wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм-11 Хэв маяг, хэмжигдэхүүн

Total questions: 16

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

2.

Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын хэв маяг.

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

3.

Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

4.

Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог хэв маяг аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

5.

Эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын хэв маяг?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

6.

Гэрлэх хосоо зөвхөн тухайн кастын хүрээнээс сонгодог эндогами гэрлэлтийн хэлбэртэй давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

7.

"Баялгийн шударга бус хуваарилалт бүхий нийгэмд цөөнх хэсэг баялгийн ихэнхийг хүртэж, олонх хэсэг ядуу амьдардаг" гэсэн нь аль ойлголтод хамаарах вэ?

a)

Боолчлол

b)

Язгуур

c)

Каст

d)

Анги

8.

Боолчлол аль үеэс эхлэлтэй вэ?

a)

Эртний Грек, Ром

b)

1850 он хүртэлх Америкийн өмнөд

c)

ХХ зуунд Германы нацист

d)

ЗХУ-ын коммунист хорих лагер

9.

Энэ ангид мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгч, инженер техникийн ажилтан зэрэг цагаан захтан, нарийн мэргэжсэн хөх захтан багтдаг. Энэ аль анги вэ?

a)

Дундын дээд анги

b)

Дундын дунд анги

c)

Ядуу ажилчин анги

d)

Дээдийн доод анги

10.

Энэ анги нь бага боловсролтой эсвэл боловсролгүй, хөдөлмөр эрхлэх чадвар муутай, өөртөө итгэх итгэлгүй, маш бага орлоготой эсвэл тогтмол орлогын эх үүсвэргүй хүмүүсээс бүрддэг. Тэд нийгмийн халамжаас хамааралтай амьдардаг. Энэ аль анги вэ?

a)

Ёроол хэсэг

b)

Дундын дунд анги

c)

Ядуу ажилчин анги

d)

доод анги

11.

Нөөцийг ашиглах, хуваарилах, бусдад нөлөөлөх дагуулах зэрэг нь давхраажилтын аль хэмжигдэхүүнтэй холбоотой вэ?

a)

Эдийн засгийн баялаг

b)

Эрх мэдэл

c)

Нэр хүнд

d)

Боловсрол

12.

Нийгмийн бусад гишүүдийн зүгээс олж авсан хүндэтгэл, нэр төр, алдар хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэргийг багтаадаг субъектив шинжтэй ойлголт бол?

a)

Эдийн засгийн баялаг

b)

Эрх мэдэл

c)

Нэр хүнд

d)

Боловсрол

13.

Тухайн хувь хүнд тодорхой цаг хугацааны туршид

бүтэн болон цагийн ажил, үйлчилгээ гүйцэтгэх, тусламж, дэмжлэг хүртэх замаар орох мөнгөн дүнг ........................... гэнэ.

a)

Орлого

b)

Ажил мэргэжил

c)

Боловсрол

d)

Эрх мэдэл

14.

Боловсрол, орлого, ажил мэргэжил нь аль хэмжүүр вэ?

a)

объектив хэмжүүр

b)

субъектив хэмжүүр

c)

хэмжигдэхүүн

15.

Нийгэмд амьдрах болон ажил мэргэжлийг эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагын цогцийг ....................... гэнэ.

a)

Орлого

b)

Ажил мэргэжил

c)

Боловсрол

d)

Эрх мэдэл

16.

Нийгмийн ухаанд хэмжилт хийхэдээ "Тэрхүү хувьсагчийг хэмжих үзүүлэлт, шалгуурыг тогтоодог" нь хэд дахь хэмжилт вэ?

a)

Нэгдүгээр

b)

Хоёрдугаар

c)

Гуравдугаар