wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

BUL332

Total questions: 30

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

Хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь........... дэмжлэгээс бүрдэнэ.

a)

татварын болон татварын бус

b)

шууд болон шууд бус

c)

ил болон далд

d)

хөнгөлөлт болон чөлөөлөх

2.

Илүүц хариултыг ол

Гадаад хөрөнгө оруулагч гэдэг нь .......................................

a)

Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн

b)

Гадаад улсад байнга оршин суудаг Монгол улсын иргэн

c)

Монгол улсад байнга оршин суудаггүй гадаад улсын иргэн улсын иргэн

3.

Хөрөнгө оруулалт гэдэг нь ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө байршуулахыг хэлнэ.

a)

Үнэн

b)

Худал

4.

Хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчид үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг ......................................................... хэрэгжүүлнэ.

a)

Хөрөнгө оруулалтын тухай төрийн захиргааны байгууллага

b)

Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн улсын захиргааны байгууллага

c)

Хөрөнгө оруулагчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

d)

Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

5.

Тогтворжуулах гэрчилгээгээр ямар ямар албан татвар, төлбөрийн хувь, хэмжээг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд тогтворжуулдаг вэ?

a)

аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

b)

ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

c)

ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

d)

онцгой албан татвар

6.

Хөрөнгө оруулалтын хувь, хэмжээ, татвар төлөлт, ажлын байрны тоо, гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоон хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг аль байгууллагаас гаргах вэ?

a)

Төв банк

b)

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

c)

Хөдөлмөр эрхлэлт, татвар, гааль, нийгмийн даатгал, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага

d)

Дээрх бүгд

7.

Банкны оршин тогтох үндэсийг бүрдүүлдэг. Жш: хадгаламжийн данс, бонд

a)

Зээлийн хөрөнгө оруулалт

b)

мөнгө түүнтэй адилтгах зүйлд хөрөнгө оруулалт

8.

Татварын орчны баталгаа гэдэг нь төрөөс хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар хөрөнгө оруулалтын хувь хэмжээг тогтворжуулах.

a)

Үнэн

b)

Худал

9.

Эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно

a)

Үнэн

b)

Худал

10.

Илүүц хариултыг ол.


Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:

a)

хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх

b)

бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь хуульд заасан хэмжээнд хүрэх

c)

тогтвортой ажлын байр бий болгох

d)

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүнтэй гэрээ байгуулсан байх..

e)

дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх.

11.

Хөрөнгө оруулагчид газрыг .......хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа ........хүртэл жилээр сунгах хэлбэрээр дэмжлэг үзүүлж болно.

a)

50, 30

b)

60, 4О

c)

30, 50

d)

40, 60

12.

Буруу хариултыг ол.

Дарааах салбарт үйл ажиллагаа эрхлэх МУ-ын хуулийн этгээдийн нийт гаргаман хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна

a)

Уул уурхай

b)

Барилга байгууламж

c)

Банк, санхүү

d)

Хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо

13.

Хөрөнгө оруулалтын уламжлалт хэлбэр.

a)

Засгийн газрын бонд

b)

давуу эрхийн хувьцаа

c)

Таваар

d)

хамтын сан

14.

Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь төслийн бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл болон энэ хуулийн 16.2-т заасан хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааны дагуу явагдаж байгаа байдалд хяналт тавих үүрэгтэй.

a)

Үнэн

b)

Худал

15.

Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш (a)   хоногийн дотор хуульд заасан шалгуурыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

16.

Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн улсын бүртгэлийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөтөлнө.

a)

Үнэн

b)

Худал

17.

Уламжлалт хөрөнгө оруулалттай харьцуулахад уламжлалт бус хөрөнгө оруулалт нь Хөрвөх чадвар харьцангуй ……….. байдаг

(a)  

18.

Дарааах салбарт үйл ажиллагаа эрхлэх МУ-ын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авах хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш …… хоногийн дотор шиидвэр гаргана.

a)

35

b)

40

c)

45

d)

50

19.

Дараахаас хөрөнгө оруулалтын дэмжлэгэд үл хамаарахыг ол.

a)

албан татвар ногдох орлогоос хасагдах элэгдлийн зардлыг түргэвчилсэн аргаар тооцох

b)

албан татвар ногдох орлогоос хасагдах алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

c)

ажилтны цалингын зардлыг татвар ногдуулах орлогоос хасч тооцох

d)

Аль нь ч биш

20.

Тогтворжуулах гэрчилгээг зөвхөн хөрөнгө оруулалтын төслийг нэг хуулийн этгээд дангаар хэрэгжүүлэх бол олгоно.

a)

Үнэн

b)

Худал

21.

Хөрөнгө оруулалтын дэмжлэгийг дэд бүтэц, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо, хэмжээг нэмэгдүүлэх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, холбогдох зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгож болохгүй.

a)

Үнэн

b)

Худал

22.

Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Улсын Их Хурлын гишүүний шийдвэрээр байгуулж ажиллуулна.

a)

Үнэн

b)

Худал

23.

Уламжлалт бус хөрөнгө оруулалтад үнэт эдлэл ордог

a)

Үнэн

b)

Худал

24.

Гадаад зээл гэдэг нь Монгол улсад бүртгэлгүй, байнга оршин суугч бус аливээ этгээдээс олгосон өр үүсгэх хэрэгслийн хэлнэ.

a)

Үнэн

b)

Худал

25.

Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт доод тал нь 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийг шаардах бөгөөд хөрөнгө оруулалт хийж буй бүс нутаг, хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалан 5-18 жилийн хугацаатай олгоно.

a)

Үнэн

b)

Худал

26.

Хөрөнгө оруулалтын гэрээг засгийн газрын хүсэлтийн дагуу байгуулна.

a)

Үнэн

b)

Худал

27.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үйл ажиллагаанд хийгдэх үйл ажиллагаанаас илүүцийг олно уу ?

a)

хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүсэлт гаргагч хуулийн этгээдийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээнд урина

b)

Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эсэх талаар холбогдох хууль, журмын дагуу тогтоол гаргана.

c)

Гэрээний төслийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

d)

Гэрээний төслийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Улсын Их Хурлын гишүүнд танилцуулна.

28.

Засгийн газар ... тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

(a)  

29.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтэнд хавсаргах ёстой баримтуудад хамаарахыг ол.

a)

2.1.1. тогтвортой ажлын байр бий болгох талаархи мэдээлэл;

b)

2.1.2. дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх талаархи мэдээлэл;

c)

2.1.3. хүсэлт гаргагч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчид, үйл ажиллагаа болон өмнө хэрэгжүүлсэн төслийн талаархи мэдээлэл;

d)

2.1.7. байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан. Зэрэг дээрх бүгд

30.

Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг түдгэлзүүлэх, цуцлах эрх нь Засгийн газарт байна.

a)

Үнэн

b)

Худал