Font size
WorksheetsНийгэм
Total questions: 25
Worksheet time: 13mins
“Хүн бол уг мөн чанараараа нийгмийн амьтан юм. Хэрэв хүмүүстэй хамтран амьдарч чаддаггүй эсвэл өөрийнхээ хэрэгцээг бүрэн хангачихсан, хүмүүсээс тусдаа амьдарч чадах нэгэн байдаг бол тэр бол адгуус аль эсвэл бурхан байж таарна. Хүн бол нийгмийн зүг тэмүүлэх мөнхийн эрмэлзэлтэй” хэмээн бичжээ. Энэ хэн гэдэг эрдэмтний үзэл санаа вэ?
М.Харрис
Аристотель
Ч.Баасанжаргал
А.Мехрабиан
Р.Киллман
Мэдээллийг илгээгч гэж хэнийг хэлэх вэ?
Дамжуулахыг зорьж буй мэдээллээ үг болон дохио зангаа зэргээр илгээх үйл явц
Илэрхийлсэн мэдээллийг харилцагч талдаа хүргэх арга хэрэгслүүд юм
Илгээгчээс илгээсэн мэдээллийг хүлээн авч, ойлгох үйл явц
Ямар нэгэн мэдээлэл дамжуулахыг зорьж буй тал
Илгээгчийн дамжуулж буй мэдээллийг хүлээн авагч тал
Хэл, соёл, боловсролын ялгаа, буруу ойлголцол, мэдээллийг дамжуулж буй арга, харилцааны орчин, нийгэмд тогтсон өрөөсгөл ойлголт зэргийг дурдаж болно. Дараах жишээнд тохирох хариултыг сонго.
Саад
Орчин нөхцөл
Эргэх холбоо
Мэдээлэл дамжуулах суваг
B ба C хариулт зөв
.......................нь нийгмийн амьдралын оршин тогтнох үндсэн нөхцөл юм.
Нийгмийн харилцаа
Хүмүүсийн харилцаа
Хүний нийгэмтэй харилцах харилцаа
Хүний төлөвшил
Хувь хүний төлөвшил
Монголчуудын мэндчилгээ цаг агаар, мал сүрэгтэй олон янзаар холбогддог. Түүнчлэн, нэг газар төвлөрөн суурьшсан иргэдтэй адилаар байнга тааралдах, уулзах боломжгүй байдаг. Дараах жишээг зөв тодорхойлсон хариултыг ол.
Монголчуудын мэндчилгээний ёс
Монголчуудын нүүдлэх ёс
Монголчуудын ёс заншил
Монголчуудын уламжлал
Зөв хариулт байхгүй
Дараах бодомжуудын аль нь зөв бэ?
Ёс заншил нь тухайн ард түмнийхээ төлөвшил, хүмүүжилд онцгой үүрэг гүйцэтгэсээр иржээ.
Ёс заншил бол өмнөх үеийнхээ ололт туршлагад тулгуурлан шинэ бүтээлч зорилтуудыг шийдвэрлэх өвөрмөц арга юм.
Ёс заншил нь амьдралын бүх талыг хамарна.
А ба В зөв
Бүгд зөв
“Монгол түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа” хэмээн ямар хуулинд заасан байдаг вэ?
Монгол Улсын Үндсэн Хууль
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хууль
Монгол Улсын Соёлын хууль
Монгол Улсын Иргэний хууль
Захиргааны хууль
Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалт зүйлсийг…................гэдэг.
Соёлын биет өв
Соёлын өв
Соёлын биет бус өв
Олдвор
Хөшөө
. ...................... бүх хүнд хамааралтай бөгөөд урлагийн бүтээлийг бий болгох, түүнийг ойлгож, хүртэх эзэмших арга, урлагийн бүтээлийг хадгалах, дэлгэрүүлэх, судлах, түүнд нөлөөлөх бүхий л үйл ажиллагааны арга чадварыг багтаадаг.
Нийтийн соёл
Сонгодог соёл
Уран сайхны соёл
Гоо сайхны соёл
Соёлын нэвчилт
Цахим харилцааны соёлтой харилцах хэлбэрээс илүүг ол.
Цахим орчинд
хэнтэй найз байх, ямар үг хэллэг хэрэглэх, ямар зүйл нийтлэх талаар өөртөө
шаардлага тавьдаг, өөрийгөө хянадаг байх
Цахим хэрэглээгээр
дамжиж буруу зүйлд уруу татагдах
Мэдээллийг ямар ч
хяналтгүйгээр ашиглахгүй байх
Хэн нэгнийг
санаатайгаар доромжлох, нэр төрд нь халдах, хуурамч мэдээлэл тараахгүй
байх
Нууц нэрээр хаяг
нээх, юу дуртайгаа бичих, бүдүүлэг үг хэрэглэх нь зохисгүй үйлдэл мөн
гэдгийг анхаарах
.........................бол нийгмийн байнга өсөн нэмэгдэж байгаа материалын болон оюун санааны хэрэгцээг хангах гол эх сурвалж юм.
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөр
Ажил
Ажил эрхлэл
Эдийн засаг
Үйлдвэрийн хөгжилд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгийн нэг нь ......................юм.
Хүний хөдөлмөр
Оюуны хөдөлмөр
Биеийн хөдөлмөр
Техникийн хөдөлмөр
B ба D зөв
Хөдөлмөрийн зах зээлийн үүргээс зөвийг олно уу.
Хөдөлмөрийн харилцаа нь аж төрөх баталгаагаа хангах цорын ганц боломж
Хөдөлмөрийн нийлүүлэлт ба хөдөлмөрийн эрэлтийг зохицуулна
Нийгмийн эрэлт, захиалагчдын хүсэлтийг үндэслэн шаардлагатай ажил мэргэжлийн хүнийг олох, бэлтгэх, давтан сургах замаар ажиллах хүчийг бэлтгэдэг
Ажиллах хүчийг бэлтгэнэ
Дээрх бүгд зөв
Цалинг хэрхэн ангилдаг вэ?
Тогтмол ба бодит
Нэрлэсэн ба тогтмол
Хувьсах ба нэрлсэн
Нэрлэсэн ба бодит
Хувьсах ба тогтмол
Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний ..................................давснаар ажилгүйдэл үүсдэг.
Нийлүүлэлт
Эрэлт
Эрэлтээс нийлүүлэлт
Нийлүүлэлтээс эрэлт
Ажлын байрнаас
Ардчилсан нийгэм дэх төр, иргэний харилцаанд хамаарахгүйг ол.
Гаралт
Төр
Эргэх холбоо
Иргэд
Бүгд зөв
Иргэдээс төрийн байгууллага, ажилтны бодлого, шийдвэр үйл ажиллагааг дэмжих болон тэдгээрт нөлөөлөхийн төлөө хийж байгаа аливаа оролдлогыг юу гэдэг вэ?
Ардчилалын үнэт зүйл
Иргэдийн идэвх
Иргэдийн оролцоо
Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Иргэдийн дэмжлэг
Хууль, дүрэм, журам, бодлого хөтөлбөр зэрэг нь юу вэ?
Шийдвэр
Оролт
Эргэх холбоо
Гомдол
Шаардлага
Иргэдийн оролцоо нь ямар байдаг вэ?
Нэг зорилго чиглэлтэй, хамтын төлөвлөгөөтэй
Зорилго чиглэл, агуулгаасаа хамааран олон төрөл хэлбэртэй
Хувирамтгай, гаралтаас хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг
Тогтонги, нэг хэлбэртэй
Аль нь ч биш
Иргэдийн оролцоог ерөнхийд нь юу гэж ангидаг вэ?
Нийцтэй, нийцгүй
Хууль ёсны, хууль бус
Албан, албан бус
А ба В
Бүгд зөв
Төрийн үйл ажиллагаа бүхэлдээ . . . . . . захирагдана.
Төрд
Иргэдэд
Хуульд
Нийгэмд
Засгийн газарт
Тухайн үед нийгмийн амьдралыг зохицуулж буй эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ, нийгмийн гишүүдийн дийлэнхийн эрхэмлэдэг үнэт зүйлсэд харшлахгүй зорилго арга хэлбэртэй оролдлогуудыг юу гэдэг вэ?
Албан оролцоо
Албан бус оролцоо
Нийцтэй оролцоо
Нийцгүй оролцоо
Хууль бус оролцоо
Эсэргүүцлийн жагсаал, цуглаан хийх нь ямар оролцоо вэ?
Албан бус
Хууль ёсны
Нийцтэй
Албан
Хууль бус
Хууль нь иргэдийн . . . . . ашиг сонирхлыг илэрхийлдэг.
Хувийн
Нийтлэг
Нийцтэй
Түгээмэл
Олонхын
УИХ, өөрийн тойргоос сонгогдсон гишүүнд захидал бичих нь иргэдийн ямар оролцооны хэлбэр вэ?
Төлөөллөөр дамжуулан оролцох
Захидал бичих
ИТХ болон ИНХ оролцох
Сонирхлын бүлгээр дамжуулан оролцох
А болон В
