wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм 11 (Нийгэм, нийгмийн харилцаа ~ 2-р улирал /СОНГОН/)

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

1. “Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?

a)

A) Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.

b)

В) Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ.

c)

C) Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл.

d)

D) Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.

2.

2. “Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна. Уламжлал нийгэмд гэр бүл, шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж, ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасаж, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихсэж байна” гэж хэний үзэл вэ?

a)

A) Н. Коперник

b)

B) Спиц

c)

C) М. Калмижн

d)

D) М. Вебер

3.

3. Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг …………………… гэнэ.

a)

A) Нийгмийн бүтэц

b)

B) Нийгмийн үйл явц

c)

C) Нийгмийн судалгаа

d)

D) Нийгмийн харилцан үйлдэл

4.

4. Социологийн онолууд нь аль социологчдоос эхлэлтэй вэ?

a)

A) О. Конт, Э. Дюркгейм, К. Маркс, М. Вебер

b)

B) О. Конт. Э. Дюркгейм, К. Маркс, Ж. Мид

c)

C) О. Конт, Э. Дюркгейм, Р. Мертон, М. Вебер

d)

D) Т. Парсонс, Э. Дюркгейм, К. Маркс, М. Вебер

5.

5. “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?

a)

A) О. Конт

b)

B) В. Занден

c)

C) К. Маркс

d)

D) М. Вебер

6.

6. “Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой”, гэдэг нь нийгмийг судлах /социологийн/ аль онол вэ?

a)

A) Бүтэц чиг үүргийн онол

b)

B) Марксизм / шүүмжлэлт онол

c)

C) Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

D) Эдийн засгийн онол

7.


7. Санамсаргүй түүврийн аргыг ашиглан, олон хүн амыг хамруулан судлагдахууны дүр төрхийг тодорхойлох, шалтгаант хамаарлыг тодорхойлох зорилготой бол аль аргыг сонговол оновчтой вэ?

a)

A) Ажиглалтын арга

b)

B) Асуулгын арга

c)

C) Ярилцлагын арга

d)

D) Туршилтын арга

8.

8. Аль нь албан ёсны хяналт биш вэ?

a)

A) Ажлаас халах

b)

B) Шүүмжлэх

c)

C) Эрхийг хязгаарлах

d)

D) Хорих

9.

9. Аль нь албан бус хяналт биш вэ?

a)

A) Нүд үзүүрлэх

b)

B) Сануулга өгөх

c)

C) Шоолох

d)

D) Дургуйцэх

10.

10. Ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалсан бол аль шийтгэлийг хэрэглэхгүй вэ?

a)

A) Хорих

b)

B) Сануулах

c)

C) Цалингийн тодорхой хувиар бууруулах

d)

D) Халах

11.

11. Гажуудлыг арилгах үүднээс нийгмийн гишүүдийн зүгээс гажуудагчийг шийтгэх, засан хүмүүжүүлэх зэрэг хэлбэрээр авч буй арга хэмжээнүүдийн цогцыг ……………………. гэнэ.

a)

A) Нийгмийн арга хэмжээ

b)

B) Нийгмийн хяналт

c)

C) Албан хяналт

d)

D) Албан бус хяналт

12.

12. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг талуудын мэтгэлцээнд тулгуурлан хэн тогтоох вэ?

a)

A) Цагдаа

b)

B) Шүүгч

c)

C) Прокурор

d)

D) Мөрдөн байцаагч

13.

13. Зураг нь дээрх оршиж буй судлаач хэн бэ?

a)

A) Э. Дюркгейм

b)

B) К. Маркс

c)

C) М. Вебер

d)

D) О. Конт

e)

E) Ж. Мид

14.

14. “Нийгэм нь хувь хүний хүсэл зорилгоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу объективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах /социологийн/ аль онол вэ?

a)

A) Бүтэц чиг үүргийн онол

b)

B) Марксизм / шүүмжлэлт онол

c)

C) Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

D) Эдийн засгийн онол

15.

15. “Нигмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах /социологийн/ аль онол вэ?

a)

A) Бүтэц чиг үүргийн онол

b)

B) Марксизм / шүүмжлэлт онол

c)

C) Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

D) Эдийн засгийн онол