Font size
Worksheets11 анги эдийн засаг ЭЕШ тест
Total questions: 12
Worksheet time: 8mins
Хувьцаа гэж юу вэ?
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг
Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж
Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж
Татварыг бүх нийтээр төлдөг байх, хүмүүсийн орлоготой шууд хамааралтай байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?
Заавал төлдөг байх
Ил тод байх
Тэгш байх
Шударга байх
Энгийн байх
Төсвийн дефицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.
Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна
Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино
Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна
Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна
Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс
мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ
Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ буурч, хүмүүс
мөнгөтэй болсноор нийт эрэлт нэмэгдэнэ
Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс
мөнгөтэй болсноор хэрэглээ нэмэгдэж, нийт эрэлт нэмэгдэнэ
Банкны зээлийн хүү нэмэгдэхэд иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс
мөнгөтэй болсноор нийт эрэлт буурна
Банкны зээлийн хүү буурахад иргэд аж ахуйн нэгжүүдийн авах зээлийн хэмжээ өсч, хүмүүс
мөнгөтэй болсноор нийт эрэлт тогтворжино
Улс орнуудын хооронд бараа үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг .......... гэнэ. Цэгийн
оронд тохирох өгөгдлийг нөхнө үү
Олон улсын худалдаа
Гадаад худалдааны тэнцэл
Барааны нийт эргэлт
Гадаад худалдааны бодлого
Олон улсын харилцаа
Бонд гэж юу вэ?
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө
амлаж байгааг баталсан үнэт цаас
Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг бүрдүүлэх үйл
ажиллагаа
Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй
хураамж
Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж
Татвар төлөгчдөд татварын хэмжээ,татвар хураах арга, хугацааг урьдчилан мэдэгдсэн байх нь татвар хураалтын ямар зарчим бэ?
Заавал төлдөг байх
Шударга байх
Тэгш байх
Ил тод байх
Энгийн байх
Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.
Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ
Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино
Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна
Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ
Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
Мөнгөний хумих бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний хатуу бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг бууруулах чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг нэмэгдүүлэх чухал нөхцөл бүрдэнэ
Мөнгөний тэлэх бодлогыг явуулснаар нийт эрэлтийг тогтворжуулах чухал нөхцөл бүрдэнэ
Экспорт импортын зөрүүг ................... гэнэ.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.
Барааны нийт эргэлт
Олон улсын худалдаа
Гадаад худалдааны тэнцэл
Гадаад худалдааны бодлого
Цэвэр экспорт
Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль вэ?
Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох
Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх
Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх
Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар
бодлого гэдэг вэ?
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
Төрийн мөнгө зээлийн бодлого
Эдийн засгийн бодлого
Засгийн газрын бодлого
Төрийн бодлого
