая болон 1450сая төгрөг тус тус байв. Дискаунтын түвшин 10% бол тайлант жилийн тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний цэвэр хүүгийн зардал хэд вэ?

a)

8 сая

b)

12 сая

c)

59.5 сая

d)

120 сая

12.

“Х” УҮГ нь тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Актуар тооцооллоор тайлант жилийн тогтоосон тэтгэмжийн төлөвлөгөөний хөрөнгө, өр төлбөрийн эхний үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнэ 150 сая ба 210 сая төгрөг ба эцсийн үлдэгдлийн өнөөгийн үнэ цэнэ харгалзан 250 сая болон 300 сая төгрөг тус тус байв. Тайлант жилийн үйлчилгээний зардал 30 сая төгрөг ба байгууллагаас санд төлсөн шимтгэл 35 сая төгрөг болсон. Сангаас тэтгэвэрт 60 сая төгрөг төлсөн. Дискаунтын түвшин 10% бол тайлант жилийн актуар олз/гарз хэд байх вэ?

a)

Гарз 21сая

b)

Олз 21сая

c)

Гарз 11сая

d)

Олз 11сая

13.

2018.01.01 ААН 1500 ажилтан бүрт 100ш хувьцааны опцион олгосон, хувьцааны опцион 2020.12.31 хүртэл байгууллага амжилттай ажилласан тохиолдолд хэрэгжих нөхцөлтэй. Олгох өдөр нэгж хувьцааны ЗЗҮ $12 байв. 2018оны туршид 120 ажилтан ажлаас гарсан ба нийт 3 жилийн хугацаанд 1500 ажилтны 30% ажлаас гарна гэж тооцоолсон. 2019 оны туршид мөн 120 ажилтан ажлаас гарсан ба нийт 1500 ажилтны 25% нь ажлаас гарна гэж тооцоолсон. 2020 оны нийт 150 ажилтан ажлаас гарсан. 2018 оны зардал хэд вэ?

a)

200,000

b)

420,000

c)

432,000

d)

480,000

14.

2018.01.01 ААН 1500 ажилтан бүрт 100ш хувьцааны опцион олгосон, хувьцааны опцион 2020.12.31 хүртэл байгууллага амжилттай ажилласан тохиолдолд хэрэгжих нөхцөлтэй. Олгох өдөр нэгж хувьцааны ЗЗҮ $12 байв. 2018оны туршид 120 ажилтан ажлаас гарсан ба нийт 3 жилийн хугацаанд 1500 ажилтны 30% ажлаас гарна гэж тооцоолсон. 2019 оны туршид мөн 120 ажилтан ажлаас гарсан ба нийт 1500 ажилтны 25% нь ажлаас гарна гэж тооцоолсон. 2020 оны нийт 150 ажилтан ажлаас гарсан. 2020 оны зардал хэд вэ?

a)

225,000

b)

384,000

c)

432,000

d)

480,000

15.

2018.01.01 ААН 1500 ажилтан бүрт 100ш хувьцааны опцион олгосон, хувьцааны опцион 2020.12.31 хүртэл байгууллага амжилттай ажилласан тохиолдолд хэрэгжих нөхцөлтэй. Олгох өдөр нэгж хувьцааны ЗЗҮ $12 байв. 2018оны туршид 120 ажилтан ажлаас гарсан ба нийт 3 жилийн хугацаанд 1500 ажилтны 30% ажлаас гарна гэж тооцоолсон. 2019 оны туршид мөн 120 ажилтан ажлаас гарсан ба нийт 1500 ажилтны 25% нь ажлаас гарна гэж тооцоолсон. 2020 оны нийт 150 ажилтан ажлаас гарсан. 2020 оны хуримтлагдсан зардал хэд вэ?

a)

1,332,000

b)

1,380,000

c)

1,322,000