wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн бүтэц

Total questions: 10

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Хүмүүсийн амьдралын хэв маягаас хамаарч олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, шинжлэх ухааныг туйлчлан дээдлэх бус ялгаатай хандлагыг хүлээн зөвшөөрдөг нийгмийг ямар нийгэм хэмээн нэрлэх вэ?

a)

Орчин үеийн дараах

b)

Орчин үеийн

c)

Хуучирсан үзлийг халах нийгэм

d)

Уламжлалт нийгэм

e)

Ийм ангилал байдаггүй

2.

Хөл хорионы үеэр 300К тараасны далд чиг үүрэг юу байсан бэ?

a)

Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа

b)

Ард түмний аж байдлыг мэдрэн гаргасан шийдвэр

c)

Ковидын тархалт улам ихсэж, нас баралтын тоо илт олширсон

d)

Ард түмний амьжиргаанд нэмэр тус болсон

3.

Шашинд гарсан өөрчлөлт эдийн засаг, аж ахуйг өөрчилдөг хэмээн үзсэн эрдэмтнийг нэрлээрэй.

a)

К. Маркс

b)

Ленский нар

c)

Т.Парсонс

d)

М.Вебер

4.

Нийгэм өөрчлөгдөхөд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг нэрлэхдээ буруу зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Улс орны удирдагчид

b)

Хүн амын өсөлт

c)

Хүрээлэн буй орчны хүчин зүйлс

d)

Дайн, улс төрийн мөргөлдөөн

e)

Нийгмийн хөдөлгөөн

5.

Ялгуун 20 настай. Тэрээр гайхалтай гоё хоолойтой, сайн дуулдаг ч ар гэрийн боломжоос шалтгаалан мэргэжлийн сургуульд элсэж чадалгүй нэгэн цайны газар угаагчийн ажилд оров. Түүнд нөлөөлсөн хүчин зүйлийг онолын нэрээр хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хувийн хүчин зүйл

b)

Нийгмийн хүчин зүйл

c)

Нийгмийн бус хүчин зүйл

d)

Орчин үеийн нийгмийн хүчин зүйл

6.

Нийгмийн амьдралд эерэг өөрчлөлт авчирдаг нийгмийн өөрчлөлтийг юу гэдэг вэ?

a)

Хувьсал

b)

Хувьсгал

c)

Шинэчлэл

d)

Шинэтгэл

e)

Дэвшил

7.

Ан агнуур, цэцэрлэгийн аж ахуйн нийгэм, газар тариалангийн нийгэм, аж үйлдвэржсэн нийгэм хэмээн ангилсан эрдэмтнийг нэрлээрэй.

a)

Ленский

b)

Т.Парсонс

c)

К.Маркс

d)

М.Вебер

8.

Нийгмийн тодорхой хэрэгцээг хангахын төлөө хэм хэмжээтэй, дахин давтагддаг үйлдлээрээ холбогдсон нийгмийн байр сууриудын нэгдлийг ...............гэнэ.

a)

Нийгэм

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн харилцаа

d)

Нийгмийн институт

e)

Зөв хариулт байхгүй

9.

..............гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ.

a)

Нийгэм

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн бүтэц

d)

Нийгмийн байр суурь

e)

Нийгмийн институт

10.

Нийгэмд шинэ хэрэгцээ бий болохын хэрээр тэрхүү хэрэгцээг хангах шинэ институт бий болох замаар нийгэм өөрчлөгдөнө гэдэг нь ямар эрдэмтний үзэл баримтлал вэ?

a)

М.Вебер

b)

Т.Парсонс

c)

Ленский нар

d)

К.Маркс