wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10-r angi ediin zasag

Total questions: 20

Worksheet time: 22mins

Name
Class
Date
1.

ДНБ-ийг орлогоор тооцох үзүүлэлтэд хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Цалингийн орлого

b)

Түрээсийн орлого

c)

Шууд татварын орлого

d)

Аж ахуйн нэгжийн ашиг

2.

Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь.............харуулдаг. (Цэгүүдийн оронд зөв хариултыг нөхнө үү)

a)

Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг

b)

Тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг харуулдаг

c)

Тухайн улсын экспортын нийт хэмжээг харуулдаг

d)

Тухайн улсын экспорт, импортын зөрүүг харуулдаг

3.

Далд эдийн засгийн хэлбэрийг нэрлэхдээ илүүц зүйл дудсан бол аль нь вэ?

a)

Ажил эрхэлдэггүй орлого ологчид

b)

Хууль бус бизнесийн үйл ажиллагаа

c)

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид

d)

Авилга хээл хахууль өгөх, авах

4.

Эдийн засгийн тогтолцооны үндсэн хэв маягуудыг тоочихдоо буруу зүйл дурдсан бол аль нь вэ?

a)

Чөлөөт зах зээлийн тогтолцоо

b)

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо

c)

Уламжлалт эдийн засгийн тогтолцоо

d)

Нийтлэг эдийн засгийн тогтолцоо

5.

Аль нь макро эдийн засгийн ойлголт вэ?

a)

Эрэлт, нийлүүлэлт

b)

Үнэ

c)

ДНБ

d)

Пүүс

e)

Өрх гэр

6.

Аль нь тухайн улсын эдийн засгийн чадавхыг харуулах вэ?

a)

Нэрлэсэн ДНБ

b)

Нэг хүнд ноогдох ДНБ

c)

Бодит ДНБ

d)

ҮНБ

e)

ҮЦБ

7.

Нийт эрэлтийн бүрэлдэхүүнд үл хамаарах ойлголт аль нь вэ?

a)

Хувь хүний зардал

b)

Өрхийн зардал

c)

ААН-ийн зардал

d)

Төрийн зардал

e)

Гадаад хэрэглэгчийн зардал /цэвэр экспорт/

8.

Аль нь GNI буюу үндэсний нийт орлогыг олох арга вэ?

a)

Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэгдсэн эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүн

b)

ДНБ-ээс гадаадын харъяатын өртгийг хасаж, гадаадад байгаа өөрийн харъяатын бүтээсэн өртгийг нэмж тооцно.

c)

ҮНО-оос элэгдлийг хасаж тооцно

d)

ҮЦО-оос шууд бус татварыг хасаж тооцно

e)

Аль нь ч биш

9.

Аль нь ДНБ-г тооцох орлогын аргад үл хамаарах вэ?

a)

Цалин

b)

Түрээс

c)

Элэгдэл

d)

Цэвэр экспорт

e)

Хүү

10.

.......................... нь хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэт цаас гаргах, бүртгүүлэх үйл ажиллагаа юм. Цэгийн оронд нөхөж бичнэ үү.

a)

Үнэт цаас гаргах

b)

Үнэт цаас байршуулах

c)

Үнэт цаас арилжих

d)

Үнэт цаасны зах зээл

11.

Хувьцаат компаний хөрөнгө болох хувьцааны давуу талыг нэрлэнэ үү.

a)

Ноогдол ашиг авах, инфляцид тэр бүр өртөхгүй байх

b)

Хувьцааны өөрийн ханш унах магадлалтай

c)

Компани дампуурвал ноогдол ашиг авах боломжгүй

d)

Ашиг их бол эрсдэл бас өндөр байж болох

12.

Эдийн засгийн тогтолцооны хэв маягуудад аль нь хамааралгүй вэ?

a)

Зах зээлийн

b)

Төлөвлөгөөт

c)

Уламжлалт

d)

Бүх нийтийн

13.

Компани хэлбэрээр зохион байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн ашгийг хэн хүртдэг вэ?

a)

Өмчлөгч эзэн

b)

Гишүүд

c)

Удирдлагууд

d)

Хувьцаа эзэмшигчид

14.

Нэг хүний эзэмшлийн аж ахуйн нэгжийн алдагдлыг хэн хүлээдэг вэ?

a)

Өмчлөгч эзэн

b)

Гишүүд

c)

Удирдлагууд

d)

Хувьцаа эзэмшигчид

15.

Төсвийн дефицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

b)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаанд хүндрэл учруулна

16.

Төсвийн профицит үзэгдлийн илрэх шинжийг доорх өгөгдлөөс олно уу.

a)

Төсвийн зарлагаас орлого нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

b)

Төсвийн орлогоос зарлага нь давж санхүүгийн харилцаа эрчимжинэ

c)

Төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүд тэнцвэржиж төрийн санхүү тогтворжино

d)

Төсвийн санхүүжилт татварын орлогоос бус хураамжийн орлогоос хамаарна

e)

Төсвийн урсгал болон нийт зарлага багасаж шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

17.

Өндөр хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ?

a)

Үндсэн хөрөнгө худалдан авч байгаа хүмүүс

b)

Үндсэн хөрөнгөө худалдаж байгаа хүмүүс

c)

Зээлээ төлж байгаа хүмүүс

d)

Банкинд хадгаламжтай хүмүүс

e)

Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүс

18.

Үйлдвэрлэлийн өртөг өссөнөөс бараа бүтээгдэхүүний үнийн өртөг өсдөг. Энэ нь инфляци үүсэх аль шалтгаанд хамаарах вэ?

a)

Ашгаас үүдэлтэй инфляци

b)

Эрэлтээс үүдэлтэй инфляци

c)

Зардлаас үүдэлтэй инфляци

d)

Борлуулалтаас үүдэлтэй инфляци

e)

Түвшнээс хамааралтай инфляци

19.

Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?

a)

Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо аижлгүй болсон.

b)

Эдийн засгийн хямрал үргэлжилж олон үйлдвэрүүд үйл ажиллагаа хумьж зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.

c)

Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.

d)

Доржийн цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хийхээр ажлаас гарсан.

e)

Хандаагийн нөхөр нийслэлд ажлахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.

20.

ДНБ-ийг зардлаар тооцох үзүүлэлтэд хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү.

a)

Өрх гэрийн хэрэглээний зардал

b)

Аж ахуйн нэгжийн зардал

c)

Төрийн зардал

d)

Татварын зардал