wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

niigem test 1

Total questions: 12

Worksheet time: 6mins

Name
Class
Date
1.

Тухайн улс үндэстний нийтийн хүртээл болсон итгэл үнэмшил, зан байдлын хэв маяг, үнэлэмж болон институтуудын цогц нэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?

a)
  • A. Үндэстний соёл

b)
  • B. Ёс заншил

c)
  • C. Соёлын өв

d)
  • D. Нийтийн соёл

2.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.

.............. нь ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт юм.

a)
  • A. Брокер

b)
  • B. Үнэт цаасны эмисс

c)
  • C. Бонд

d)
  • D. Хувьцаа

3.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.

Үнэт цаасны худалдаачинг ................ гэнэ.

a)
  • A. Брокер

b)
  • B. Эдийн засагч

c)
  • C. Бизнесмен

d)
  • D. Бизнес эрхлэгч

4.

Цэгийн оронд тохирох ойлголтыг сонгоорой.

Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болонд бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгийг нийтэд нь ............... гэж нэрлэнэ.

a)
  • A. Брокер

b)
  • B. Үнэт цаас

c)
  • C. Хувьцаа

d)
  • D. Санхүүгийн зах зээл

5.

Зайлшгүй хүндэтгэх шалтгаанаар хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдол хүлээн авсан захиргааны байгууллага,албан тушаалтан хугацаа хэтэрснээс хэдэн сарын дотор уг хугацааг нөхөн сэргээж болохоор Захиргаанй хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулж өгсөн бэ?

a)
  • A. 1 сарын дотор

b)
  • B. 2  сарын дотор

c)
  • C. 3 сарын дотор

d)
  • D. 4 сарын дотор

6.

Дараах өгөгдлүүдээс аль нь зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх вэ?

a)
  • A.Бусдын эд хөрөнгийг нууцаар өөрийн мэдэлд шилжүүлж авсан бол

b)
  • B.. Зохиогчийн эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдюэрлэж их хэмжээний хохирол учруулсан бол

c)
  • C.Хүүхдийн эрхийг зөрчсөн, бие махбодод нь ноцтой хохирол учруулсан бол

d)
  • D.Хүүхдийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол

7.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг заасан. Эдгээрээс аль нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй вэ?     

a)
  • A.Ажилтан 60 нас хүрч өндөр настны тэтгэвэр авах үүссэн.

b)

B.Сонгууль томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон.  

c)

C.Ажилтан ажлаа шалтгаангүйгээр таслах, ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас зохих этгээдээс гомдол гаргасан тохиолдолд        

d)
  • D.Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон.                                 

8.

Соёлын эрх чөлөөний суурь зарчимд хамааралгүй өгөдөл оруулсан бол аль вэ?

a)
  • A. Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах

b)
  • B. Амьдралын хэв маягийг үгүйсгэх

c)
  • C. Иргэдийн соёлыг оролцуулан бүх соёлыг ижил тэгш үнэлж, хүндэтгэх

d)
  • D. Нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох

9.

Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харьяалж буй улсаас их шалтгаалдаг. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан байна. Зөв өгөдлийг олно уу?

a)
  • A. Үндэсний үзэл санаа, соёл уламжлалаа сэргээх эрх чөлөө

b)
  • B. Сүм хийд хаах, шүтэн бишрэх эрх чөлөөг хязгаарлах

c)
  • C. Бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрахыг хориглох

d)
  • D. Хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл, аливаа шударга бус үйлдэлийг нуух

10.

Улс төрийн нам нь засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалтай улс төрийн  институт юм. Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүрэгт хамааралгүйг олно уу?

a)
  • A. Улс орны  хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх

b)
  • B. Төрийн санхүүжилтыг багасгах, хасах

c)
  • C. Улс төрчдийг бэлтгэж, чадавхжуулан нэр дэвшүүлэх

d)
  • D. Дотоод ардчиллыг хангах, иргэдийн оролцоог хангах

11.

Сонирхлын бүлэг гэдэг нь хувийн эрх ашгийн төлөө бус, бүлгийн буюу нийтйин ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан байгууллага, хөдөлгөөн юм. Сонирхлын бүлгийн үйл ажиллагаа нь түүний чиг үүргээр илэрдэг бөгөөд явцуу олон шаардлагыг цэгцлэн, нэгтгэн боловсруулах нь дараах чиг үүрэгт хамаарна.

a)
  • A. Артикуляци

b)
  • B. Агрегаци

c)
  • C. Интеграци

d)
  • D. Аномик

12.

Иргэн Г СХД-ийн 22-р хороонд газар эзэмших гэрчилгээгээ авчээ. Улмаар хотын захиргаанд тухайн эзэмших газрын хотын ерөнхий төлөвлөлттэй танилцах зорилгоор очсон. Захиргааны байгууллага асуудлыг хэрхэн шийдвэрлэж өгөх вэ?

a)
  • A. Хүссэн мэдээллийг өгөх үүрэгтэй

b)
  • B. Захиргааны шийдвэр, үйл ажиллагаа

c)
  • C. Өргөдөл гомдлыг шийвдэрлэх үүрэгтэй

d)
  • D. Асуудлыг шийдвэрлэж өгөх боломжгүй