WorksheetsСоёл судлал "2-р хэсэг"
Total questions: 30
Worksheet time: 16mins
Соёл судлалын ухаанд соёлын шок гэсэн ойлголтыг анх 1954 онд хэрэглэсэн эрдэмтэн ...
Э.Тайлор
К.Оберг
Э.Фромм
Ж.Локк
Соёл судлал нь ... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болжээ. Тохирох хариуг дугуйлна уу?
XX
XIX
XXI
IXX
Соёл буюу culture гэдэг нь colere гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд ... гэсэн утгатай.
соёл
соёолуулан боловсруулах, хөрс боловсруулах
оюуны үнэт зүйлс
материаллаг үнэт зүйлс
Аль нь соёлын тухай ойлголт биш вэ?
Хүмүүсийн бүтээсэн бүхэнд мэдлэг ур ухаан, туршлага, итгэл үнэмшил, аж төрөх ёс нь хуримтлагдан шингэж үлддэг.
Хүн байгалийн юмс үзэгдэлд ч тодорхой утга шингээн , бэлгэдэн уул овоо тахих, байгаль орчинтой холбоотой хорио цээрийн ёс гэх мэт бэлгэдэл , шүлтлэг хийсээр ирсэн
Нийгэм нэгдэлтэй тогтвортой оршин байхын тулд хэм хэмжээ, дэг журмыг сахих шаардлагатай байдаг
Хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд юуг зөв, зохистой гэж үзэх талаарх үнэлэмж, хэм хэмжээг илтгэдэг ба хүмүүсийн дунд сэтгэлгээний соёл, бие бялдрын соёл, харилцааны соёл, хотын соёл, экологийн соёл гэх мэт ойлголтууд байдаг
Дараах соёлын элементүүдээс аль нь хэлний талаар өгүүлнэ вэ?
Хүн бодол санаагаа аль нэг тэмдэгтэд төлөөлөл, бэлгэдэл болгон шингээдэг
Хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл
Хүмүүсийн мэддэг баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлнэ.
Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил
Соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл үнэмшилтэй холбон тайлбарласан эрдэмтэн хэн бэ?
Ж.Мёрдок
К. Клакхон
К. Леви-Строс
Э. Кассирер
Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?
соёлын хэм хэмжээ
соёлын нийтлэг
соёлын түгээмэл
соёлын нэгдэл
Монгол хүн бүсийг хүний сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрлэдэг..... гэсэн нь соёлын аль элементээр тайлбарлах вэ?
хэл
үнэлэмж
хэм хэмжээ
бэлгэ тэмдэг
Аль нь зохиомол хэл биш вэ?
археологийн хэл
математикийн хэл
монгол хэл
философийн хэл
Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох, туслах арга, аргачлал, зарчимд тулгуурладаг нь мэдлэгийн аль төрөл вэ?
шашин
домог
философи
шинжлэх ухаан
Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарыг .... гэнэ.
үнэлэмж
үнэлэмжийн баримжаа
үнэлгээ
үнэт зүйл
“Монголын түүх соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” аль хуулийн заалт вэ?
Соёлын тухай хууль
Үндсэн хууль
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
Соёлын тухай хууль
Монголын соёлын нэгдмэл шинжид аль нь хамаарахгүй вэ?
Монгол аж төрөх ёс, ардын урлаг, хэл, төрт ёс, аман болон бичгийн соёл,хуримтлуулсан мэдлэг туршлага, ёс заншил
Монгол , Казак, үндэсний соёлоос бүрддэг
“Би монгол хүн” хэмээн бахархах
Бүгд хамаарна
Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг ... гэдэг.
Ястан
Аймаг.
Үндэстэн
Угсаатан
Өмнөд Азид гүнцэг барихдаа баруун гараараа барьдаг, Алс дорнодод савхаар, харин Европд халбага, сэрээ хэрэглэдэг . Хүмүүс энэ ертөнцийн хаана ч амьдарч байсан ялгаагүй адилхан биологийн хэрэгцээтэй байж, ижил түгээмэл асуудалтай байнга тулгарч байдаг. Энэ нь соёлын ямар шинжийг илэрхийлж байна вэ?
соёлын түгээмэл шинж
соёлын нэгдмэл
соёлын олон янз байдал
олон загварын соёл
Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд соёлуудын харилцаа өргөжих боломжтой соёлыг...
Нэг хэв маягийн соёл
Олон хэв маягийн соёл
Хоёр хэв маягийн соёл
Хэд хэдэн хэв маягийн соёл
“Хүн бол бэлгэдлийн амьтан” бэлгэдлийн онолыг үндэслэсэн эрдэмтэн хэн бэ?
Ж. Мёрдок
Э. Кассирер
К.Клакхон
Э.Тайлор
Соёлын суурь үнэлэмжүүдээс хамааран илрэх соёлын хэлбэрүүд аль нь вэ?
Ёс суртахууны соёл, шашны соёл
Олон улсын, Монголчуудын соёл
Эртний соёл, дундад зууны соёл
Ардын, нийтийн, элитийн соёл
... соёл нь тухайн улс орон дахь хүмүүсийн нийтлэг итгэл үнэмшил, бэлгэдэл зан үйлийн хэв загвар, үнэт зүйл хэм хэмжээг тодорхойлно.
Үндэсний
Шашны
Мэргэжлийн
Дэд
... соёл нь нийгмийн цөөнх буюу дээд давхраа болох язгууртан элит эрх ямбатай хангалуун хэсгийн төлөөлөгчдөд зориулагдсан бөгөөд тэдний захиалгаар мэргэжлийн хүмүүс бий болгосон соёл.
ардын
нийтийн
элитийн
зонхилогч
... соёл нь "түүнийг хэн хэзээ бүтээсэн нь тодорхойгүй"
ардын
нийтийн
элитийн
зонхилогч
... соёл нь нийгмийн бүхий л давхаргад хүртээмжтэй олон нийтэд зориулсан соёл.
ардын
нийтийн
элитийн
зонхилогч
... нь өөрийнхөө соёлыг бусдаас дээгүүр гэж үзэж өөр соёлын дотор өссөн хүмүүсийн зан байдал, итгэл үнэмшлийг өөрийн соёлын үүднээс үнэлэх хандлага.
Этноцентризм
Релятивизм
Динамик
Статик
... нь тухайн соёлын зан үйлийг өөрсдийнх нь үнэлэмж итгэл үнэмшил, сэдлүүдийн үүднээс авч үзэх, соёл бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болохыг хүлээн зөвшөөрөх үзэл юм.
Этноцентризм
Релятивизм
Динамик
Статик
... нь "соёлын зүйл нэг бүлгээс нөгөөд, нэг нийгмээс нөгөөд дэлгэрэх үйл явц"
Соёлын хожимдолт
Соёлын нэвчилт буюу диффузи
Соёлын статистик шинж
Соёлын динамик шинж
... нь "Материаллаг амьдралын өөрчлөлтүүд нь зан заншил, итгэл үнэмшлийн өөрчлөлтөөс түрүүлж байдаг. Жишээ нь: уул уурхайн үйлдвэрлэлийн хөгжил нь байгаль орчинд"
Соёлын динамик шинж
Соёлын нэвчилт буюу диффузи
Соёлын хожимдолт
Соёлын статистик шинж
Янз бүрийн ард түмний домог аман зохиол зэрэг соёлын уламжлалыг харьцуулан судлах замаар тэдгээрт буй адил төстэй нийтлэг шинжийг тайлбарладаг.
Соёлд хандах антпропологийн хандлага
Философийн хандлага
Социологийн хандлага
Аль нь биш
Соёлыг хүний мөн чанарын илэрхийлэл мөн болох талаас нь тайлбарладаг. Соёлын утга санаа нь хүний гэх зүйлийг амьтны гэх зүйлээс ялгах хязгаар болж өгдөг.
Соёлд хандах антпропологийн хандлага
Философийн хандлага
Социологийн хандлага
Зөв хариулт алга
Соёлыг аливаа нийгмийн аж төрөх ёс, нийгмийн зохион байгуулалтыг бүрдүүлэгч хүчин зүйл гэдэг талаас нь тайлбарладаг.
Соёлд хандах антпропологийн хандлага
Философийн хандлага
Социологийн хандлага
Бүгд зөв
Социал бүтэц, “Африк: Ард түмэн ба соёлын түүх” зэрэг бүтээл туурвисан.
Ж.Мёрдок
А.Гидденс
Г.Рохайм
З.Фрейд
