Worksheets"Монголын түүх"-ийн шалгалт 2021. 50 асуулт
Total questions: 15
Worksheet time: 12mins
1.Буган хөшөө археологийн аль үеийн дурсгал вэ?
Дээд палеолит
Мезолит
Неолит
Хүрэл, түрүү төмөр
Хүннү
2. Тархай бутархай Монгол овог аймгуудыг нэгтгэн захирсан хаан хэн бэ?
Гүр хаан Жамуха
Амбагай хаан
Хотула хаан
Есүхэй баатар
Чингис хаан
3. Зая бандида Намхайжамцын зохиосон үсэг аль вэ?
Соёмбо үсэг
Тод үсэг
Али гали үсэг
Вагиндра үсэг
Дөрвөлжин үсэг
4. XVII-XVIII зуунд монголчууд ээлж дараалан Манжийн эрхшээлд орсон. Монголчууд Манжид эзлэгдсэнийг он цагийн дарааллыг баримталж, эхлэлээс төгсгөл рүү нь зөв эрэмбэлснийг олж тогтооно уу?
Өвөр Монгол, Халх Монгол, Хөх нуурын Хошууд улс, Зүүнгар улс
Өвөр Монгол, Хөх нуурын Хошууд улс, Халх Монгол, Зүүнгар улс
Өвөр Монгол, Зүүнгар улс, Халх Монгол, Хөх нуурын Хошууд улс
Өвөр Монгол, Халх Монгол, Зүүнгар улс, Хөх нуурын Хошууд улс
Өвөр Монгол, Хөх нуурын Хошууд улс, Зүүнгар улс, Халх Монгол
5. Монгол улс тусгаар тогтнолоо зарласан өдөр аль вэ?
1911.III.18
1911.XI.30
1911.XII.4
1911.XII.29
1911.XI.26
6. Монгол улсыг өөртөө эзэрхэх эрхтэйгээр тогтноход нь туслах, тус улсын нутаг дэвсгэрт эдийн засгийн давуу эрх олж авахыг аль улс зорьж байсан бэ?
АНУ
Япон улс
ДИУ
Хаант Орос улс
Англи улс
7. Дөрвөлжин булш археологийн аль үеийн дурсгал вэ?
Дээд палеолит
Мезолит
Неолит
Хүрэл, түрүү төмөр
Хүннү
8. 1990 онд Монголд ардчилсан хувьсгал гарах болсон дотоод шалтгаан юу вэ?
Нийгэм дэх хөрөнгө чинээний ялгаа их болсноос
Монгол дахь социалист байгуулалт мухардалд орж, улс төр, нийгэм, эдийн засагт хямрал нүүрлэсэн
БНМАУ-д хөрөнгөтөн орнуудын үзэл суртал нэвтэрснээс
Малын тоо толгой өсөлтгүй нэгэн хэвийн байх болсон учир
Нам, төрийн удирдлагаас Ж.Батмөнх тэргүүтэй хүмүүсийг буулгахын тулд
9. Монгол цэрэг Ховд, Улиастай хотыг Манжаас хэзээ чөлөөлсөн бэ?
1915
1914
1912
1913
1911
10.Монгол орны төв ба баруун хэсгээр хиргисүүр, төв ба зүүн хэсгээр дөрвөлжин булш өргөн тархсан байдаг. Үүнд зөв оновчтой дүгнэлт өгнө үү.
Монгол нутагт эртний хүн нутаглах болсныг гэрчилдэг түүхийн дурсгалууд мөн
Хүрэл, түрүү төмрийн үед Монгол нутагт мал аж ахуй ба тариалан эрхлэгчид зэрэгцэн нутаглаж байжээ
Хүрэл, түрүү төмрийн үед нүүдлийн ба суурин ард түмнүүд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байжээ
Хүрэл, түрүү төмрийн үед хоёр өөр шашин бүхий овог аймгууд зэрэгцэн нутаглаж байжээ
Хүрэл, түрүү төмрийн үед Монгол нутагт угсаа-соёлын ялгаа бүхий нүүдэлчид зэрэгцэн нутаглаж байжээ
11. 1932 оны зэвсэгт бослогын түүхэн сургамж юу вэ?
Хууль эрх зүйн сул орчин зэвсэгт бослого гарах боломж олгодгийг сануулдаг
Нийгэмд баян хоосны ялгааг гүнзгийрүүлж болохгүйг сануулдаг
Чинээлэг аж ахуйтнууд зөвхөн хувийн эрх ашгаа эрхэмлэдгийг сануулдаг
Төр засгийн алдаатай бодлогын улмаас зэвсэгт бослого гарч болохыг сануулдаг
Шашны хэт даврагчид зэвсэгт бослого гаргадгийг сануулдаг
12. Хүннү, Хань улсын хооронд байгуулагдаж байсан гэрээ аль вэ?
Эеэр засах гэрээ
Эв найрамдлын гэрээ
Энх ургийн гэрээ
Найрамдал худалдааны гэрээ
Их цаазын бичиг
13. Улсынхаа хүн амыг тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр зэрэгт хуваан захирч байсан улс аль вэ?
Юань улс
Цагадайн улс
Ил хаант улс
Их Монгол улс
Алтан ордны улс
14. Лигдэн хааны гадаад бодлого, үйл ажиллагаанд хамаарах нь аль вэ?
Монголд шарын шашныг дэлгэрүүлэхийг оролдож байв
Манжийн хаанд тал засах бодлого баримталж байсан
Манжийн түрэмгийллийн эсрэг тууштай тэмцэж байсан
Халх - Ойрадын ноёдтой хамтран “Их цааз”-ыг тогтоов
Мин улсыг эзлэн захирахыг оролдож байв
15. 1937-1939 онд Монголд тоталитар дэглэм тогтож, улс төрийн хэлмэгдүүлэлт гүнзгийрэх дотоод нөхцөл бүрджээ. Энэ үед хүчний байгууллагын бүх эрх мэдэл хэний гарт төвлөрсөн бэ?
Х.Чойбалсан
Г.Дамба
Д.Лувсаншарав
Г.Цэрэндорж
Ю.Цэдэнбал
