wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн өөрчлөлт №2 11 1

Total questions: 20

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

1. Нийгмийн тогтолцооны макро бүтцэд бус харин нийгмийн амьдралын микро тал буюу хүмүүсийн өдөр тутмын харилцаанд илүүтэй анхаардаг нийгмийг судлах онолын хандлага

аль нь вэ?

a)

А. Бүтэц-чиг үүргийн хандлага

b)

B. Харилцан үйлдлийн хандлага

c)

C. Тогтолцооны хандлага

d)

D.Зөрчилдөөний

e)

E. Шалтгаант чанарын хандлага

2.

Байр суурь буюу статусыг хэрхэн ангилдаг вэ?

a)

Заяагдмал ба олдмол

b)

Төрөлх ба олдмол

c)

Хувийн ба бүлгийн

d)

Үе хоорондын ба үе дотоодын

e)

Гадаад ба дотоод

3.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцлүүдийн цогцыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Соёл

c)

Угсаатан

d)

Хүмүүжил

e)

Нийгэмшилтийн агент

4.

Дахин нийгэмшилтийн жишээг олно уу. /олон хариулт сонгож болно/

a)

Сэтгэцийн эмнэлэгт хэвтэх

b)

Сонгуульд орох

c)

Шоронд орох

d)

Сэтгэл зүйчтэй уулзах

5.

Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ? гэдэг сонголт нь ямар ойлголтоос хамааралтай вэ?

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Үүргийн зөрчилдөөн

e)

Нийгмийн институт

6.

Зөв хариултыг олно уу

a)

Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол үргэлжилдэг.

b)

Нийгэмшилт нь хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг.

c)

Нийгэмшилт нь хүнд удамшлаар дамждаг.

d)

Нийгэмшилт нь хүнд төрөлхөөс заяагдмал

e)

Нийгэмшилт нь хүүхэд төрсөн цагаас эхлэн өтөл нас хүриэл үргэлжилдэг.

7.

Багш хүн үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг ................. гэнэ.

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Үүргийн зөрчил

e)

Нийгмийн институт

8.

Нийгэмшилтийн агентаас цэгийн оронд тохирох өгөгдлийг олно уу.

a)

Нийгмийн бүлэг

b)

Сонирхлын бүлэг

c)

Сайн дурын клуб

d)

Ажлын байр

e)

Дээрх бүгд

9.

Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, "хэл"-ээр нь ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг юм. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Соёлыг бүтээгч, тээгч

c)

Адилсал

d)

Нийгмийх нийтлэг

10.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ямар ойлголтоох илэрхийлэх вэ?

a)

үүрэг

b)

эрх

c)

байрсуурь

d)

үүргийнзөрчил

e)

нийгмийн бүтэц

11.

Тухайн хүний нийгэмд эзлэх статусаас үүдэн бий болж, заавал биелүүлэх ёстой, хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг юу гэх вэ?

a)

Социал статуст эзлэх нэр хүнд

b)

Социал үүрэг

c)

Социал статуст нөлөөлөх хандлага

d)

Бүлгийн гишүүн гэдгээ ухамсарлах

e)

Үүргийн зөрчил

12.

Бие хүн гэсэн ойлголтод хамаарах өгөгдлийг сонгоно уу.

a)

Тухайн хүний сэтгэц, ухамсар, авир, зан төлөв нь бусад хүнтэй харьцуулахад давтагдашгүй өвөрмөц.

b)

individ хуваагдашгүй, эцсийн гэсэн латин үг.

c)

Амьдралын үйл ажиллагааныхаа аргаар бусад бүхий л амьтадаас ялгагдаж байдаг хүн төрөлхтөн хэмээх тодорхойлолтыг илэрхийлнэ.

d)

Нийгмийн харилцаанд бие даан оролцож, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, нийгмийн үнэт чанарыг эзэмшсэн хувь хүн.

e)

Нийгмийн харилцаанд бие даан оролцох чадваргүй, сэтгэцийн өвчтэй нь шүүх эмнэлгээр тогтоогдсон иргэнийг хэлнэ.

13.

............................ нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хандаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.

a)

Нийгэм

b)

Бүлэг

c)

Нийгмийн харилцаа

d)

Нийгмийн бүтэц

e)

Нийгмийн харилцан үйлдэл

14.

Урьд өмнө нь тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Дахин нийгэмшилт

c)

Төлөвшил

d)

Хүмүүжил

e)

Боловсрол

15.

Энэхүү хандлага нь ангийн тэмцлийн тухай онолоос эх сурвалжтай ба нийгэм бол нийгэм- эдийн засгийн баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог ба ноёрхогч хэсэг нь өөрсдийн нийгмийн байр сууриа байнга хамгаалж байдаг гэж үздэг. Энэ нь:

a)

Бүтэц чиг үүргийн хандлага

b)

Институтын хандлага

c)

Функционалист хандлага

d)

Зөрчилдөөний хандлага

16.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Судалгааны эх олонлог буюу нийт хүн амыг бус түүний тодорхой хэсгийг судлан, гарсан дүгнэлтийг судалгааны нийт хүн амд хамаатуулан дэлгэрүүлж, дүгнэлт хийх зорилготой судалгааны аргыг ………………….. гэнэ.

a)

Түүврийн арга

b)

Кейс судлал

c)

Ажиглалтын арга

d)

Ярилцлагын арга

17.

3.Нийгмийн хөгжлийн үе шат бүхэн өмнөх үеэсээ цаг хугацааны хувьд богино үргэлжилсэн байдаг. Хамгийн богино хугацаанд үргэлжилж буй нийгмийн хэв маяг аль нь вэ?

a)

A. Аж үйлдвэржсэний дараах нийгэм

b)

B. Ан агнуур, түүврийн нийгэм

c)

C. Аж үйлдвэржсэн нийгэм

d)

D. Хөдөө аж ахуйн нийгэм

e)

E. Тариалан, мал аж ахуйн нийгэм

18.

7.Нийгмийн хуучин байгуулал шинэ байгуулалд эрс шилжилт хийж, чанарын үсрэлтэд хүрэхийг .....................гэнэ.

a)

А. Нийгмийн дэвшил

b)

B. Нийгмийн шинэтгэл

c)

C. Нийгмийн хувьсал

d)

D. Нийгмийн шинэчлэл

19.

8.Зөвхөн орчин үеийн шатанд холбогдох нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан суурь өөрчлөлтүүдийг .........................гэнэ.

a)

А. Нийгмийн дэвшил

b)

B. Нийгмийн шинэтгэл

c)

C. Нийгмийн хувьсал

d)

D. Нийгмийн шинэчлэл

20.

9. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг

..............................гэдэг.

a)

A. Нийгмийн хувьсгал

b)

B.Нийгмийн өөрчлөлт

c)

C. Нийгмийн хөдөлгөөн

d)

D.Нийгмийн шилжилт

e)

E. Нийгмийн хувьсал