wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Эрх зүй

Total questions: 18

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

......... нь 1 төрлийн бараа бүтээгдэхүүнийг тодорхой зах зээлд нийлүүлж буй 2 буюу түүнээс дээш субъектүүдын хооронд үүснэ.

a)

Пүүс хоорондын харилцаа

b)

Арилжаа

c)

Өрсөлдөөн

d)

Нилүүлэлт

2.

Тодорхой бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын ...... буюу түүнээс дээш хэсгийг эзлэж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.

a)

1/3

b)

2/3

c)

1/4

d)

1/5

3.

........... нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих , өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага юм.

a)

Засгийн газар

b)

ШӨХТГ

c)

УИХ

4.

“Номин “ХК зах зээлд электрон барааны борлуулатын гуравны хоёр хувийг “Элба” ХК – тай хамтран хийдэг. Энэ байдлыг ........гэнэ.

a)

Зах зээлд дангаар ноёрхогч

b)

Зах зээл дэх зүй ёсны монополь

c)

Зах зээл дэх давамгайлах байдал

d)

Зах зээл дэх өрсөлдөгчгүй байдал

5.

Нэг л худалдан авагч үнэ тогтоох давамгай эрхийг...............гэнэ.

a)

Монопсонь

b)

Олигополь

c)

Монополь

d)

Олигопсонь

6.

Тухайн бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал, хамгийн бага байх зах зээлд дангаараа үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг: .......... гэж үзнэ.

a)

Зах зээлд ноёрхогч

b)

Зах зээл дэх зүй ёсны монополь

c)

Зах зээл дэх давамгайлагч

d)

Өрсөлдөгч

7.

Давамгай байдалтай өрсөлдөгч аж ахуйн нэгж өрсөлдөөнд саад учруулсан ямар хэлцэл хийж болохгүй вэ?

a)

Зах зээлийн нутаг дэвсгэрээр хуваарилах

b)

Барааг гуравдагч этгээдэд худалдах болон худалдан авахыг хязгаарлах

c)

Зах зээлийг хэрэглэгчээр хуваарилах

d)

Дээрх хариултууд бүгд зөв

8.

Давамгай байдалтай гэж тодорхойлогдсон “Баян” компанийн захирал Х нь өрсөлдөгч “Эрдэнэ” ХХК –ийн дэд захиралаар хавсарч ажиллахаар болжээ. Үүнийг:

a)

Өрсөлдөөний тухай хуулиар хориглоогүй

b)

Өрсөлдөөний тухай хуулиар хориотой

c)

Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон бол болно

d)

Хөдөлмөрийн тухай хуулиар зөвшөөрсөн

9.

Хэдэн онд НҮБ “Хэрэглэгчийг хамгаалах дүрэм”-ийг баталсан бэ?

a)

1985

b)

1995

c)

1994

d)

1986

10.

Монголд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх хэдэн онд баталсан бэ?

a)

1992

b)

1993

c)

1991

d)

1990

11.

Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацааг:

a)

Баталгаат хугацаа

b)

Үйлдвэрлэсэн хугацаа

c)

Гомдлын шаардлага гаргах хугацаа

d)

Ердийн хугацаа

12.

-Зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн аюулгүй байдал, тоо, хэмжээ, чанар, хугацаа, зориулалтын зохих шаардлагыг хангасан байх;

-Хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх;

-Хэрэглэгчийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхол, хүрээлэн байгаа орчинд учирсан гэм хорыг арилгах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлөх.


Эдгээр нь хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримталдаг зарчим

a)

Мөн

b)

Биш

13.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15.2-рт зааснаархүндэтгэн үзэх шалтгаангүйгээр доголдлыг арилгах хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам бараа, ажил, үйлчилгээний үнийн дүнгийн...........хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагч /үйлдвэрлэгч, гүйцэтгэгч/ хэрэглэгчид төлнө.

a)

0.5 хувь

b)

0,3 хувь

c)

0,2 хувь

d)

0,1 хувь

14.

Худалдагч хүнс болон ахуйн хэрэглээний барааны эдэлгээний хугацаа буруу тогтоогдсоноос үүсэх гэм хорыг дараах хугацаанд арилгана.

a)

7 хоногийн дотор арилгана

b)

14 хоногин дотор арилгана

c)

10 хоногийн дотор арилгана

d)

Нэн даруй арилгах

15.

Тухайн нутаг дэвсгэрт хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих бүрэн эрхийг дараах субъект эдэлдэг.

a)

Төрийн захиргааны байгууллага

b)

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

c)

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга

d)

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага

16.

НҮБ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах дэлхийн өдрийгхэднээр тогтоосон бэ?

a)

3-р сарын 15-ны өдөр

b)

12-р сарын 10-ны өдөр

c)

7-р сарын 4-ны өдөр

d)

2-р сарын 13-ны өдөр

17.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон асуудлаар хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран үзлэг шалгалт явуулах, мэдээлэл, сурталчилгаа хийх, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх эрхийг дараах субъект эдэлдэг.

a)

Төрийн захиргааны байгууллага

b)

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

c)

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга

d)

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага

18.

Хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ аваx нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх юм.

a)

Үнэн

b)

Худал