wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

улс төр

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Иргэдэд төрийн бүх үйл ажиллагаа ил тод байхыг илэрхийлдэг ардчиллын зарчим аль нь вэ?

a)

Зөвшилцөлд хүрэх зарчим

b)

Шударга байх зарчим

c)

Хууль дээдлэх зарчим

d)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

e)

Нээлттэй байх зарчим

2.

Иргэний нийгмийн төлөвшил улс төрийн хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?

a)

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих

b)

Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих

c)

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх

d)

Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх

e)


Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ шударгаар өрсөлдөх боломж бий болох

3.

2015 оны ардчилсан засаглал судалгааны дүнгээс: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус байдаг гэдэгтэй судалгаанд хамрагдсан иргэдийн 42,6 хувь нь санал нийлдэггүй,  23,0 хувь нь дунд зэрэг, 8,2 хувь нь санал нийлдэг гэж үзжээ. Дээрх эх сурвалж ямар асуудлыг хөндөж байна вэ?

a)

Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх шашны судалгааны дүгнэлт

b)

Улс төрийн намуудын санхүүгээс хараат бус байдлын талаарх иргэдийн санал

c)

Мэдээллийн хэрэгслийн улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн

d)


Сонирхлын бүлгүүд улс төрөөс хараат бус байдлын талаарх иргэдийн санал

e)

Иргэний нийгмийн зохион байгуулалтын үйл ажиллагааны шаардлага

4.

Тэгш оролцох сонгуулийн зарчмыг тэмдэглэнэ үү.

a)

Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх

b)

Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан  оролцох

c)

Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх

d)

Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх

e)

Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх

5.

Сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Саналыг харгалзах

b)

Харьцангуй олонх

c)

Үнэмлэхүй олонх

d)

Хувь тэнцүүлэх

e)

Энгийн олонх

6.

Г.Алмондын судалснаар аномик шинжтэй бүлгийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын гол онцлог юу вэ?

a)

Тодорхой зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлэг

b)

Тодорхой зохион байгуулалтгүй цугларалт, бослого, үймээн

c)

Гол төлөв яс үндэс, шашин шүтлэг, нас хүйсээрээ нэгддэг бүлэг

d)

Цэрэг арми, сүм хийдийн дор зохион байгуулагдан үүсдэг бүлэг

e)

Өөрсдийн эрх ашгийг илэрхийлсэн явцуу, хууль бус үүсдэг бүлэг

7.

Монгол улсын засгийн газар чиг үүргийнхээ хүрээнд эрх зүйн ямар акт гаргадаг вэ?

a)


Тогтоол

b)

Захирамж

c)

Хууль

d)

Зарлиг

e)

Тушаал

8.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэгчийг нэрлэнэ үү?

a)

Н. Макиавелли

b)

Ж. Локк

c)

М. Вебер

d)

К. Маркс

e)

Ш. Монтескье

9.

Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?   

a)

Хорих ял эдэлж буй иргэн

b)

Аль нэг намын гишүүн

c)

25 насанд хүрсэн иргэн

d)

Гадаадын харьяат иргэн

e)

Сонгуулийн эрх бүхий иргэн

10.

Иргэний нийгмийг юу гэж ойлгож  болох вэ?

a)

Хүмүүсийн аяндаа гарсан үйл ажиллагааны үр дүн

b)

Ёс суртахууны үндсийг бий болгох явдлын үр дүн

c)

Иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдлийг

d)

Хүмүүсийн бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх явдал

e)

Хүмүүсийн үйл ажиллагааны чиг хандлага.

11.

Хууль тогтоох  засаглал буюу парламент, шүүх-арми гэсэн бүтэцтэй гүйцэтгэх засаглал, хаан сайд нар багтдаг байгууллага буюу холбооны засаглалын ангилал хийсэн сэтгэгчийг нэрлэнэ үү.   

a)

Ж. Локк

b)

Ш. Монтескье

c)

Н. Макиавелли

d)

К. Маркс

e)

М. Вебер

12.

Сонгуульд өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялалт байгуулдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Чөлөөт сонгууль

b)

Пропорциональ

c)

Холимог

d)

Уламжлалт

e)

Мажоритар

13.

Улс төрийн системийн сонирхлыг нэгтгэх үйл ажиллагааг ямар улс төрийн институт хэрэгжүүлдэг вэ?

a)

Төр

b)

Улс төрийн нам

c)

Олон нийтийн байгууллага

d)


Төрийн бус байгууллага

e)

Сонирхлын бүлэг

14.

Улс орнуудыг төрийн байгууламжийн хэлбэрээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Тоталитар болон авторитар

b)

Хаант болон бүгд найрамдах

c)

Ардчилсан ба ардчилсан бус

d)

Нэгдмэл болон холбооны

e)

Парламентын ба ерөнхийлөгчийн

15.

Төрийн салшгүй үндсэн 3 гол шинжийг гүйцээж бичээрэй.

1.Нийтлэг эрх мэдэл        2.Нутаг дэвсгэр        3. ............................

a)

Хүн ам

b)

Соёлын хараат бус байдал

c)

Төрийн бэлгэдэл

d)

Үзэл суртал

e)

Эдийн засгийн бие даасан байдал