wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм судлал

Total questions: 15

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Хүн бүр хаана, хэн болон төрж, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувьд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш байх тухай ойлголтыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хүний эрх

b)

b. Хүний эрхэм чанар

c)

a. c. Тэгш байдал

d)

d. Тэгш эрх

e)

e. Хүний үнэ цэн, нэр төр

2.

1. Дараах бодомжуудаас бурууг олно уу?

a)

a. Хүний эрхэм чанар нь хүний эрх, эрх чөлөөний үндэс бөгөөд түүнтэй шууд холбоотой

b)

a. Хүний эрх гэдэг нь танд байх ёстой бүх эрхүүд юм. Жишээ нь: өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх гэх мэт

c)

a. Вавилоны хаан Аугаа Сирус анх боолуудыг чөлөөлөн бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхагласан ба ингэж хүний эрхийг тунхаглах, хүлээн зөвшөөрөх тухай асуудал түүхэнд анх үүссэн

d)

a. Хүний эрхийн ойлгот нь Эртний Грекийн софистуудын боловсруулсан “байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх”-ийн сургаалаас эхлэлтэй.

e)

a. Алдаатай бодомж алга

3.

3. “Хүний үндсэн эрх, хувь хүний нэр төрд итгэх итгэлийг дахин батлах...” гэсэн зорилготой НҮБ хэдэн онд байгуулагдасан бэ?

a)

a. 1924 он

b)

b. 1940 он

c)

c. 1945 он

d)

d. 1948 он

e)

e. 1992 он

4.

4. Эрх зүйд захирагдах ёсны түгээмэл 4 зарчимд аль нь хамаарахгүй вэ?

a)

Засгийн газар, төрийн албаны байгууллагууд хувь хүн, хувийн хэвшлийн байгууллагууд бүгд адилхан хуулийн дор хариуцлага хүлээнэ.

b)

Хууль нь хэн бүхэнд ойлгомжтой, хувийн өмчтэй байх, нийтэд тэгш үйлчилдэг байх зэрэг суурь хүний эрхүүдийг хамгаалах ёстой.

c)

Тэгш байдлыг хангах

d)

Хууль хүчин төгөлдөр болох, хэрэгжих, үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй, шударгаа, үр дүнтэй байх

e)

Шүүхийн байгууллага нь чадварлаг, ёс зүйтэй, мэргэжилтнүүд нь тухайн газрын иргэдийн дунд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байх

5.

4. 0-7 насны хүүхэд иргэний эрх зүйн чадамжийн аль ангилалд хамаарах вэ?

a)

а. Эрх зүйн чадамжгүй

b)

b. Эрх зүйн бүрэн чадамж

c)

с. Эрх зүйн бүрэн бус чадамж

d)

d. Эрх зүйн заримдаг чадамж

e)

d. Эрх зүйн боломжит чадамж

6.

4. Эрх зүйн бүрэн бус чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

a)

а. 14-18 хүртэлх насны хүүхэд

b)

b. 18- аас дээш насны хүмүүс

c)

с. 7-14 хүртэлх насны хүүхэд

d)

d. 7 хүртэлх насны хүүхэд

e)

e.16 хүртэлх насны хүүхэд

7.

8. Иргэний эдлэх эрх, үүрэгт аль өгөгдөл нь хамаарахгүй вэ?

a)

а. Хүний эрх, эрх чөлөө

b)

b. Өргөдөл, гомдол гаргах эрх

c)

с. Мэдэх эрх буюу мэдээлэл олж авах, хүртэх

d)

d. Хүссэн мэдээллийг өгөх үүрэг

e)

e. Дээрх бүгд хамаарна

8.

9. Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг...................гэнэ.

a)

а. Хэлцэл

b)

b. Гэрээ

c)

с. Нэхэмжлэл

d)

d. Тохиролцоо

e)

e. Хүсэлт

9.

9. Иргэний эрх зүйн харилцаа нь субъект, объект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй.Дараах өгөгдлөөс аль нь иргэний эрх зүйн харилцааны объектод хамаарах вэ?

a)

а. Иргэд хоорондын харилцаанд оролцож, хуулийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд

b)

b. Эрх зүйн чадвар, чадамжтай этгээд

c)

с. Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс

d)

d. Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг

e)

d. Үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох эрх зүйн үр дагавар

10.

9. Хөдөлмөрийн гэрээнд тусгагдах гол нөхцөлүүдийг дурдахдаа алдаа гаргасан бол олно уу?

a)

а. Ажлын байрны буюу албан тушаалтны нэр

b)

b. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг

c)

с. Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

d)

d. Хөдөлмөрийн нөхцөл

e)

d. Алдаатай бодомж алга

11.

Хөдөлмөрийн гэрээ гэсэн ойлголтонд аль бодомж нь хамаарах вэ?

a)

а. Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байгуулагддаг

b)

b. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.

c)

с. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд гэрээний гол нөхцлүүдийн аль нэгийг тохироогүй бол гэрээ байгуулсанд тооцохгүй

d)

d. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан өдөрт 8 цаг, долоо хоногт 40 цаг хүртэл ажиллана гэж заасан байдаг.

e)

d. Дээрх бүгд хамаарна

12.

9. Тодорхой ажиллагааг эхлүүлэх, эсвэл дуусгавар болгох тухай захиргааны байгууллагад гаргасан хүсэлтийг ........................ гэнэ.

a)

а. Мэдэгдэл

b)

b. Гомдол

c)

с. Нэхэмжлэл

d)

d. Өргөдөл

e)

e. Баримт

13.

10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг, эх, асран хамгаалагч нарт ямар төрлийн шийтгэл ногдуулах вэ?

a)

a. Тусгайлан олгосон эрхийг хасах

b)

b. Хууль бус орлого, эд зүйлийг хураах

c)

Торгох

d)

d. Баривчлах

e)

a. e. Сануулга өгөх

14.

Иргэн болон төр аж, ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүнийн асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцааг...............................гэнэ.

a)

а. Нийгмийн хамгааллын тогтолцоо

b)

b. Нийгмийн халамж

c)

с. Ажилгүйдлийн тэтгэмж

d)

d. Нийгмийн даатгал

e)

e. Өндөр настны тэтгэвэр

15.

Иргэд наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой үүсч буй харилцааг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

а. Иргэн ба захиргаа хоорондын харилцаа

b)

b. Иргэний эрх зүйн харилцаа

c)

с. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа

d)

e. Иргэдийн хоорондын харилцаа

e)

e. Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа