Font size
Worksheetsэрх зүй 2017 он
Total questions: 40
Worksheet time: 50mins
Үндсэн хуулинд Монгол улсын нийгмийн тулгуур харилцааг тодорхойлсныг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол олно уу?
Энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна
Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна
Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
Монгол хэл бол төрийн албан ёсны хэл байна
Нэг хэвшил бүхий эдийн засагтай байна
Маргааныг шийдвэрлэх шүүхийн бус аргуудыг тоочихдоо хамааралгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
.Зуучлах
Хэлэлцээ хийх
Гэрээ байгуулах
Эвлэрүүлэх
Арбитрт хандах
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гол зохицуулалт нь 1949 онд батлагдсан Женевийн конвенци болон тэдгээрийн нэмэлт протокол юм. Тэгвэл Женевийн эрх зүйн конвенциудад аль нь үл хамаарах вэ
Тэнгисийн зэвсэгт хүчний шархтан, өвчтөн болон хөлөг онгоцны сүйрэлд өртөгдөгсдийн нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн конвенци
Дайны талбарт байгаа зэвсэшт хүчний шархтан, өвчтний нөхцөл байдлыг сайжруулах тухай Женевийн конвенци
Дайны үед хүмүүсийг эрүүдэн шүүх, хууль бусаар саатуулах, энгийн иргэд болон иргэний байгууламжид халдахын эсрэг Женевийн конвенци
Дайнд олзлогдогчидтой харилцах тухай Женевийн конвенци
Дайны үед энгийн хүмүүсийг хамгаалах тухай Женевийн конвенци
Иргэдийн хувьд зөрчигдсөн эрхээ хамгаалах үндсэн арга аль нь вэ?
Аль нэг этгээд нь буулт хийх
Иргэд хоорондоо тохиролцох
Харилцан зөвшилцөх
Нэхэмжлэл гаргах
Аль нэг тал нь мөнгөн төлөөс төлөх
Нөхөж бичнэ үү. ........... гэдэг нь хоёр ба түүнээс дээш талын хэлцэл буюу талууд өөрсдийн хүлээх эрх үүрэг, түүнийг өөрчлөх, биелүүлэх тухай харилцан тохиролцоог хэлнэ.
Хэлцэл
Гэрээ
Санал
Гомдол
Мэдэгдэл
Жижиг бизнес эрхэлж буй иргэдийн албан татварыг орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Тэгвэл татвар ногдуулах аргачлалын дагуу патентаар татвар төлдөг ажил үйлчилгээ эрхлэгч аль нь вэ
Биллиард тоглуулах үйлчилгээ эрхлэгч
Хүнс барааны дэлгүүрийн эзэн
Цайны газрын эзэн
Лангуугаар худалдаа эрхлэгч иргэд
Чингэлэг тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхлэгч
Хүмүүнлэгийн эрх зүйн зарчмуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага нь аль вэ
Олон улсын эрүүгийн шүүх
Олон улсын шүүх
Захиргааны хэргийн шүүх
Давж заалдах шатны шүүх
Улсын дээд шүүх
Прокурорын байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгуллага вэ
Шалгах
Хяналт тавих
Гэм бурууг тогтоох
Өмгөөлөх
Биелүүлэх
Иргэд улс орны хөгжлийн зорилго, нийгэм эдийн засаг төсвийн үндсэн үзүүлэлт хууль бодлогын баримт бичгүүд зэргийн талаар сайтар мэдэж судалгаа дүн шинжилгээ хийдэг байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ
Мэдээлэлтэй иргэн байх
Оролцогч иргэн байх
Хяналт тавигч иргэн байх
Сонгогч иргэн байх
Санхүүжүүлэгч иргэн байх
Захиргааны хариуцлагын тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд захиргааны шийтгэл оноохоор заасан байдаг.Захиргааны шийтгэл хүлээсэн иргэний эрхэд хамааралгүй зүйлийг олно уу
Ямар зөрчил гаргаад шийтгэл хүлээж байгаагаа мэдэх
Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх
Зөрчил гаргасныг нотлох баримттай танилцах, зөрчлийн талаар тайлбар хийх
Хуулийн туслалцаа авах, өмгөөлөгч авах
Шийтгэлийг давж заалдах, шүүхэд гомдол гаргах
Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ямар хуулиар баталгаажуулсан байдаг вэ?
Үндсэн хууль
Төрийн албаны тухай хууль
Захиргааны ерөнхий хууль
Захиргааны хариуцлагын тухай
Улс төрийн намын тухай хууль
Иргэний эрх зүйн харилцааны төрөлд аль нь хамааралгүй вэ?
Газрын эрх
. Нэр төр, алдар хүндтэй холбоотой харилцаа
Эд хөрөнгийн өмчлөл
Гэр бүлийн харилцаа
Эрүүгийн зөрчил, маргаан
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зохицуулалтаар хэнийг тусгайлсан хамгаалалтад авдаг вэ?
Олзлогдсон иргэд
Энгийн иргэд
Шархтан ба өвчтнүүд
Хүүхдүүд
Цэрэг, офицерууд
Нөхөж бичнэ үү. .............................гэдэг нь төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан хүсэлтийг хэлнэ
Гомдол
Санал
Мэдэгдэл
. Гэрээ
Хэлцэл
Жижиг бизнес эрхэлж буй иргэдийн албан татварыг орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Жишгээр татвар төлдөг ажил үйлчилгээ эрхлэгч аль нь вэ?
Цэцэг ургамал тарьж худалдах
Лангуугаар худалдаа эрхлэгч
Түлээ нүүрс борлуулагч
Чингэлэг, тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхлэгч
Тохирох хариулт алга
Үндсэн хуулийн цэц төрийн албан хаагчийн өргөдлөөр маргаан үүсгэн хянан шийдвэрлэж болох уу?
Шийдвэрлэж болохгүй
Шийдвэрлэж болно
Зарим тохиолдолд болно
Маргаан үүсгэсэн асуудлын шинж байдлаас хамаарна
Хэрвээ захиргааны албан хаагч өргөдөл гаргасан бол болно.
НҮБ-д Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколд 15 нас хүрээгүй хүүхдийг ямар үйл ажиллагаанд татан оролцуулбал дайны гэмт хэрэгт тооцдог вэ?
Зэвсэгт хүчин эсвэл зэвсэгт бүлэглэлд оролцуулах
Албадан цэрэгт татах
Дайн байлдаанд шууд оролцуулах
Эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс татгалзах
Албадан байцаах
Цагдаагийн байгууллага ямар чиг үүргийгхэрэгжүүлдэг байгууллага вэ?
Өмгөөлөх
Хяналт тавих
Гэм бурууг тогтоох
Шалгах
Биелүүлэх
Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах зэрэгт иргэдийн зүгээс шууд болон шууд бусаар оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, хамтран шийдвэр гаргах эрхтэй байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ?
Хяналт тавигч иргэн байх
Мэдээлэлтэй иргэн байх
Оролцогч иргэн байх
Сонгогч иргэн байх
Санхүүжүүлэгч иргэн байх
Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд хүний эрхийг хязгаарлах эрх хэмжээтэй байдаг тул тэдний хувьд тодорхой үйлдлүүдийг хориглодог. Тэрхүү хориглодог үйлдлүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Гэм буруугүй хүнийг сэжигтэн, яллагдагчаар тооцох
Хохирлыг тодорхойлох, хохирогчийг хамгаалах
Хүнийг хууль бусаар баривчлах
Эрүү шүүлт тулгах
Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх
Үндсэн хуулийн цэц хэдэн гишүүнтэй байдаг вэ?
. 7 гишүүнтэй
6 гишүүнтэй
9 гишүүнтэй
8 гишүүнтэй
5 гишүүнтэй
Гэрээ хэлцлийн үндсэн шинжид үл хамаарахыг олно уу?
Гэрээ хуулийн хувьд хүчин төгөлдөр байх
Гэрээ хоёр талын ашиг сонирхол бүрэн илэрхийлэгдээгүй байж болно
Гэрээ хийх өөрийн хүсэл зорилго байх
Гэрээгээр тохиролцсон нөхцөлийг заавал биелүүлэх
Гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд албадлагын арга хэрэглэх
Гэрээ нь хуульд нийцээгүй бол түүнийг анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэх эсвэл хүчин төгөлдөр бус гэж тооцдог байна. Тэгвэл хүчин төгөлдөр бус гэрээний шинжүүдийг дурьдахдаа илүүц зүйл нэрлэсэн бол олно уу?
Талууд төвийг сахисан байх
Талуудын ашиг сонирхлыг хохироосон
Хууль бусаар хийсэн
Иргэнийг ноцтой төөрөгдүүлж хууран мэхэлсэн
Иргэнийг айлган сүрдүүлж хүч хэрэглэсэн
Нөхөж бичнэ үү. ............................ гэдэг иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн итгээдийн үйлдэл /эс үйлдэл/-ийг хэлнэ.
Мэдэгдэл
Гэрээ
Санал
Гомдол
. Хэлцэл
Монго улсын иргэний үндсэн үүрэг аль нь вэ?
Байгаль орчноо хамгаалах
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
Хуулиар ногдуулсан албан татвар төлөх
Эрүүл мэндээ хамгаалах
. Хөдөлмөрлөх
Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд хамааралгүй өгөгдлийг олно уу?
Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих
Үндсэн хуулийг зөв хэрэглэх талаар тайлбар гаргах
Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах
Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг магадлан шийдвэрлэх
Үндсэн хууль зөрчсөн тухай иргэний гаргасан өргөдөл мэдээллийг хүлээн авах
Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийн эрхийг хангаж хамгаалахад баримтлах үндсэн зарчмуудыг зааж өгсөн байдаг. Тэгвэл доорх өгөгдлүүдийн аль нь хүүхдийн эрхийн үндсэн зарчимд хамаарахгүй вэ?
Алагчлахгүй байх
Халамж хамгаалалд байх
Хүүхдийн ашиг сонирхлыг эрхэмлэх
Эрхийг нь бүрэн эдлүүлэх
Үзэл бодолд нь хүндэтгэлтэй хандах
8. Шүүх байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага вэ?
Гэм бурууг тогтоох
Шалгах
Хяналт тавих
Өмгөөлөх
Биелүүлэх
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, ил тод байдлын талаар мэдээлэл цуглуулах, бодлого, шийдвэрт үнэлэлт өгч, цаашид анхаарах санал зөвлөмж боловсруулдаг байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ?
Санхүүжүүлэгч иргэн байх
Оролцогч иргэн байх
Мэдээлэлтэй иргэн байх
Сонгогч иргэн байх
Хяналт тавигч иргэн байх
Монгол улсын Үндсэн хуулинд “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй” хэмээн заасан байдаг. Энэхүү өгөгдлийн үзэл санаатай аль бодомж тохирохгүй байна вэ?
Хүн нийгэмд биеэ зөв авч явж бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ
Хүн эрхээ эдлэхийн хамт үүргээ биелүүлэх ёстой.
Хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх нь иргэний үндсэн үүрэг юм.
Хүн эрх, эрх чөлөөгөө өөрийн хүслээр эдэлнэ
Хуулийг сахин биелүүлж хүний нэр төр, ашиг сонирхлыг хүндэтгэн дээдэлнэ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Үндсэн хууль зөрчсөн тухай иргэний гомдлыг хүлээн аваад маргаан хянан шийдвэрлэх эсэх тухай асуудлыг хэний санаачилгаар шийдвэрлэдэг вэ?
Олон нийтийн шаардсанаар
Ерөнхийлөгчийн санаачилгаар
Ерөнхий сайдын санаачилгаар
УИХ-ын санаачилгаар
Өөрсдийн санаачилгаар
Олон Улсын Улаан Загалмайн Хорооны үйл ажиллагаанд баримтлах суурь зарчмуудыг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Сайн дурын үйлчилгээ үзүүлэх
Хүмүүнлэг байх
Алагчлалгүй байх
Нэг талын ашиг сонирхолд үйлчлэх
Түгээмэл байх
Биет эд хөрөнгийг юу гэж ангилдаг вэ?
Нийтийн ба хувийн
Эдийн ба оюуны үнэт зүйл
Хөдлөх ба үл хөдлөх
Төрийн ба олон нийтийн
Иргэний ба дундын
. Нөхөж бичнэ үү. ............................. гэдэг нь захиргааны байгууллагын буруугаас иргэдийн болон ААН-ийн эрх зөрчигдөж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж буй харилцааны хэлбэр мөн
Санал
Гомдол
Гэрээ
Хэлцэл
Мэдэгдэл
Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ байлгаж, арчлан хамгаалж байх нь ямар эрх вэ?
Захиран зарцуулах эрх
Ашиглах эрх
Эзэмших эрх
Зохицуулах эрх
Шийдвэрлэх эрх
Хууль зүйн үүднээс заавал биелүүлэх шинжтэй дэг журмыг заасан эрх зүйн баримт бичгүүдийг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
Олон улсын шүүх арбитрын шийдвэр
Олон улсын байгууллагын заавал биелүүлэх шийдвэр
Олон улсын эрх зүйн нэг талын баримт бичиг
Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм хэмжээ
Заншил /олон улсын харилцааны нэгэнтээ хэвшиж заншсан үзэл санаа/
Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээнд тавигдах шаардлагыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Шат дамжлагатай байх
Мэдлэгт суурилсан байх
Чадварт суурилсан байх
Шударга ёсонд суурилсан байх
Хариуцлагад суурилсан байх
. Өмгөөллийн байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага вэ?
. Биелүүлэх
. Шалгах
Гэм бурууг тогтоох
Хяналт тавих
Өмгөөлөх
Олон нийтэд ил тод байх ёстой хэмээн үздэг төрийн байгууллагын мэдээллүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?
Төрийн байгууллагуудад хадгалагдаж буй албан ёсны бичиг баримтууд
Төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагааны тухай мэдээлэл
Төрийн байгууллагад хадгалагдаж буй олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн, эсхүл тэдний сэтгэл санааг зовоож буй мэдээлэл
Төрийн албан хаагчийн хувийн хэрэг
Төрийн албан хаагч, ажилтнуудын ажил үүрэгтэй холбоотой мэдээлэл
Хуулийн этгээдийн үндсэн шинжид аль нь хамааралгүй вэ?
Өөрийн үйл ажиллагаагаараа эрх олж, үүрэг бий болгох чадвартай байх
Тусгайлсан эд хөрөнгөтэй байх
Заавал нэхэмжлэгч байх
Үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үүргийг эд хөрөнгөөрөө хариуцдаг байх
Шүүх, арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцдог байх
