wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрх зүй бүлэг сэдэв - 11

Total questions: 26

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

"Нийгмийн гишүүн бүрийн амь бие, эд хөрөнгийг нийтийн хүчээр сахин хамгаалах чадвартай нийгмийн холбооны хэлбэрийг олох хэрэгтэй бөгөөд гишүүн бүр энэ нэгдэлд нэгдэх ёстой. Ингэснээр гагцхүү өөрөө өөрийгөө захирч урьдын адил бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй үлдэнэ" гэж хэн хэлсэн бэ?

a)

Жан жак Руссо

b)

Джон Локк

c)

Т.Гоббс

d)

Ф.Бастиа

2.

"Хүмүүс байгалиас заяасан эрх чөлөөтэй. Гэтэл яагаад төр засагт захируулж, эрх чөлөөгөө хязгаарлуулдаг юм вэ? Хариулт маш тодорхой юм. Байгалиас заяасан эрх чөлөөгөө эдлэх нь таатай гэсэн үг биш. Хүмүүс бусдын халдлагад хэзээ ч өртөх боломжтой байдаг. Ийм учраас тэд өөртэй нь ижил аюулгүй байдлаа хангах хэрэгцээтэй байгаа хүмүүсийг олж нэгддэг" гэж хэн хэлсэн бэ?

a)

Жан жак Руссо

b)

Джон Локк

c)

Т.Гоббс

d)

Ф.Бастиа

3.

Төр бол “левиафан” хэний тодорхойлолт вэ?

a)

Ф.Бастиа

b)

Т.Гоббс

c)

Р.Нозик

d)

Ж.С.Милль

4.

Төр бол “татвараар сорон мөлжигч” хэн хэлсэн бэ?

a)

Ф.Бастиа

b)

Лорд Актон

c)

Дж.Локк

d)

Р.Нозик

5.

Төр бол “хүний эрхийн гол дайсан”

a)

Дж.Локк

b)

Ж.С.Милль

c)

Т.Гоббс

d)

Р.Нозик

6.

Төр бол “зайлшгүй байх ёстой муу зүйл”

a)

Дж.Локк

b)

Жан жак Руссо

c)

Ж.С.Милль

d)

Лорд Актон

7.

“Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хязгааргүй эвддэг.”

a)

Дж.Локк

b)

Лорд Актон

c)

Жан жак Руссо

d)

Т.Гоббс

8.

Засаглалын эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван төрөлд хувааж, эдгээр эрх мэдэл харилцан хяналт, тэнцвэртэй байгаа нөхцөлд хүний эрх жинхэнэ ёсоор хамгаалагдана гэсэн санааг дэвшүүлжээ.

a)

Ш.Монтеське

b)

Д.Локк

c)

Сартр

d)

Маркс

9.

... нь засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй, хамгийн дээд хүчин чадалтай, засаг, төрийн гол хууль юм.

a)

Үндсэн хууль

b)

Эрх мэдлийн хууль

c)

Эрүүгийн хууль

d)

Иргэний хууль

10.

Манай улсын хувьд үндсэн хуулиар эрх, үүргээ тодорхойлуулсан засаг, төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааг Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг бүхий “...” гэх байгууллага ажилладаг.

a)

Үндсэн хуулийн цэц

b)

Авилгатай тэмцэх газар

c)

Шүүх

d)

Шүүхийн зөвлөл

11.

... гэдэг нь эдийн болон эдийн бус баялагийг ашиглах, эзэмших, захиран зарцуулах боломжийг хэлнэ.

a)

Өмчлөх эрх

b)

эзэмших эрх

c)

зарцуулах эрх

d)

ашиглах эрх

12.

... бол тухайн баялагийн үр шимийг хүртэх

a)

ашиглах эрх

b)

эзэмших эрх

c)

захиран зарцуулах эрх

d)

өмчлөх эрх

13.

... нь бүрэн хараа хяналтандаа байлгах

a)

захиран зарцуулах эрх

b)

ашиглах эрх

c)

эзэмших эрх

d)

өмчлөх эрх

14.

... нь тус баялагийн хувь заяаг шийдвэрлэх боломж юм.

a)

ашиглах эрх

b)

захиран зарцуулах эрх

c)

эзэмших эрх

d)

өмчлөх эрх

15.

"Эрх гэж байхгүй зөвхөн “өмчлөх эрх” л байдаг аж. Нэгдүгээрт: хувь хүн өөрөө өөрийнхөө эзэн өөрийгөө мэддэг гэсэн жам ёсны баримт байна. Хоёрдугаарт: хүний аливаа эрх өмчлөх эрх дээр хураангуйлагддаг" гэж хэн хэлсэн бэ?

a)

Мюррей Н.Ротбард

b)

Дж.Локк

c)

К.Маркс

d)

Артур

16.

Оюуны өмчийн эрхийг хамгаалах гол эрх зүйн хэм хэмжээ нь зохиогчийн болон түүнд хамаарах эрхийн тухай болон ... юм.

a)

Патентийн тухай хууль

b)

Үндсэн хууль

c)

Иргэний хууль

d)

Зохиогчийн хууль

17.

... гэдэг нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус баялагтай холбоотой маргаж байгаа буюу зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу анхан шатны шүүхээр дамжуулан эрх зөрчигчид тавьж буй шаардлага юм.

a)

Нэхэмжлэл

b)

Гэрээ

c)

Хэлцэл

d)

Гомдол

18.

... гэж хууль, дүрэм, журмыг зөрчсөн нийгэмд хор аюултай, хууль зүйн хариуцлага хүлээлгэх шаардлагатай, гэм буруутай үйлдэл эс үйлдлийг хэлнэ.

a)

эрх зүйн зөрчил

b)

гэмт хэрэг

c)

хууль зүйн зөрчил

d)

зөв хариулт алга

19.

Эрх зүйн зөрчлийг гэмт хэргийн, гэмт хэргийн бус зөрчил гэж ангилна.

a)

Зөв

b)

Буруу

c)

Мэдэхгүй

d)

Зөв хариулт алга

20.

Гэмт хэрэг үйлдсэн, нэр төрд халдсан, гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх зэрэг эрх зүйн зөрчлийн улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, аюулгүй байдалд шууд учирсан үр дагавар юм.

a)

Хохирол

b)

Хор уршиг

c)

Гэмт хэрэг

d)

Гэм хор

21.

... хохирлын улмаас үүссэн үр дагаврыг хэлнэ.

a)

Хохирол

b)

Хор уршиг

c)

Гэмт хэрэг

d)

Зөв хариулт алга

22.

Эрүүгийн хуульд заасан гэм буруутай бүх үйлдэл, эс үйлдэл

a)

гэмт хэрэг

b)

хор уршиг

c)

хохирол

d)

эрх зүйн зөрчил

23.

... гэдэг нь хуульд заасан үүргийг гүйцэтгэхгүй байхыг хэлдэг. Жишээ нь гэмт хэргийн талаар мэдсэн хэрнээ мэдээлэл өгөхгүй байх нь эс үйлдлээр эрх зүйн зөрчил гаргасанд тооцогдоно.

a)

Эс үйлдэл

b)

Хохирол

c)

Гэмт хэрэг

d)

Хор уршиг

24.

Иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргах ерөнхий хугацааг ... хоногийн дотор байхаар тогтоож өгсөн. Тухайн гомдол гаргагч холбогдох захиргааны актыг “хүлээн авсан, эсхүл мэдсэн” үеэс эхлэн тоолно.

a)

30

b)

25

c)

28

d)

10

25.

Гомдол гаргаж буй иргэн, хуулийн этгээд, хариуцагч болох захиргааны байгууллага албан тушаалтан, гуравдагч этгээдийг хэлнэ.

a)

Хэргийн оролцогч

b)

Бусад оролцогч

26.

туслах чиг үүрэг бүхий этгээд. Жишээ нь: гэрч, өмгөөлөгч, хэлмэрч, шинжээч, орчуулагч гэх мэт

a)

Хэргийн оролцогч

b)

Бусад оролцогч