wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

ISA 700-799

Total questions: 12

Worksheet time: 4mins

Name
Class
Date
1.

Асуудлыг Онцгойлсон Зүйлийг өргөнөөр хэрэглэх нь тухайн асуудлаарх аудиторын мэдээллийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг.

a)

Үнэн

b)

Худал

2.

Ямар тохиолдолд Санхүүгийн тайлангийн тухай хэрэглэгчийн ойлголтыг бүрдүүлэхэд тулгуур ач холбогдолтой асуудлуудыг аудиторын тайланд Асуудлыг Онцгойлсон Зүйл гэж оруулах ёстой вэ?

Тухайн асуудал нь сайнхүүгийн тайланд:

a)

материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэгдээгүй гэсэн хангалттай ба зохистой нотолгоог олж аваагүй

b)

материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэгдсэн гэсэн хангалттай ба зохистой нотолгоог олж авсан

c)

материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэгдээгүй гэсэн хангалттай ба зохистой нотолгоог олж авсан

3.

СТ-нд толилуулсан зэрэгцүүлсэн мэдээлэлтэй холбоотойгоор аудиторын хүлээх тайлагналын үүрэг хариуцлагад баримталдаг түгээмэл аргуудын нэг болох …………… хувьд аудиторын дүгнэлт нь зөвхөн тайлант хугацаанд хамаарна.

a)

Харгалзах дүнгүүд

b)

Зэрэгцүүлсэн санхүүгийн тайлан

c)

Аль нь ч биш

4.

Аудиторын тайлангийн Бусад Асуудал Зүйлийн байршил нь дамжуулах мэдээллийн шинж чанараас шалтгаалдаг.

a)

Үнэн

b)

Худал

5.

АОУС ……. нь санхүүгийн тайланд дүгнэлт өгөх аудиторын үүрэг хариуцлагыг тодорхойлдог.

a)

АОУС 700

b)

АОУС 705

c)

АОУС 706

d)

АОУС 710

6.

Аудиторын тайлангийн өдрөөс өмнө Бусад мэдээллээс олж илрүүлсэн материаллаг зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд аудитлагдсан санхүүгийн тайланг засварлах шаардлагатай (удирдлага засвар хийхээс татгалзаж буй нөхцөлд) гэж үзвэл

a)

Бусад Асуудал Зүйлд оруулж, тайлбарлана

b)

Аудиторын тайлан дахь дүгнэлтэнд өөрчлөлт оруулна

c)

Аудиторын тайлан гаргахгүй байна

d)

Гэрээт ажлаас татгалзана

7.

Материаллаг зөрчилдөөнтэй байдлыг тогтоох зорилгоор бусад мэдээллийг уншиж судалж байх үед аудитор нь баримт мэдээг илэрхий материаллагаар буруу илэрхийлснийг олж мэдсэн бол

a)

Бусад Асуудал Зүйлд оруулж, тайлбарлана

b)

Гэрээт ажлаас шууд татгалзана

c)

Байгууллагын удирдлагатай ярилцана

d)

Аудиторын тайлан дахь дүгнэлтэнд өөрчлөлт оруулна

8.

Нэг болон хэд хэдэн өмнөх үеүүдийг хамарсан санхүүгийн тайланд санхүүгийн тайлагналын баримтлалын дагуу тусгасан тоон үзүүлэлтүүд болон нэмэлт тодруулгууд нь

a)

Харгалзах дүнгүүд

b)

Зэрэгцүүлсэн мэдээлэл

c)

Зэрэгцүүлсэн санхүүгийн тайлан

d)

Тайлант үеийн тоон үзүүлэлтүүд

9.

АОУС 700 нь аудитор харгалзах санхүүгийн тайлагналын үзэл баримтлалын шаардлагын хувьд дараах зүйлсийг үнэлэх ёстой. Зөв хариултуудыг сонгоно уу?

a)

НББ-ийн бодлогуудыг хангалттай тодруулсан эсэх

b)

Удирдлагын гаргасан НББ-ийн тооцоолол нь үндэслэлтэй эсэх

c)

СТ-нд ашиглагдсан үг хэллэг, санхүүгийн тайлан тус бүрийн гарчиг нь тохиромжтой байгаа эсэх

d)

Аль нь ч биш

10.

АОУС 705 дахь аудиторын зорилгыг илэрхийлсэн зөв хариуг сонгоно уу?

a)

СТ, аудитын тайланд итгэх итгэлийг унагах мэдээлэл багтсан үед түүнд арга хэмжээ авах

b)

Олж авсан аудиторын нотолгооноос гаргасан дүгнэлтүүдийн үнэлгээнд үндэслэн СТ-нд дүгнэлт өгөх

c)

Аудиторын тайлагналын үүрэг хариуцлагын дагуу тайлагнах

d)

СТ-нд зохих ёсоор өөрчлөгдсөн дүгнэлтийг ойлгомжтой байдлаар өгөх

11.

Аудиторын тайлангийн дүгнэлт хэсэгт ямар үзэл баримтлалын дагуу бүхий л материаллаг байдлын үүднээс үнэн зөв толилуулсан эсэхийг тусгадаг вэ?

a)

Үнэн зөв толилууллагын үзэл баримтлал

b)

Нийцлийн үзэл баримтлал

c)

Үнэн зөв толилууллагын үзэл баримтлал, Нийцлийн үзэл баримтлал

d)

Аль нь ч биш

12.

Ямар үед аудитор дүгнэлт өгөхөөс татгалзах вэ?

a)

Аудитор СТ-г засварлах хэрэгтэй гэдгийг үйлчлүүлэгчдэд ойлгуулахад, зөвшөөрвөл

b)

Ажлын цар хүрээний хязгаарлалтын боломжтой нөлөөлөл нь материаллаг болон өргөн тархацтай бус

c)

Аудитор шаардлага хангахуйц нотолгоо цуглуулах боломжгүй тохиолдолд

d)

СТ нь бүрэн гүйцэд бус эсвэл буруу ойлголт өгөх эсэхийг тодруулах боломжгүй байгаа үед