wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

ACC434_140_quiz

Total questions: 27

Worksheet time: 18mins

Name
Class
Date
1.

Цэвэр борлуулалтын зөв томъёог сонгоно уу.

a)

А. Цэвэр борлуулалт = Нийт борлуулалт – (Үнийн бууралт + Борлуулалтын буцаалт + Худалдааны хөнгөлөлт)

b)

Б. Цэвэр борлуулалт = Нийт борлуулалт – (Үнийн бууралт + Борлуулалтын буцаалт)

c)

B. Цэвэр борлуулалт = Нийт борлуулалт + (Үнийн бууралт + Борлуулалтын буцаалт + Худалдааны хөнгөлөлт)

d)

Г. Цэвэр борлуулалт = Нийт борлуулалт – (Үнийн бууралт + Худалдааны хөнгөлөлт)

2.

СТОУС нь хөрөнгийг хөрвөх чадвараар нь дарааллуулан толилуулна.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

3.

Нягтлан бодох бүртгэл нь үйлчилгээний үйл ажиллагаа бөгөөд аж ахуйн үйл ажиллагааг шийдвэр гаргагчтай холбож, дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.

a)

А. Үйл ажиллагааны талаарх мэдээ, тоо баримтыг цаашид ашиглахын тулд бүртгэн хэмждэг

b)

Б. Мэдээ, тоо баримтыг боловсруулж, тэдгээрийг хадгалж байдаг бөгөөд ашигтай мэдээлэл болгон хувиргахын тулд дахин боловсруулж бүртгэдэг

c)

В. Шийдвэр гаргагчдад мэдээллийг дамжуулдаг зэрэг болно

4.

Бүртгэл нь ямар нэгэн санхүүгийн шинж чанартай үйл явдлыг мөнгөн нэгжээр бүртгэх замаар дансад тусгах, ангилах, нэгтгэх урлаг бөгөөд түүнчлэн эцсийн үр дүнг тайлбарлах явдал юм.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

5.

Тайлант хугацааны эцэст тохируулах бичилт хийснээр тохируулсаны дараах шалгах баланс бэлтгэдэггүй.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

6.

Орлого зарлагын дансдыг хааж санхүүгийн тайланг эцсийн байдлаар бэлтгэнэ.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

7.

АНУ-д ХК-ууд дараах мэдээллүүдийг жилийн тайландаа тусган харуулах ёстой. Бурууг сонгоно уу.

a)

А. Үйл ажиллагааны болон санхүүгийн үр дүнд хийсэн удирдлагын шинжилгээ дүгнэлт

b)

Б. Үл хөдлөх хөрөнгө

c)

В. Бизнес

d)

Г. Хувьцааны зах зээлийн мэдээлэл

e)

Д. Бүгд зөв

8.

СТОУС орлогын тайланг харьцуулахдаа хэдэн жилээр харьцуулахыг шаарддаг вэ?

a)

А. 4

b)

Б. 3

c)

В. 2

9.

GAAP нь хүүгийн зардал, орлого болон ноогдол ашгийг үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээнд хамруулдаггүй.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

10.

СТОУС-ийн дагуу дараах 2 сонголтын аль нэгээр тайлагнахыг зөвшөөрдөг байна. Үүнд:

· Хүүгийн зардал, төлсөн ноогдол ашиг, хүлээн авсан ноогдол ашиг, хүүгийн орлогыг үндсэн үйл ажиллагаагаар

· Төлсөн хүү болон ноогдол ашгийг санхүүгийн, хүү болон ноогдол ашгийн орлогыг хөрөнгө оруулалтаар тус тус ангилах

a)

А. Үнэн

b)

Б. Худал

11.

Санхүүгийн тайлангийн шинжилгээ гэдэг нь байгууллагын одоогийн болон ирээдүйн санхүүгийн байдал болон гүйцэтгэлийг илүү сайн ойлгож мэдэхийн тулд санхүүгийн тайлангаас мэдээллийг гаргаж авах (extracting) процесс юм.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

12.

Санхүү, эдийн засгийн шинжилгээ нь хэдэн үе шаттай байдаг вэ?

a)

А. 6

b)

Б. 4

c)

В.3

d)

Г. 5

13.

Төвлөрсөн удирдлагатай аж ахуйн нэгж гэдэг нь бүх үйл ажиллагаагаа эзэн болон гүйцэтгэх удирдлага удирдан зохион байгуулахыг хэлдэг.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

14.

Хариуцлагын төвийн зөв пирамид дарааллыг сонгоно уу. (Дээрээс доош чиглэлтэй)

a)

А. Ашгийн төв->Орлогын төв->Хөрөнгө оруулалтын төв->Өртөг зардлын төв

b)

Б. Орлогын төв->Өртөг зардлын төв->Хөрөнгө оруулалтын төв->Ашгийн төв

c)

В. Хөрөнгө оруулалтын төв->Орлогын төв->Ашгийн төв->Өртөг зардлын төв

d)

Г. Хөрөнгө оруулалтын төв->Ашгийн төв->Орлогын төв->Өртөг зардлын төв

15.

Орлогын төв нь зөвхөн орлого бус зардлыг хянах менежер бүхий бизнесийн сегментийг хэлнэ.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

16.

Return on Investment буюу ROI-ийн зөв томъёог сонгоно уу.

a)

А. Цэвэр үйл ажиллагааны орлого/Дундаж үйл ажиллагааны хөрөнгө

b)

Б. Дундаж үйл ажиллагааны хөрөнгө/Цэвэр үйл ажиллагааны бус хөрөнгө

c)

В. Цэвэр ашиг/ Дундаж үйл ажиллагааны хөрөнгө

17.

ROI-г сайжруулах 2 арга сонгоно уу.

a)

А. Зардлыг багасгах

b)

Б. Борлуулалтыг нэмэгдүүлэх

c)

В. Хөрөнгийг ихэсгэх

18.

Үлдэгдэл орлого гэдэг нь хэсгийн үйл ажиллагааны ашгаас шаардагдах бага өгөөжийг хассаныг хэлнэ.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

19.

Хэсэгчлэл нь салбар, үйлдвэрлэлийн нэгж, бүтээгдэхүүн, борлуулалтын нутаг дэвсгэр, ажлын тодорхой үе шат, гадаад дотоод үйл ажиллагаа байж болохгүй.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

20.

Тогтмол зардлыг юу гэж 2 хуваадаг вэ? (2 хариулт сонгоно уу)

a)

А. Шууд шингэх тогтмол зардал

b)

Б. Шууд бус шингэх тогтмол зардал

c)

В. Нийтлэг тогтмол

d)

Нийтлэг бус тогтмол

21.

Нийтлэг тогтмол зардал нь тухайн тодорхой хэсэгчлэлд оноож болохооргүй ерөнхий үйл ажиллагаатай хамааран гарч байгаа тогтмол зардлыг хэлнэ.

a)

А. Үнэн

b)

Б. Худал

22.

Ээж охин хоёр юугаараа адилхан бэ?

a)

А. Юугаар ч адилхан биш

b)

Б. Хүйсээрээ

c)

В. Зан аашаараа

d)

Г. Нүдээрээ

23.

Дүүргэж болдоггүй ямар сав байдаг вэ?

a)

А. Аварга том сав

b)

Б. Дүүргэж болдоггүй сав байхгүй

c)

В. Цоорхой сав

24.

Ялаа цанатай хүн хоёр уралдахад аль нь түрүүлэх вэ?

a)

А. Ялаа

b)

Б. Цанатай хүн

c)

В. Өвөл ялаа байдаггүй

25.

Нохой яагаад яс зуугаад явдаг вэ?

a)

А. Дуртай учраас

b)

Б. Амар байдаг учраас

c)

В. Гаргүй учраас

d)

Г. Шүдэнд нь сайн учраас

26.

Гадаа бороо орж, салхи салхилж байв. 10 давхарын айлын цонхоор нэгэн шувуу орж ирэв. Ямар шувуу байсан бэ?

a)

А. Болжмор

b)

Б. Хэрээ

c)

В. Хараа муутай шувуу

d)

Г. Норсон шувуу

27.

Багш юугаар амьсгалдаг вэ?

a)

А. Эрдмээр

b)

Б. Хичээлээр

c)

В. Хүчилтөрөгчөөр

d)

Г. Багш амьсгалдаггүй