wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги Сэтгэцийн эрүүл мэнд - Хорт зуршил

Total questions: 14

Worksheet time: 14mins

Name
Class
Date
1.

Захиалагч болон ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу тодорхой хөдөлмөр эрхэлж, үүрэг гүйцэтгэн тохирсон цалин хөлс авахыг............... гэнэ.

a)

Мэргэжил

b)

Ажил

c)

Боловсрол

2.

Ажил, мэргэжлээ сонгох эхний алхам юу вэ?

a)

Танин мэдэх

b)

Сонголт хийх

c)

Ярилцах

3.

Ажил, мэргэжлээ сонгох эхний алхам бол танин мэдэх юм. Тэгвэл бид юуг танин мэдэх хэрэгтэй вэ?

a)

Зан төлөв, Сонирхол, Ур чадвар, Үнэт зүйл

b)

Зан төлөв, Сонирхол, Ур чадвар

c)

Зан төлөв,Бусдын бодол, Ур чадвар, Үнэт зүйл

d)

Зан төлөв, Сонирхол, Ур чадвар

4.

Тухайн хүний хамгийн чухал гэж боддог, эрхэмлэдэг, хүндэтгэдэг, идэвхжүүлдэг, аз жаргалтай болгодог, шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг тэр зүйлийг ................ гэдэг.

a)

Мэргэжил

b)

Ажил

c)

Үнэт зүйл

d)

Сонирхол

5.

Тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг .............. гэнэ.

a)

Ажил

b)

Мэргэжил

c)

Боловсрол

6.

Хувь хүн өөрийн зан төлвөө таньж мэдсэнээрээ өөрт тохирох ажлын байрыг судалдаг шинжлэх ухааны аргачлалууд байдаг. Холландын онолоор хүмүүсийг зан төлвөөр нь хэдэн төрөлд хуваасан бэ?

a)

2

b)

4

c)

6

d)

8

7.

Дараах шинж нь Холландын онолоор ямар төрлийн хүмүүст тохирох вэ?

"Учир шалтгааныг олох дуртай, шинжлэх ухаанч, ажигч гярхай хүмүүс байдаг."

a)

Бодит байдлыг эрхэмлэгчид (Realistic)

b)

Aжил хэрэгч (Enterprising)

c)

Судлаач, шинжээч (Investigative)

d)

Cтандартыг эрхэмлэгч (Conventional)

8.

Дасан зохицох чадвараа хөгжүүлэх хэдэн арга байдаг вэ?

a)

4

b)

6

c)

8

d)

10

9.

Архи, тамхи, мансууруулах бодисыг хэрэглээд дасал

болсон байдлыг хэлэх бөгөөд эдгээр нь хувь хүн, гэр бүл,

нийгэмд ямагт сөрөг нөлөө үзүүлэхийг ................ гэнэ.

a)

Донтолт

b)

Хорт зуршил

c)

Дасал болох

10.

Тамхи татмагц бөөрний дээд булчирхайнаас ялгарах адреналин дааврыг хэмжээ ихэсдэг. Энэ нь тамхины найрлага дахь ямар бодистой холбоотой вэ?

a)

Тамхины бохь

b)

Нүүрсхүчлийн хий

c)

Никотин

d)

Бусад бодис

11.

Адреналин ихэссэнээр зүрх судасны тогтолцоонд гарах өөрчлөлтийг сонгоно уу.

a)

Хоол боловсруулалт, шүлс багасна.

b)

Судасны хананд өөх тос хуримтлагдан, уян хатан чанараа алдана.

c)

Булчингийн хурд, хүч нэмэгдэнэ.

d)

Өвдөлтийн мэдрэхүй буурна.

12.

Зүрхний шигдээс өвчин хэрхэн үүсэх вэ?

a)

Судасны дотор хананд үүссэн холестерины бөөгнөрөл хагарахад үүсдэг.

b)

Цусны судас бөглөрч, зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсдэг.

c)

Тархины судас бөглөрвөл үүснэ.

13.

Зүрх судасны тогтолцоонд тамхины нөлөөлж буй хорт нөлөөг сонгоно уу.

a)

Гар, хуруу, шүд шарлана.

b)

Амнаас эвгүй үнэр үнэртэнэ.

c)

Никотины нөлөөнөөс судас үрэвсэнэ

d)

Уушгины хорт хавдар тусна

14.

Архийг задалж хоргүйжүүлдэг эрхтний нэр ........

a)

Бөөр

b)

Зүрх

c)

Элэг

d)

Ходоод