WorksheetsБилет
Total questions: 15
Worksheet time: 11mins
Нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан хүмүүсийн тогтвортой нэгдлийг .................................. гэнэ.
Улс төр
Нийгэм
Орон нутаг
Нийгмийн бүтэц
............................... нь хүмүүс хэрэгцээгээ хангах, үүргээ биелүүлэн хувиарлан зохион байгуулалтанд орж, хянах зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралын хэлбэр
Эдийн засаг
Нийгэмшилт
Нийгэм
Байр суурь
"Нийгмийн бүтэц гэдэг нь хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо" гэж үзсэн социологич бол................................
К. Маркс
М. Вебер
В. Занден
Э. Дюрдкгейм
.......................... нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдоно.
Үүрэг
Эрх
Байр суурь
Үүргийн зөрчил
Тухайн байрь сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогц бол...................
Байр суурь
Эрх мэдэл
Эрх
Үүрэг \role\
Тухайн байрь суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг...............................илэрхийлнэ.
Эрх
Үүрэг
Байр суурь
Эрх мэдэл
Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэнд саад учруулах зэргээр зөрчилддөг. Үүнийг ............................ гэнэ.
Эрх мэдлийн хувиарлалт
Үүргийн зөрчил
Байр суурийн өөрчлөлт
Эрхийн зөрчил
"Хүмүүс бэлгэ тэмдгээр дүүрэн ертөнцөд амьдардаг" гэж ямар эрдэмтэн үзсэн бэ?"
Т. Парсонс
К.Маркс
М. Вебер
Ж.Г. Мид
Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг..........................................гэнэ.
Нийгэмшилт
Дахин нийгэмшилт
Харилцан үйлдэл
Адилсал
Урьд өмнө нь тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлээ эрс өөрчлөхийг ................................ гэнэ.
Нийгэмшилт
Дахин нийгэмшилт
Нийгэмшилтийн агент
Адилсал
Нийгэмшилтэнд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нхцөлүүдийн цогцыг................................ гэж нэрлэдэг.
Нийгэмшилт
Дахин нийгэмшилт
Нийгэмшилтийн агент
Адилсал
Нийгэмшүүлэгч үндсэн агент бол ....................................
гэр бүл
сургууль
ажлын байр
албан тушаал
Нийгэмшилтэд албан ёсоор үүрэг хүлээгч агент бол....................................
Гэр бүл
Сургууль
Ажлын байр
Үе тэнгийхэн
Насанд хүрэгчдийн нийгэмшилт явагдах гол талбар бол.........................................
Гэр бүл
Сургууль
Ажлын байр
Хамт олон
Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие үйлдэлд бэлгэ тэмдэг ашиглах замаар хариу өгч үйл явцыг ......................................... гэнэ.
Харилцан үйлдэл
Нийгэмшилт
Дахин нийгэмшилт
Нийтлэг
