wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10-r angi erh zui

Total questions: 28

Worksheet time: 31mins

Name
Class
Date
1.

Хүний эрхэм чанар нь дараах үндсэн шинжүүдэд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хүний эрхэм чанар нь хүн бүрт адилхан байдаг.

b)

Хүнээс хүний эрхэм чанарыг салгаж болохгүй

c)

Хүний эрхэм чанарт халдаж болохгүй.

d)

Хүний эрхэм чанар үл хэмжигдэх үнэт зүйл.

e)

Хүний эрхэм чанар нь хүн бүрт ялгаатай байдаг.

2.

НҮБ-аас хүний эрхийн гол баримт Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэзээ баталсан бэ?

a)

1948 он

b)

1945он

c)

1966 он

d)

1992 он

e)

2011 он

3.

………………..нь арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь, нас хүйс, улс төрийн үзэл бодлын ялгаатай байдлыг үл харгалзан хүн төрөлхтний гишүүний хувиар хүн бүрд эрх тэгш заяагдсан өгөгдөл юм.

a)

Үндсэн хууль

b)

Хүний эрхэм чанар

c)

Хүний эрх

d)

Байр суурь

e)

Хүний нэр төр

4.

………………………………………………………….нь улс орны төр засгийн газрыг хэн нэгэн хүн бус бүх нийтээр хүлээн зөвшөөрч хамтран тогтоосон эрх зүйн баримт бичиг болох Үндсэн хуулийн дагуу цогцлоон бий болгож, тэрхүү хууль, дүрэм, журам нь хүн бүрд тэгш үйлчилж байх явдал юм.

a)

Rule by law

b)

Шударга ёсны зарчмын

c)

Эрх зүйд захирагдах ёс (Rule of law)

d)

Тэгш эрхийн зарчим

e)

Хууль дээдлэх зарчим

5.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэсэн эрх зүйн ямар зарчим бэ?

a)

Rule by law

b)

Шударга ёсны зарчмын

c)

Эрх зүйд захирагдах ёс (Rule of law)

d)

Тэгш эрхийн зарчим

e)

Хууль дээдлэх зарчим

6.

...................... өөрийн улсад амьдарч аж төрж байгаа үндэстэн, ястан, овог, аймгийн эв эеийг хангах ямар зарчим бэ?

a)

Үндэсний эв нэгдлийг хангах

b)

Шударга ёсны зарчмын

c)

Эрх зүйд захирагдах ёс (Rule of law)

d)

Тэгш эрхийн зарчим

e)

Хууль дээдлэх зарчим

7.

Эрх зүйд захирагдах ёсны 4 түгээмэл зарчимаас илүүцийг олно уу?

a)

Засгийн газар, төрийн албаны байгууллагууд, хувь хүн, хувийн хэвшлийн байгууллагууд бүгд адилхан хуулийн дор хариуцлага хүлээнэ.

b)

Хууль нь хэн бүхэнд ойлгомжтой, нийтэд хүртээмжтэй хэвлэн нийтлэгдсэн, тогтвортой үйлчилдэг байхаас гадна шударга, тэгшүйлчилдэг, хувь хүний аюулгүй байдал, хувийн өмчтэй байх зэрэг тухайлсан гол цөм болсон суурь хүний эрхүүдийг хамгаалах ёстой.

c)

Хууль хүчин төгөлдөр болох, хэрэгжих, үйлчлэх үйл явц нь хүртээмжтэй, шударга, үр дүнтэй байх ёстой.

d)

Шүүхийн байгууллага нь чадварлаг, ёс зүйтэй, хараат бус байхаас гадна шүүгч, өмгөөлөгч зэрэг хууль зүйн туслалцаа үзүүлдэг мэргэжилтнүүд нь тухайн газрын иргэдийн дунд хүрэлцэхүйц тоо хэмжээтэй байх ёстой.

e)

Бүхий эрх зүйт төрийг иргэд нь оролцож бий болгосноор хэсэг бүлэг хүмүүсийн тогтоосон хуулиар засагладаг

8.

Иргэний эрх зүйн харилцаа эрх зүйн этгээдийн хооронд үүсэх ………………………….холбоотой харилцааг зохицуулахад оршино.

a)

ажилтан нь ажил олгогч

b)

эдийн болон эдийн бус баялагтай

c)

Иргэд захиргааны байгууллагатай харилцах

d)

нийгмийн халамжийн туслалцааг авах

e)

Эрүүгийн хариуцлага

9.

Насанд хүрээгүй буюу 14 наснаас 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн …………………………….байна.

a)

бүрэн бус чадамжтай

b)

бүрэн чадамж

c)

заримдаг чадамж

d)

чадамжгүй

e)

эрх зүйн чадвар

10.

Иргэний эрх зүйн харилцааны ………….эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх /эзэмших, ашиглах, захиран зарцуулах/ багтана.

a)

агуулга нь

b)

субъект

c)

объектод

d)

чадамж

e)

эрх зүйн чадвар

11.

Иргэний хуульд зааснаар дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцдог бол илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр

b)

Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлснээр;

c)

Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаатайгаар илгээсэн бөгөөд дурдсан хугацаанд нөгөө талаас зөвшөөрсөн хариу авсан;

d)

Гэрээний саналыг хариу ирүүлэх хугацаа заалгүй бичгээр илгээсэн бөгөөд түүнийг зөвшөөрсөн тухай хариуг ердийн боломжит хугацаанд хүлээн авсан;

e)

Нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгөөгүй

12.

……………. нь эрх эдэлж, үүрэг хүлээх ерөнхий ойлголт юм.

a)

агуулга нь

b)

субъект

c)

объектод

d)

чадамж

e)

эрх зүйн чадвар

13.

Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.

a)

Хөдөлмөрийн тухай хууль

b)

Эрүүгийн хууль

c)

Иргэний хууль

d)

Нийгмийн халамжийн тухай хууль

e)

Эрүүгийн хариуцлага

14.

Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд гол нөхцөлийг заахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Ажлын байрны буюу албан тушаалын нэр,

b)

Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг,

c)

Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ,

d)

Хөдөлмөрийн нөхцөл ордог.

e)

Гэр бүлийн байдал ажилтний намтар ордог.

15.

Хэрвээ хөдөлмөрийн гэрээг …………………..байгуулаагүй бол ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.

a)

Амаар

b)

Бичгээр

c)

Тохиролцсоноор

d)

Санамжаар

e)

Цахим гарын үсгээр

16.

“Хөдөлмөрийн тухай” хуульд зааснаар ажилтан өдөрт 8 хүртэл цаг, долоо хоногт …. хүртэл цаг ажиллах ёстой.

a)

35

b)

40

c)

45

d)

30

e)

50

17.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлд илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ?

a)

Аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн;

b)

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

c)

Ажилтны эрүүл мэнд муудсан үед

d)

Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;

e)

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан;

18.

Монгол улсын захиргааны ерөнхий хууль нь нийгмийн ямар харилцааг зохицуулсан эрх зүйн акт вэ?

a)

ажилтан нь ажил олгогч

b)

эдийн болон эдийн бус баялагтай

c)

Иргэд захиргааны байгууллагатай харилцах

d)

нийгмийн халамжийн туслалцааг авах

e)

Эрүүгийн хариуцлага

19.

Захиргааны байгууллагад гомдол гаргах эхний үе шат аль нь вэ?

a)

Захиргааны хэргийн шүүхэд хандах

b)

Дээд албан тушаалтанд нь хандан

c)

Цагдаад хандах

d)

Өмгөөлөгчид хандах

e)

Өөр захиргааны байгууллагад хандах

20.

Захиргааны шийдвэр буюу ………… гэж нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэр юм.

a)

Гомдол

b)

Санал

c)

Өргөдөл

d)

Хүсэлт

e)

Акт

21.

Иргэд болон аж ахуйн нэгж байгууллага захиргааны шийдвэр нь тэдний эрхийг зөрчсөн гэж үзвэл ………………………..хандах боломжтой.

a)

Захиргааны хэргийн шүүхэд хандах

b)

Дээд албан тушаалтанд нь хандан

c)

Цагдаад хандах

d)

Өмгөөлөгчид хандах

e)

Өөр захиргааны байгууллагад хандах

22.

Иргэн захиргааны байгууллага хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа захиргааны байгууллага, дээд шатны албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж эрхээ зөрчигдсөн эсвэл мэдсэнээс хойш ….........… хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг.

a)

35

b)

40

c)

45

d)

50

e)

30

23.

……………………………………харилцаа нь бүх иргэдэд хамаарах бөгөөд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцаа юм

a)

ажилтан нь ажил олгогч

b)

эдийн болон эдийн бус баялагтай

c)

Иргэд захиргааны байгууллагатай харилцах

d)

Нийгмийн хамгааллын эрх зүйн

e)

Эрүүгийн хариуцлага

24.

Иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн харилцаа юм.

a)

нийгмийн даатгал

b)

нийгмийн халамж.

c)

нийгмийн даатгал

d)

тэтгэвэр

e)

тэтгэмж

25.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар дараах төрлийн тэтгэмжийг олгоно. Үүнд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж

b)

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

c)

Оршуулгын тэтгэмж

d)

Ажилгүйдлийн тэтгэмж

e)

Аав болсны тэтгэмж

26.

Тэтгэврийн нэмэгдэл олгох үндэслэл аль нь вэ?

a)

Нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй

b)

Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар

c)

20 -иос дээш шимтгэл төлсөн жил тутамд 1.5 хувийн нэмэгдэл олгоно

d)

Нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртэлх жил доошгүй төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй

e)

Нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртэлх жил доошгүй төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй

27.

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ. Ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

a)

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж

b)

Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж

c)

Оршуулгын тэтгэмж

d)

Ажилгүйдлийн тэтгэмж

e)

Аав болсны тэтгэмж

28.

Хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх, эрх чөлөөг эдэлдэг тухай ойлголт аль нь вэ?.

a)

Үндсэн хууль

b)

Хүний эрхэм чанар

c)

Хүний эрх

d)

Байр суурь

e)

Хүний нэр төр