wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

№7 А. Шартолгой "Ингэн нулимс" эх quizziz

Total questions: 10

Worksheet time: 38mins

Name
Class
Date
1.

Дараах хэлц үгсийн утгын тайлбарыг зөв харгалзуулсан хэсгийн дугаарыг сонгоорой.


1. Хөл хүндтэй a. Сэтгэл тавгүйдэх


2. Санаа амарсан b. Ихэд зовоох


3. Үйлийг нь үздэг c. Тайвшрах


4. Элгээ хөштөл d. Маш их инээх


5. Санаа алдаж e. Жирэмсэн

a)

A. 1e2c3b4d5a

b)

B. 1c2a3b4d5e

c)

C. 1c2e3b4a5d

d)

D. 1a2b3c4d5e

e)

E. 1e2c3a4d5b

2.

Эрдэнэ-Зул эгчийн цэнхэр алчуурыг нэгэнтээ үнэрлэн уужирч хөл хойш талибуун өег цатгалан хивсээр шаагитал ивлэнэ. ” -өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.

a)

A. Хүн, амьтны хөх дэлэнд сүү ихээр хуралдах

b)

B. Сүү гарахаа болих

c)

C. Хүн, мал, амьтны дэлэн хөхийг шувтарч сүү гаргах

d)

D. Хүн, амьтны үр зулзага эхийнхээ хөхийг шимэн сорох

e)

E. Хүн, амьтны сүү саамшин хөхөндөө бууж ирэх

3.

“Оонын хоёр эврийг

Ороож барьж болдоггүй ээ хө

Орчлон хорвоогийн жамаар

Ор л үгүй тойрч болдоггүй ээ хө...” хэмээн Эрдэнэ-Зул дуулчхаад нууцхан санаа алдсаны учир юу вэ?

a)

A. Аргал түүх нь гунигтай ажил учраас

b)

B. Эр нөхрөө алдсан учраас

c)

C. Хайдаг ингээ өрөвдсөн болохоор

d)

D. Дууны утга нь санаа алдахад хүргэсэн

e)

E. Өөрийг нь хөл хүндтэй байхад орхиод явсан нөхөртөө гомдоод

4.

Эхэд дэвшүүлсэн асуудал буюу сэдэв нь юу вэ?

a)

A. Хагацлын тухай

b)

B. Хайдаг ингэний тухай

c)

C. Хэлмэгдүүлэлтийн тухай

d)

D. Эрдэнэ-Зул эгчийн тухай

e)

E. Хүн ба амьтны холбоо

5.

Эхийн гол санааг зөв тодорхойлсон хэсгийг олоорой.

a)

A. Ботгоо алдсан ингэний зовлон барагдахгүй.

b)

B. Хэлмэгдүүлэлтийн хор уршиг их.

c)

C. Тойрч болдоггүй, дайрч гардаг хорвоогийн жам бол хагацал юм.

d)

D. Эрдэнэзул эгч сэтгэлийн хаттай хүн.

e)

E. Хүн ба амьтны холбоог үгээр илэрхийлэхийн аргагүй.

6.

Хайдаг ингэ Эрдэнэзулыг харамлахдаа ямар ямар үйлдэл хийдгийг эргэцүүлээд зөв дугаартай хэсгийг сонгоно уу.

1. Адуунд явах болоход тэдний хайдаг ингэ Эрдэнэзул эгчийг заавал дагана.

2. Хайдаг ингэ амандаа өвс зуулттай хэвээр тэшин тэшин ирдэг.

3. Эрдэнэзул эгчийн цэнхэр алчуурыг нэгэнтээ үнэрлэн уужирч хөл хойш талибуун өег цатгалан хивсээр шаагьтал ивлэнэ.

4. Нүд нь алаглан эргэлдэнэ.

5. Хайдаг ингэ зовсон сүүгээ татсан.

6. Шүд нь орсон буур адил хангинана.

7. Цээж хүржгэнүүлнэ.

8. Зэрэглээ сэмэртэл буйлсан.

a)

A. 2, 4, 6, 7

b)

B. 1, 2, 4, 6

c)

C. 2, 3, 6, 8

d)

D. 3, 4, 5, 6

e)

E. 4, 5, 6, 7

7.

Их хэлмэгдүүлэлтэд нөхрөө алдсан гэдгийг нь батлах баримт аль вэ?

a)

A. Оонын хоёр эврийг ороож барьж хэрэв болдог сон бол амьдын жаргалыг амсах байсан юм биш байгаа Эрдэнэ-Зул эгч минь

b)

B. Арын суудлын цонхоор Эрдэнэ-Зул эгчийн нүүр цухасхан үзэгдэж, хоолой нь зангиран нэг юм хэлэх шиг болоод

c)

C. “Оонын хоёр эврийг

Ороож барьж болдоггүй ээ хө Орчлон хорвоогийн жамаар

Ор л үгүй тойрч болдоггүй ээ хө...”

d)

D. Хувилгаан Дамбийг үр үндсээр нь устгасан

e)

E. Хэзээ ч билээ энэ дууг Дэндэв гуайн найран дээр бас Дамбий хувилгаан гэгч, ялимгүй халамцуухан дуулж байсан.

8.

“Хөөрхий дөө, алчуур үнэрлээд яг л хүн шиг санаа алдаж, дутуу зуурам ивлэсэн боллоо” хэсэгт сэтгэлийн ямар өнгө аяс илэрч байна вэ?

a)

A. Өрөвдсөн

b)

B. Энхрийлсэн

c)

C. Дорд үзсэн

d)

D. Бахархсан

e)

E. Өхөөрдсөн

9.

Дүрслэх ур маягийг зөв харгалзуулаарай.

1. ...ханан ширээ бөхнийхөө доор утаагүй

шатсан галт уул

a. Төлөөлөл


2. …чихэр гэж эндүүрсэн давс даанч олон жил

амтагдсан даа.

b. Зүйрлэл

3. …араг дүүрэн мөнгөн баавар шиг аргал түүж

c. Адилтгал

4. …цоморлигоо дэлгэн аргадсан

d. Хүншүүлэл

5. … зэрэглээ сэмэртэл буйлсаар

e. Ихэсгэл

a)

A. 1c2e3b4a5d

b)

B. 1a2b3c4d5e

c)

C. 1e2c3b4d5a

d)

D. 1c2a3b4d5e

e)

E. 1e2c3a4d5b

10.

Бүгд хайдаг ингэний санан гансарч, ганцаардсан байдлыг илэрхийлсэн хэсгийг олоорой.

a)

A. Эрдэнэзул эгчийг заавал дагана, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай, зэрэглээ сэмэртэл буйлсаар, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

b)

B. Зовсон сүүгээ татсан, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай, зэрэглээ сэмэртэл буйлсаар, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

c)

C. Намуухан гунганан чимээ өгнө, зовсон сүүгээ татсан, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

d)

D. Зовсон сүүгээ татсан, хайдаг ингэ амандаа өвс зуулттай хэвээр тэшин тэшин ирдэг,, зэрэглээ сэмэртэл буйлсаар, Хөх-Усны ширээг хотойтол бөн бөн тэшсэн.

e)

E. Самсаа нь сарталзан холдоно, зовсон сүүгээ татсан, амарлингуй тунгалаг нүдэндээ уй татсан уярлын халуун нулимстай, зэрэглээ сэмэртэл буйлсаар.