NEW
Font size
WorksheetsСоёлын өөрчлөлт
Total questions: 17
Worksheet time: 9mins
4. Соёлын дархлаа сулардаг гол шалтгаан юу вэ?
Өөрийн соёлыг эрхэмлэх
Үндэсний уламжлалаа дээдлэх
Бусдын соёлыг хуулбарлан дуурайх
Соёлын солилцоо явагдах
3. Соёлын дархлаа ихээр алдагддаг хүрээг сонгоно уу?
Ёс заншил
Өв уламжлал
Түүх
Залуусын соёлын хүрээ
2. Монгол соёлын дархлааг илэрхийлэх үнэт зүйлсийг сонгоно уу?
уртын дуу, нүүдэлчин соёл
наадам, шинэ жилийн баяр
хөөмий, төгөлдөр хуур
үлгэр домог, дуурь
Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
A. Үндэстний соёл
B. Ёс заншил
C. Соёлын өв
D. Нийтийн соёл
Соёлуудын харилцан нөлөөлөл, нэвчилт ба шинэ бүтээл, ололт амжилт нь ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
A. Соёлын хожимдолт
B. Соёлын өөрчлөлт
C. Соёлын тогтонги байдал
D. Соёлын хэм хэмжээ
Соёлын хожимдолоос сэргийлэх зөв бодомж аль нь вэ?
A. Буруу хэвшил
B. Шударга бус байдал
C. Гэмт хэрэг
D. Зохистой хэрэглээ
Соёлын орон зай өргөжихөд аль нь чухал үүрэгтэй вэ?
Нийгмийн өөрчлөлт
Хүмүүсийн ухамсар
Соёлын үзэгдэл
Соёлын харилцаа
Нийгмийн хариоцаа
Манай улсын судлаачид "Соёлын өөрийншил", "Соёлын ижилсэл", "Соёлын өвөр төрх" гэх мэтээр ямар ойлголтыг нэрлэж байгаа вэ?
Соёлын үйлдвэрлэл
Соёлын аялал жуулчлал
Соёлын даяаршил
Соёлын орон зай
Соёлын адилсал
“Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан, нэгэн болгодог.” гэж хэн хэлсэн бэ?
Жон Локк
Дж.Кэмпбелл
Э.Фромм
К.Оберг
“Хүнд төрөлхөөс заяасан 3 эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм.” гэж хэн хэлсэн бэ?
Жон Локк
Дж.Кэмпбелл
Э.Фромм
К.Оберг
Эрх чөлөө хэмээх ойлголтыг зөв тодорхойлсон өгөдлийг олно уу?
Хүн бүрт угаас олгогдож заяасан адил тэгш боломж
Төрөөс эсвэл хэн нэгэн хүнээс авч болдоггүй учраас жам ёсны шинжтэй
Хүн бүрд хүний ёсоор амьдрахад шаардагдах наад захын баталгаа
Хүн бүр бусдын эрхийг хүндлэн өөрийн үйлдлээ сонголтын үндсэн дээр хийх боломж
Соёлын эрх чөлөө хэмээх ойлголтыг буруу тодорхойлсон өгөдлийг олно уу?
Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх эрх
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувь чанараа хөгжүүлэх, хэн байх, хэрхэн аж төрөх гэдгийгээ сонгох чадвар
Хүн бүрд олгогдсон адил тэгш боломж, жам ёсны шинжтэй, амьдрахад шаардагдах наад захын баталгаа
Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, бусад олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдаж байх эрх
Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харьяалж буй улсаас их шалтгаалдаг. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан байна. Буруу өгөгдлийг олно уу
Үг хэлэх, чөлөөтэй ярьж, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө
Үндэсний ганц хэвлэл бүрэлдэн бий болох эрх чөлөө
Авьяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө
Үндэсний үзэл санаа, соёл уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө
Соёлын эрх чөлөөний суурь зарчимд хамааралгүй өгөдөл оруулсан бол аль вэ?
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
Иргэдийн соёлыг оролцуулан бүх соёлыг ижил тэгш үнэлж, хүндэтгэх
Нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох
.Соёлын даяаршил гэдэг ойлголт Соёл судлалд хэдийн бий болсон бэ?
а.1960-аад оны төгсгөл
б. 1970 –аад оны төгсгөл
в. 1980-аад оны төгсгөл
г. 1990 –ээд оны төгсгөл
Соёл өөрийн үнэт зүйлсээ хамгаалж , оршин тогтнолоо бэхжүүлэн баталгаажуулах чадварыг юу гэдэг вэ?
а. Соёлын даяаршил
б. Соёлын аялал жуулчлал
в. соёлын дархлаа
г. Соёлын адилсал
Анх 1954 онд Америкийн сэтгэл судлаач К. Оберг ямар ойлголтыг гаргасан бэ?
а. Соёлын шок
б. Соёлын адилсал
в. соёлын дархлаа
г. Соёлын эрх чөлөө
