NEW
Font size
WorksheetsАшигт малтмал ашигласаны төлбөр
Total questions: 10
Worksheet time: 6mins
Тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, өөрийн хэрэгцээнд ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг юун дээр үндэслэн тогтоох вэ?
Тухайн өдрийн Монголбанкны үнэлгээн дээр
Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид
Дотоодын зах зээлийн үнэ дээр
Борлуулалгчын мэдээлэлд
Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно.
True
False
Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад АМНАТ төлөгч нь борлуулсан, ашигласан ашигт малтмалд ногдох тухайн сарын АМНАТ-ийг хэзээ төлөх вэ?
Борлуулсан өдрөө
Дараа сарын 20 -ны өдөр
Дараа улирлын эхний сарын 20 -ны өдөр
Дараа жилийн 2 сарын 10 -ны өдөр
Тооцсон борлуулалтын үнэлгээнээс тухайн бүтээгдэхүүнтэй холбогдон гарсан ямар зардлыг хасаж тооцдог вэ?
Боловсруулах, хайлуулах холбогдон гарсан
Цэвэршүүлэх, тээвэрлэхтэй холбогдон гарсан
Дээрх хоёр зардлыг
Зардал хасаж тооцохгүй
Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно.
True
False
Экспортод гарсан ашигт малтмалын нэр, төрөл, агуулгын хувь хэмжээ, шинж чанарын, экспортлогчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр татварын байгууллагад ... хүргүүлнэ.
Цахим хэлбэрээр
Бичгэн хэлбэрээр
Өөрийн биеэр
Аль нь ч биш
Ашигт малтмал, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор дотоодын зах зээлээс худалдан авсан ашигт малтмалд АМНАТ ногдуулсан үнэлгээ илүү гарсан тохиолдолд экспортлогч этгээдэд нэмж төлбөр ногдуулахгүй.
True
False
Арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгөнд ногдох АМНАТ-ийг улсын төсөвт хэзээ шилжүүлэх вэ?
Тухайн сарын 20 -ны дотор
Тухайн өдөрт
Дараа сарын 20 -ны дотор
Дараа улирлын эхний сарын 20 -ны дотор
Олборлосон бүтээгдэхүүнээ өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд тухайн бүтээгдэхүүний АМНАТ -ийг хөнгөлөлттэй үнээр ногдуулна.
True
False
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс хувь хүн худалдан авалт хийсэн бол АМНАТ хэрхэн төлөх вэ?
Төлөх шаардлагагүй.
Олон улсын ЗЗҮ -ээс тооцож татварын албанд
Дотоодын ЗЗҮ -ээр тооцож татварын албанд
Дотоодын ЗЗҮ -ээр тооцож улсын төсөвт
