wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

эдийн засаг

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

ДНБ-г зардлаар тооцдог аргыг олно уу

a)

I+C+G-X

b)

C-I-I-G-X

c)

XxCxGxI

d)

C+I+G+☓

e)

Зөв хариулт алга

2.

ДНБ-г олролгоор тооцохдоо Үндсэн хөрөгнийн элэгдлийг ямар үсгээо тэмдэглэдэг вэ?

a)

w

b)

d

c)

r

d)

i

e)

t

3.

Инфляци нь ямар утгатай үг вэ?

a)

Үнэгүйдэх гэсэн утгатай латин үг

b)

Үнэгүйдэх гэсэн утгатай грек үг

c)

Үлээх, хөөрөгдөх гэсэн утгатай грек үг

d)

Үлээх, хөөрөгдөх гэсэн утгатай латин үг

e)

Мөнгөний илүүдэл гэсэн утгатай латин үг

4.

Экспорт импортын зөрүүг ................... гэнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.

a)

Барааны нийт эргэлт

b)

Олон улсын худалдаа

c)

Гадаад худалдааны тэнцэл

d)

Гадаад худалдааны бодлого

e)

Цэвэр экспорт

5.

Татвар хураалтын үндсэн зарчмуудыг хэн тодорхойлсон бэ?

a)

А. Смит

b)

А. Лаффер

c)

Ф.Ф. Хайек

d)

Ж. Кейнс

e)

Д. Рикардо

6.

Байгаль орчин+ эдийн засаг+ нийгэм, соёл =?

a)

Эдийн засгийн хөгжил

b)

эдийн засгийн өсөлт

c)

Тогтвортой хөгжил

d)

Интеграци

e)

Дээрх бүгд

7.

Орон нутагт улсын төсвөөс 150 км зам тавьж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?

a)

Төрийн зардал

b)

Аж ахуйн нэгжийн зардал

c)

Өрх гэрийн зардал

d)

Гадаадын хэрэглэгчийн зардал

e)

Цэвэр экспорт

8.

Эдийн засаг судлаач Ф. Хайекийн боловсруулсан үзэл санааг тэмдэглэнэ үү.

a)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байгаа

b)

Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй

c)


Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болно

d)

Нийт эрэлтийг төрийн оролцоотойгоор нэмэгдүүлж болохгүй

e)

Төрийн зардлыг өөрчлөхгүйгээр зээлийн хүүг нэмэгдүүлэх боломжтой

9.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?

a)

Ажилгүйдлий даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

b)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн  6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

c)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

d)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

e)

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд

10.

Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?

a)

Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт

b)

Үндэсний орлогын өсөлт

c)

Үндэсний цэвэр бүтээгдэхүүн

d)

Дотоодын  нийт бүтээгдэхүүн

e)

Валютын нөөц өсөлт

11.

Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

a)

Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна. 

b)

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.  

c)

Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

d)

Доржийн цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хайхаар ажлаас гарсан.

e)

Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.

12.

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг төрийн ............................гэнэ.

a)

Мөнгөний бодлого

b)

Сангийн бодлого

c)

Зээлийн бодлого

d)

Хүүгийн бодлого

e)

Хөрөнгө оруулалтын бодлого

13.

Эдийн засгийн уналт болон ажилгүйдлийн шалтгаан нь нийт эрэлт хангалтгүй байгаатай холбоотой. Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар энэ зорилтыг шийдэх ёстой хэмээн тайлбарладаг онолын урсгал аль нь вэ?

a)

Марксизм

b)

Үл үзэгдэх гарын онол

c)

Кейнсизм

d)

Монетаризм

e)

Сонгодог эдийн засгийн онол

14.

Бонд гэж юу вэ?

a)

Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг

b)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

c)

Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг

d)

Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж

e)

Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж

15.

ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Зах зээлийн

b)

Нэрлэсэн ДНБ

c)

Байнгын

d)

Тогтмол

e)

Бодит  ДНБ