NEW
Font size
WorksheetsХувь хүн ба нийгмийн бүтэц
Total questions: 11
Worksheet time: 10mins
Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?
Бүлэг
Нийгэм
Үндэстэн
Гэр бүл
Нийтлэг
Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг илэрхийлнэ.
Үүрэг
Эрх
Байр суурь
Эзэлж буй байр сууриас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлдлүүдийн цогц
Байр суурь
Үүрэг
Эрх
Хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц
Байр суурь
Үүрэг
Эрх
“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?
О.Конт
Ж.Г.Мид
В.Занден
К.Маркс
М.Вебер
Аль нь олдмол статусын жишээ болох вэ?
Би айлын дунд хүү
Миний ээж Боржигин овогтой
Иргэн Г.Сумъяа Завхан аймгийн уугуул
Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.
Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай
Та хэн нэгний охин эсвэл хүү болж төрөх эсэхээ, Монголд эсвэлд Гадаадад төрөх эсэх зэргийг өөрөө шийддэггүй. Дараах ойлголтуудаас алинд нь хамаарах жишээ вэ?
Байр суурь
Олдмол байр суурь
Төрөлхийн байр суурь
Мастер статус
Анги танхимдаа дүрсгүйтэхгүй байх, даалгаврыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг замаар хүүхэд нийгэмшиж байдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
Үе тэнгийнхэн
Гэр бүл
Сургууль
Хэвлэл мэдээлэл
Ажлын байр
Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агентад хамаарах вэ?
Хэвлэл мэдээлэл
Сургууль
Гэр бүл
Үе тэнгийнхэн
Ажлын байр
Хувь хүн тодорхой зүйлд чиглэсэн зорилготой, бүтээлч үйлдэл хийхдээ тухайн зүйл нь юу болохыг ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг гэж үздэг онол аль нь вэ?
Нийгмийн
Зөрчилдөөний
Бүтэц чиг үүргийн
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
Соёл иргэншлийн
Нийгэм нь нөөцийг хянаж, эзэмшиж буй нийгмийн томоохон бүлгүүдийн зөрчил бүхий байдаг. Зөрчлийг шийдвэрлэх, даван туулах гэсэн үйлдлүүд нь нийгэм өөрчлөгдөхөд хүргэдэг гэж үзсэн нь аль онолын үндэслэл вэ?
Иргэншлийн
Бүтэц чиг үүргийн
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн
Зөрчилдөөний
Иргэншлийн
