Font size
WorksheetsНийгэм судлал жишиг Нийгэм, Нийгмийн харилцаа 5
Total questions: 13
Worksheet time: 9mins
Сургуулийн хонх дуугарч, хичээл эхэлсэн, эсвэл завсарласныг бидэнд мэдээлдэг нь соёлын ямар чиг үүргийг илтгэн харуулж байна вэ?
A. Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
B. Тэмдэг-бэлгэдлийн чиг үүрэг
C. Нэгтгэн зохицуулах чиг үүрэг
D. Үйл ажиллагааны чиг үүрэг
14 настай хүү ээжийнхээ бэлэглэсэн "iphone 6" гар утсыг найздаа худалдсан байна. Түүний байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үү?
A. Эцэг, эхээс зөвшөөрөл авсан бол болно.
B. 14 настай этгээд өөрийн өмчлөлийн эд зүйлийг захиран зарцуулах эрхтэй
C. Хүчин төгөлдөр бус
D. Гэрээг бичгээр хийсэн бол хүчин төгөлдөр болно.
Хүн бол “шүтлэг, бишрэл, мэдрэмждээ түшиглэн шашин, түүх, урлаг, хэл зэрэг бэлгэдлийн ертөнцийг бүтээж түүндээ амьдардаг” гэж үзэх нь аль онолын гол санаа вэ?
A. Сэтгэц задаргааны онол
B. Хөдөлмөрийн онол
C. Бэлгэдлийн онол
D. Үйл ажиллагааны онол
Давхраажилтыг объективээр хэмжиж байгаа нь аль нь вэ?
A. Та сарын хэдэн төгрөгийн орлоготой вэ?
B. Та аль давхраанд хамаарах вэ?
C. Тодорхой ажил мэргэжлийн төрлийг үнэлж байгаа нь
D. Хүмүүс хэнийг хүндэлж байна вэ?
Зөвийг ол. Аль нь нийгмийн үндсэн итститут вэ?
A. Гэр бүл, эдийн засаг, шашин, боловсрол, улс төр
B. Гэр бүл, хамт олон, улс төр, эдийн засаг, шашин
C. Гэр бүл, хамт олон, улс төр, эдийн засаг, шашин
D. Гэр бүл, байгууллага, улс төр, эдийн засаг, шашин
Хөдөө аж ахуйн нийгмийн үед эдийн засаг нь .......... солилцоонд суурилаж байсан.
A. Илүүдэл бүтээгдэхүүн
B. Арилжаа
C. Мэдээлэл үйлчилгээ
D. Мөнгө
Аль нь зөв тодорхойлолт вэ?
A. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг хэлнэ.
B. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй бүхий л үйл явцыг бус харин нийгмийн бүтэц, хэм хэмжээний өөрчлөлтийг хэлнэ.
C. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгмийн бүтэц, хэм хэмжээ, үйл байдлын өргөн далайцтай, суурь өөрчлөлтүүдийг хэлнэ.
D. Нийгмийн өөрчлөлт гэдэг нь нийгэмд өрнөж буй эдийн засгийн өөрчлөлтүүдийг хэлнэ.
Машины эд анги нь ямар үүрэгтэй болохыг нэгтгэн дүгнээд энэ нь машинд зайлшгүй болохыг таньж мэдсэн нь аль аргад үндэслэсэн байна вэ?
A. Анализ
B. Синтез
C. Индукци
D. дедукци
Хүн амыг илүү өргөн хамрах бололцоотой тоон арга аль нь вэ?
A. Ярилцлага
B. Бичиг баримт судлах арга
C. Ажиглалттын арга
D. Асуулга
Дараах ойлголтуудаас аль нь өргөн хүрээтэй вэ?
A. Нийгэм
B. Төр
C. Улс
D. Үндэстэн
Зөв ойлголт аль нь вэ?
A. Хүн нийгэмд нэг л статус эзэлдэг
B. Хүн нийгэмд маш олон статус ээлжлэн эзэлдэг
C. Хүн нийгэмд маш олон статусыг зэрэгцүүлэн амьдарч байдаг.
D. Хүний статус зөвхөн бие хүнд л байдаг
Хөдөлмөрийн сахилга зөрчсөн этгээдийг ажлаас халах нь аль төрлийн санкци вэ?
A. Албан ёсны шийтгэл
B. Албан бус шийтгэл
C. Ёс зүйн хэм хэмжээ
D. Зан суртахууны хэм хэмжээ
Хүн өөрийгөө хэн бэ? гэдгийг тодорхойлохдоо бусадтай өөрийгөө харьцуулж, адилтгах, бусад хүмүүсийн өөрийнх нь талаарх үзэл бодлыг төсөөлөн боддог. Үүний үр дүнд “Би” буюу хувь хүний адилсал бий болж, өөрчлөгдөж байдаг.
a. Бичвэрийг нийгмийн тухай онолын аль хандлагаар тайлбарлаж болох вэ?
b. Жишээгээр тайлбарлана уу.
