Font size
Worksheetsb.tungaa9656@gmail.com
Total questions: 10
Worksheet time: 10mins
1. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
А. Цай хийж өг, Наад цагаалга идээ шүүснээс авцгаа гэж шахаж шавдуулна.
В. За тэгээд залуу насны хайр зарим нь бүтэж, зарим нь дурсагдах төдий өнгөрөхийг
аль тэр гэх вэ.
С. Хөлөг онгоц гэмтсэн хэдий ч , аз болоход живсэнгүй.
D. Эднийх сувай малаа ялгаад , энэ зунжин оторлож, тарга тэвээргэ авхуулжээ
Е. Герман улсад нэг жилд хэлээ дээшлүүлэх хүмүүсийг бүртгэж байна
2. . Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
A. Өвгөний юу бодож юу хүсэж ,юунд зовниж буйг хэн ч үл мэднэ.
B. Хоймрын авдар дээр хөгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бөхөж байна.
C. Хаврын буурал талд урины зэрэглээ буужээ.
D. Тэнгэрийн хураар тэжээгдсэн түмэн жилийн үндэст хээр талын цэцэг ногоо мэт дэлгэрэх болтугай.
E.Хувцсаа дасгах журмаар нимгэлэх ба биеийн тамирын дасгал хөдөлгөөнт тоглоомыг хийхэд чөлөөтэй хөдөлж, байхуйц хувцсыг хэрэглэнэ
3. Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дагаврыг найруулгын алдаатай хэрэглэсэн жишээг олоорой
А. Ингэн тэмээний гэгэлгэн буйлах дуу нэгэн үе сонсогдож, нэгэн үе замхарна.
В. Би аргалчин ээжийн хормойноос зүүгдэн өссөн талын хүн
С. Хоёр хун хөвсөөр арлын зүүн тохойд ороод үзэгдэхгүй болов.
D. Жараад оны дуунууд миний тоглолтод дуулагдана
Е. Сайхан сэтгэл гэгч харанхуйд ч харагдах өнгөтэй байдаг.
4. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой
А. Учрал хагацал хосолсон хорвоод сэтгэлийн хаттай явахыг ухаант адгуус минь надад сургаж байж дээ.
В. Зуны адаг сард хангай дэлхий үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ.
С. Он цаг улирч, ойворгон насны омог дарагдмагц эжийгээ анзаарч харвал санчиг үсэнд нь цагаан хяруу унаж, сайхан хар нүдний нь гал буурсан байлаа
D . Хөлд өмссөн гутлууд усан гүзээ болж, гүйцэд гишгэх тутам шуухитнан дуугарч, оёдлын завсраар булингартай ус шүүрнэ
Е. Ухааны минь шандаст хүлэг монгол бичиг минь ээ
5. Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дагаврыг найруулгын алдаатай хэрэглэсэн жишээг олоорой.
А. Адтай хурц гялалзаж, байсан оддын гэгээ аажим бүдгэрч, тэнгэрийн дорно хаяа ногоовтор туяанд өвч сүлэгджээ
В. Бор шувууд хүртэл амьсгаа даран чагнаж байх шиг санагддаг билээ.
С. Цан хүүрэгт дарагдсан бут сөөг санаа даган хөдлөх шиг боллоо.
D.Ус авах гэсэн чинь шаварт зоогдчих гээд арга ядахдаа суу хөгшин ах нь шуудуу ухаж байна.
Е. Бурхны ажил залбирдаг хүмүүсээр хийгддэг
6. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой
А. Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өвлийнхтэй яахин адил байдаг сан билээ
В. Тушиж холбосон гурван морь минь гэрэлд нэгэнтээ тодрон харагдсанаа төдхөн харанхуйд залгигдах мэт үзэгдэхгүй болно.
С. Цагаан тос нь нягт сайн шахаж хураавал хөгцрөхгүй өвлийн улиралтай золгодог
D.Нялхын үнэрээ гээгээгүй зулайг нь үнэрлэв
Е. Тэр олон айлын гаднаас майн утаа бургилан Сэрүүний гол дээр нийлж, үүл манан мэт хөвөлзөн суунаглана
7. Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дагаврыг найруулгын алдаатай хэрэглэсэн жишээг олоорой
А. Баянгийн энгэрийн намаржаанд хоёр гэр харагдана
В. Бурхны төлөө хийгдсэн ажил нь мөнхийн үр дагавартай байдаг
С. Тулга дүүрэн утаа баагьж, хэн байгаа нь мэдэгдэхгүй байлаа
D. Энэ хээр моринд гүйцэгддэггүй адуу үгүй.
Е. Дулмаа эртэч болжмор мэт шулганан жиргэх охиныхоо дуунд бүүвэйлэгдэн дугхийжээ
8. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой.
А. Баруун толгодын ар шил дээр гуулин цар шиг том улаан сар дээшлэн хөөрөх тусмаа жижгэрэн жижгэрсээр.
В. Уулын энгэр ташсан дардан шар замаар хоёр морьтой хүн зуузай холбон майхны нь чиглэн гэлдэрч яваа харагдав
С. Эздэдээ сэтгүүлчдийн байгууллага нь шаардлага тавих ёстой асуудлууд ч маш их хуримтлагдсан байгаа
D. Хялганын толгой явган салхинд уруудан бөхөлзөнө
Е. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа
9. Бусдын эрхэнд үйлдэгдэх хэвийн дагаврыг найруулгын алдаатай хэрэглэсэн жишээг олоорой
А. Ирэх хаврын шувууд эргэж, агь нүдлэх нас хүрэмгүй хол мэт санагдана
В. Дэндэв ах ширээ ат шиг бие жагссан сайхан залуу цэргээс халагдан ирж билээ
С. Бурхны хүч бидний мөхөс байдалд илүү алдаршигддаг
D.Морио амгайвчлан мордохоор олмоо чангалтал нэгэн бүсгүй хүн нуурын цаад хөвөөнөөс дуулах сонсогдов.
Е. Урт нүүдэлд аяншиж ядарсан хүн малын зоо амран, бие сэтгэлийн ган тайлагдав.
10. Найруулгын алдаатай өгүүлбэрийг олоорой
A. Сэрүүн салхи үе үе үлээх боловч дулаан бөгөөд ер бусын тайван, аятай ажээ.
B. Суман дэлтэй өндөр зээрд морь унасан Эрдэнэ эмээл дээрээ ялимгvй хэлтгий сууж, ямар нэгэн гүн бодолд дарагдана
C. Саяхан хүүхдүүд байсан, одоо ингээд л гэрлэх болж байдаг. Цаг ч мөн хурдан юм даа гээд Итгэлт өөрөө цай хийж уув
D. Өөдөөс харан сууж байгаа хүүхнийг зориуд ичээж, чанга чанга ширтэж байв
E. Чи битгий надад гомдоорой, би ч чамд тэр нэгэн цагт хязгааргүй сэтгэлтэй байсан минь үнэн.
