NEW
Font size
WorksheetsЭӨС 11 анги нийгэм 2025он
Total questions: 27
Worksheet time: 40mins
Нийт хүн амын гурав орчим хувийг эзэлдэг бөгөөд хэрэглээний өндөр хангамжтай, тансаг, хангалуун амьдралтай хэсгийг судлаач Ц. Уртнасан Монголын нийгмийн давхаргаалтын аль ангид хамааруулж үзсэн бэ?
Дээдийн доод
Дундын дээд
Дээдийн дээд
Дундын доод
"Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийн соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан тодорхой хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд хамаарахгүй өгөгдлийг олно уу.
Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
Дизайн, дүрслэх урлаг, хувцас загвар, гар урлал, урлаг зугаа
Тайзны урлаг бүтээл үйлдвэрлэлийн бүх төрлийн төслүүд
Нүүдлийн сонгомол бэлчээрийн аж ахуйг эрчимжүүлсэн хэлбэрт шилжүүлэх
1970-аад оны II хагасаас эхлэн нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлсэн ба "соёлын ижилсэл", "соёлын өөрийншил", "соёлын өвөр төрх" гэх зэргээр нэрлэдэг ойлголт аль нь вэ?
Соёлын ялгарал
Соёлын даяаршил
Соёлын эрх чөлөө
Соёлын адилсал
Даяаршлын үед оршин тогтнох чадварын хувьд хамгийн тогтвортой, хамгийн найдвартай тээгчид бол ................ гэдгийг судлаачид тэмдэглэжээ?
Үндэстэн
Угсаатан
Аймаг
Ястан
Овог
Засаглалын эрх мэдлийг хуваарилах, хүний эрхийг баталгаажуулах, улс орны суурь гол харилцааг зохицуулах үүрэгтэй хамгийн дээд хүчин чадалтай засаг, төрийн гол хууль аль нь вэ?
Захиргааны хэрэгийн хууль
Иргэний хууль
Үндсэн хууль
Хөдөлмөрийн тухай хууль
"...капиталист нийгмийн үйлдвэрлэлийн хэрэгслийн өмчлөгч капиталист, амь зуухын тулд хөдөлмөрөө капиталистуудад зарж буй ажилчин анги гэсэн үндсэн хоёр том анги, шилжилтийн буюу завсрын бусад анги оршин байна..." гэж хэн үзсэн бэ?
М. Вебер
О. Райт
Л. Уорнер
К. Маркс
Орчин үеийн нийгэм дэх эдийн засгийн баялаг, орлогын хэмжээ, ажил мэргэжлээр ялгарах дээд, дунд, доод ангиас тогтдог, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын хэв маяг аль нь вэ?
язгуур
анги
каст
боолчлол
Тухайн хүний эрхэлж буй ажил мэргэжил, авьяас чадвар, эрдэм боловсрол, гарал угсаа, уламжлал зэрэг байр суурь нь аль хэмжигдэхүүнээр тодорхойлогддог вэ?
эдийн засгийн баялаг
эрх мэдэл
нэр хүнд
боловсрол
Нэг бүлэгт давуу боломж олгосон атлаа нөгөө бүлгийн боломжийг хааж буй үйлдэл аль нь вэ?
алагчлал
тэгш бус байдал
бурангуй үзэл
ялгаварлан гадуурхалт
Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол ямар байр суурийн шилжих хөдөлгөөн гэж нэрлэдэг вэ?
хэвтээ шилжилт хөдөлгөөн
үе хоорондын шилжилт хөдөлгөөн
үе дотор шилжилт хөдөлгөөн
бүлгийн шилжилт хөдөлгөөн
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг юу гэж нэрлэдэг вэ?
нийгмийн өөрчлөлт
нийгмийн шинэчлэл
нийгмийн дэвшил
нийгмийн хувьсал
Дараах ойлголтуудыг жишээтэй зөв харгалзуулна уу?
1b2c3d4a
1c2b3d4a
1a2b3c4d
1b2a3d4c
Зөв харгалзуулаарай?
1c2d3a4b5e
1d2e3a4c5b
1d2c3e4a5b
1d2a3b4e5c
Энгийн багаж ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг хэдий ч, нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, олон төрлийн овгоос тогтсон нийгэм нь нийгмийн аль хэв маягт хамаарагдах вэ?
Газар тариалангийн нийгэм
. Цэцэрлэг аж ахуйн нийгэм
Ан агнуурын нийгэм
Аж үйлдвэржсэн нийгэм
Нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсээс илүүцийг олоорой
Хүн амын өсөлт
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс
Байгалийн гамшиг
Илүүц зүйл байхгүй
Т.Билтоны үзлээр аль нь орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн шинж биш вэ?
шинжлэх ухаан итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй
аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна
угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал,эсвэл төрийн бүтэцгүй
үндэсний төрийн бүгд найрамдах засаглал бүхий төртэй байна
Соёлын аялал жуулчлал ямар ач холбогдолтой вэ?
Эдийн засгийн өсөлт, нийгмийн тэгш байдлыг хангаж, бие хүний хөгжлийг хангана
соёлын солилцоонд тулгуурлах
байгалийн болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг бэхжүүлэх
орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх
Cоёлын харилцан үйлчлэлийн хэлбэрүүдээс илүүцийг олоорой?
соёлын даяаршил
соёлыг солилцоо
соёлыг хуулбарлан дууриах
соёлын тулгалт
Аpд түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэдэг вэ?
соёлын даяаршил
соёлын аялал жуулчлал
соёлын дархлаа
соёлын адилсал
Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж , оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг юу гэдэг вэ?
соёлын даяаршил
соёлын аялал жуулчлал
соёлын дархлаа
соёлын адилсал
Хүн төрөлхтний соёлыг ерөнхийд нь юу гэж хуваадаг вэ?
Хотын, хөдөөгийн
Үндэсний , гадаад
Суурьшмал, нүүдлийн
Биет, өв
Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?
бусдын соёлыг хуулбарлан дуурайх
үр хүүхдээ сургах
мал маллах ухаан
язгуур уламжлалаа хадгалах
Соёлын орон зай, кибер орон зай гэсэн ойлголтуудын хамаарлыг аль нь зөв илэрхийлсэн бэ?
Энэ хоёр ойлголт ижил утгатай
Соёлын орон зайн нэг хэлбэр нь кибер орон зай юм
кибер орон зайн нэг хэлбэр нь соёлын орон зай юм
хоорондоо хамааралгүй
Капиталист, менежер, ажилчин, жижиг хөрөнгөтөн гэсэн 4 ангийг тодорхойлж төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг илэрхийлж байдаг. Нийгэм дэх өмчийн ялгаралаас гадна эрх мэдлийн ялгарал нь давхраажилтын шалтгаан. Аль онолын үзэл санаа вэ?
бүтэц чиг үүргийн онол
зөрчилдөөний онол
социологийн онол
шүүмжлэлт онол
Хувь хүн бусдаасаа илүү хүчтэй, давуу байж, шийдвэр гаргах, хянах, нөлөөлөх эрхтэй байгаагаар илэрхийлэгдэх хэмжигдэхүүн аль нь вэ?
эдийн засгийн баялаг
эрх мэдэл
нэр хүнд
боловсрол
Орон гэргүйчүүд, хар тамхи, архинд донтогсод зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээ, тусламжаас гадна амьдардаг, гадуурхагдсан, шоовдорлогдсон хүмүүсийг аль ангид хамруулдаг вэ?
ёроол хэсэг
дундын дээд
дундын дунд
ядуу ажилчин анги
XII-XIY зуунд дээд давхраанд Чингис хааны алтан ураг, талын язууртнууд, мянгатын ноёд, тэргүүн бөө нар багтаж байв . Жирийн иргэд нь “ улсын иргэн”, “ харьяат иргэн” гэж хуваагджээ. Харин Манжийн эрхшээлийн үед дээд давхраанд хошууны ноёд, тайж лам нар байв. Эдгээр түүхэн үеүдэд нийгмийн давхраажилтын ямар хэв маяг байсан бэ?
анги
каст
боолчлол
язгуур
