NEW
Font size
WorksheetsОлон улсын харилцаа ЭЕШ сорил 12А
Total questions: 13
Worksheet time: 13mins
Де-факто гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Өөрийн орны болон бүс нутгийн аюулгүй байдлыг төдийгүй хөрш холбоотон улсууд, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хүчин чадалтай байдаг улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?
Бага улс
Их гүрэн
Дунд улс
Хөрш орон
Хаант улс
Монгол улсын гавьяат тамирчин М.Бундмаа Хонконгийн шигшээ багийн урилгаар жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж өндөр амжилт гаргажээ. Бундмаа гавьяат олон улсын харилцаанд хэрхэн оролцож байна вэ?
Урлагийн чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Шашны чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Төрийн бус байгууллагын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Спортын чиглэлээр эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Хувийн эрх ашгийн үүднээс эзэмшсэн мэргэжил, туршлагаасаа хуваалцан хамтран ажиллаж үр дүнд хүрсэн.
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны олон тулгуурт бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
НҮБ тэргүүтэй нийтлэг байгууллагууд нь олон улсын харилцааны улс бус оролцогчийн аль ангилалд хамаарах вэ?
Олон улсын байгууллага
Олон улсын төрийн бус байгууллага
Үндэстэн дамнасан корпорац
Нөлөө бүхий хувь хүн
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
Де-юре гэдэг олон улсын хэллэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?
Соёл урлагийн ойлголтоор тухайн улсыг хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Ёс зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
Эрх зүйн ойлголтоор тухайн улсыг бүрэн бус хүлээн зөвшөөрсөн хэлбэр
1. Өөрийн ойрын хүрээлэлдээ ялангуяа хөрш улсууд, бүс нутагтаа баттай нөлөөлдөг, голчлон тогтвортой эдийн засгийн хөгжилтэй улсыг олон улсын харилцааны “улс” оролцогчийн аль ангилалд хамруулдаг вэ?
Хөрш орон
Их гүрэн
Бага улс
Дунд улс
Хаант улс
Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны прагматик байх бодлогын үндсэн илрэлийг тэмдэглэнэ үү.
Олон оронтой, олон хэлбэрийн харилцаа явуулах
Нөөц бололцоогоо бүрэн дайчлан зохион байгуулах
Олон оронтой, цөөн хэлбэрийн харилцаа явуулах
Шат дарааллыг эрхэмлэн том орнуудын сонирхлыг тэнцвэржүүлэх
Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зорилтуудыг хэрэгжүүлэх
Олон улсын байгууллагын төлөөлөл болсон олон улсын харилцааны улс бус оролцогчийг тэмдэглэнэ үү.
НҮБ
Тоёота корпораци
“Эмнэсти интернэйшнл”
Далай лам
Жихад бүлэглэл
НҮБ-ийн үндсэн зорилтуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Гадаад худалдааг хөгжүүлж, ашиг олох
Дэлхий дахинд энх тайван аюулгүй байдлыг сахин хангах
Үндэстэн улс орнуудын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх
Хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх
Бичиг үсэг үл мэдэх, өвчин эмгэг, өлсгөлөн ядуурлыг даван туулахад туслах
Боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий НҮБ-ийн төрөлжсөн байгууллагыг нэрлэнэ үү?
ЮНЕСКО
Дэлхийн эрүүл мэндий байгууллага
ЮНИСЕФ
Хөгжлийн хөтөлбөр
ЮНИДО
Олон улсын харилцааны улс бус оролцогчид хамаарахгүй ойлголтыг олно уу?
Буддын шашны төвүүд
Coca cola компани
Тусгаар тогтносон улсууд
Эмнести интернейшнл
Далай лам
Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.
2000 он
1914 он
1916 он
1992 он
2011 он
