WorksheetsA нийгэм 7 анги
Total questions: 25
Worksheet time: 13mins
1. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу
Байнгын, тогтвортой харилцааны үйлдлийн явцад нийтлэг адилсалч, мэдрэмж бүхий болж бүрэлдэн тогтсон хоёр ба түүнээс дээш хүний нэгдлийг ............... гэж ойлгож болно.
A. Нийгэм
B. Нийгмийн бүлэг
C. Нийгмийн харилцаа
D. Нийгмийн харилцан үйлдэл
2. Анхдагч бүлэг аль нь вэ?
A. Дугуйлан
B. Сургууль
C. Гэр бүл
D. Сагсан бөмбөгийн секц
3. Сайн танилууд хоорондоо харилцдаг. Энэ нь хүмүүст гар барих, нэгнийхээ мөрийг алгадах зэргээр бие биедээ хүрэх боломж олгодог харилцааны бүс аль нь вэ?
A. Албан харилцааны бүс
B. Нийтийн харилцааны бүс
C. Ажил хэргийн харилцааны бүс
D. Хувийн харилцааны бүс
4. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу
Нэрт зохиолч Антуан дэ Сэнт Экзюпери “Харилцаа гэдэг бол цорын ганц, жинхэнэ ................ байдал” гэж бичсэн байдаг. Хүн харилцаагүйгээр амьдрах боломжгүй.
A. Тансаг
B. Зөрчил үүсэх
C. Шаардлагатай
D. Аюултай
5. Хувь хүний соёлын бүрдэл хэсгийг гүйцээж сонгоно уу.
A. Түвшин
B. Мэдлэг
C. Үнэт зүйлс
D. Домог
6. Дараах тодорхойлолтуудын аль нь “Хэл” гэсэн ойлголтыг илэрхийлж байна вэ?
A. Хувь хүн бодит байдлыг танин мэдэх, бидний харилцааны хэрэгсэл
B. Хувь хүн биеэ авч явах шаардлага
C. Хувь хүний танин мэдэх үйл ажиллагааны үр дүнд бий болсон зүйл
D. Юмс, үзэгдлийн тодорхой шинж чанарыг илэрхийлсэн дүр дүрслэл
7. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. ..................... нь хувь хүн, гэр бүл, сургууль бүр өөрийн онцлогтой байдагтай шууд холбоотой бөгөөд хувь хүний болон нийгмийн бүлгүүдийн соёлын сонголтын ялгаатай байдлыг илэрхийлдэг ойлголт юм
A. Соёлын үнэт зүйлс
B. Соёлын олон янз байдал
C. Соёлын зөрчилдөөн
D. Биеэ авч явах соёл
8. Хувь хүний сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал, аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чадаж байгаа бол аль хандлагад хамаарах вэ?
A. Шүүмжлэлт хандлага
B. Бүтээлч хандлага
C. Эерэг хандлага
D. Сөрөг хандлага
9. Хувь хүний болон нийгмийн бүлгүүдийн соёлын сонголтын ялгаатай байдлыг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?
A. Соёлын олон янз байдал
B. Соёлын үнэт зүйл
C. Соёлын өв
D. Соёлын зөрчилдөөн
10. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Хүмүүсийн хэрэгцээнд зориулагдсан биет ба биет бус зүйлсийг ........... гэж нэрлэдэг.
A. Хэрэгцээ
B. Хэрэглээ
C. Баялаг
D. Нийт хэрэглээ
11. Үйлдвэрлэн бий болгох эдийн засгийн баялаг хэмээх ойлголтыг аль нь бүрэн илэрхийлэх вэ?
A. Урсгал ус, ой мод, агаар
B. Ашигт малтмал, гурил, будаа
C. Борооны ус, барилга, машин
D. Хувцас, ном, дэвтэр
12. Орлого хэмээх ойлголтыг аль нь бүрэн илэрхийлж байна вэ?
A. Өрхийн гишүүдийн хэрэгцээт бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулж буй мөнгө
B. Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авсан, эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчдад зарж борлуулснаас олсон мөнгө
C. Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө
D. Өрхийн гишүүдийн бусдад төлөх ёстой мөнгө буюу хуулиар хүлээсэн санхүүгийн үүрэг
13. Дараах өгөгдлүүдийн аль нь тансаг хэрэгцээнд хамаарах вэ?
Өгөгдөл /1-Хувцас, 2-хоол, 3-орон байр, 4-ээмэг, 5-сүрчиг, 6-машин/
A. 1,2,3
B. 2,3,4
C. 3,5,6
D. 4,5,6
14. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу.
Хүмүүс бие биеийнхээ хөдөлмөрийн үр шимийг ............... өдөр тутмын хэрэгцээгээ хангаж байдаг
A. Хурааж
B. Хуваалцан
C. Тарааж
D. Түгээж
15. Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоно уу. Нийгэмд үр дүн, ашиг нь мэдрэгдсэн ач холбогдол бүхий материаллаг болон оюун санааны баялгийг бий болгоход чиглэгдсэн хүний ухамсартай, зорилготой, оновчтой үйл ажиллагааг ………… гэнэ.
A. Бизнес
B. Ашиг орлого C. Хөдөлмөр D. Цалин
C. Хөдөлмөр
D. Цалин
16. Байгалийн нөөцийг зөв ангилсан ойлголт аль нь вэ?
A. Байгалийн ба үйлдвэрлэлийн
B. Ашиглаж болох ашиглаж болохгүй
C. хэрэглээний болон хэрэглээний бус
D. Шавхагддаг, шавхагддаггүй
17. .............................. нь тодорхой дүрэм, журмыг баримталсны үндсэн явагддаг харилцаа юм.
A.Албан бус харилцаа
B. Нийгмийн харилцаа
C. Албан харилцаа
D. Хувь хүн хоорондын харилцаа
18.Сургууль, цэцэрлэгээр хангах, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх, тэтгэмж, тусламж олгох зэрэг нь хэний үүрэг вэ?
A. Асран хамгаалагч
B. Эцэг эх
C. Төр
D. Сурагч
19. Өрхийн төсвийн үр ашгийг орлого, зарлагын зөрүүгээр тооцно. Ямар тохиолдолд ашигтай төсөв гарах вэ? \1 оноо\
A. Орлого зарлагаасаа давсан үе
B. Зарлага орлогоосооо давсан үе
C. Орлого зарлага хоёр тэнцсэн үед
D. Орлого зарлага хуримтлал тэнцсэн үе
20. Ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж, хуримтлуулсан мөнгө нь ......... юм.
A. Орлого
B. Зарлага
C. Хуримтлал
D. Зээл бусад өр төлбөр
21. Өрхийн нийт орлогод үл хамаарах өгөгдлийг олно уу?
A. Цалин
B. Хадгаламжийн хүү
C. Зээлийн хүү
D. Өмчийн орлог
22. Монгол Улс ............. онд Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн баталж, хүүхдийн эрхийг хамгаалах зарчмуудыг удирдлага болгожээ.
А. 1990
B. 1989
C. 2016
D. 2000
23. Оюуны бүтээлээ өмчлөх, эд хөрөнгө өмчлөх өвлөх зэрэг нь ямар эрхэд хамаарах вэ?
A. Хөгжих эрх
B. Амьдрах эрх
C. Оролцооны эрх
D. Хамгаалуулах эрх
24. Шашин шүтэх эс шүтэх, бодож сэтгэх, мэдээлэл хайх олж авах, хэл соёл уламжлалаа өвлөх зэрэг нь ямар эрхэд хамаарах вэ?
A. Хөгжих эрх
B. Амьдрах эрх
C. Оролцооны эрх
D. Хамгаалуулах эрх
25. Ямар ч үед хүүхдийн үзэл бодлыг сонсож хүндэтгэж байх нь аль зарчимд багтах вэ?
A. Хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчим
B. Оролцооны эрхийг хамгаалах зарчим
C. Эрүүл энх байх, хөгжих боломж олгох зарчим
D.Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим
