wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10r angi olon uls

Total questions: 35

Worksheet time: 36mins

Name
Class
Date
1.

Олон улсын харилцааны үндсэн субьектэд аль нь үл хамаарах вэ?

a)

Хараахан тусгаар тогтноогүй улс

b)

Бүрэн эрхт улс

c)

Улсуудын холбоо

d)

Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж буй үндэстэн

2.

1961 онд НҮБ- ын гишүүнээр элссэн нь манай улс олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт улс болж олон улсын харилцааны үндсэн оролцогч болсон нь аль ойлголтод орох вэ?

a)

Хараахан тусгаар тогтноогүй улс

b)

Де-факто

c)

Улсуудын холбоо

d)

Де-юре

3.

Монгол улс гадаад бодлогынхоо хүрээнд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан оныг олж тэмдэглэ.

a)

2000 он

b)

1914 он

c)

1916 он

d)

1992он

4.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалaa хэдэн онд УИХ-аас баталсан бэ?

a)

2000 он

b)

1999 он

c)

1998 он

d)

1992 он

e)

2011 он

5.

Олон улсын харилцаанд тоглогчид нь зөвхөн бүрэн эрхт улсууд байдаг гэж ямар онол үздэг вэ?

a)

Реалист онол

b)

Марксист онол

c)

Либерал онол

d)

Неолиберал онол

e)

Аль нь ч биш

6.

Аль нь улс бус оролцогчид үл хамаарах вэ?

a)

ОУБ

b)

ОУТББ

c)

ҮДК

d)

Нөлөө бүхий хувь хүн

e)

Улс

7.

Аль нь глобал түвшний олон улсын байгууллага вэ?

a)

НҮБ

b)

АСЕАН

c)

Европын холбоо

d)

АПЕК

e)

ШХАБ

8.

Улс бус оролцогч болох ҮДК-д аль нь хамаарах вэ?

a)

НҮБ

b)

Улаан загалмай ТББ

c)

Далай лам

d)

Тоёото

e)

Аль Кайда

9.

ОУБ ба ОУТББ-ын ялгаа нь юу вэ?

a)

Бүтэц зохион байгуулалтын хувьд харилцан адилгүй

b)

Зорилго чиглэлийн хувьд харилцан адилгүй

c)

ОУБ-г засгийн газрууд хамтран байгуулдаг

d)

ОУТББ-ыг хувь хүн, бүлэг байгуулах боломжтой

e)

Бүгд зөв

10.

“Ардын дипломат”-ын үйл явц нь олон улсын харилцаанд оролцогч гол субьектүүдийн хүрээнд ямар ойлголтыг буй болгосон бэ?

a)

Улсуудын холбоо

b)

Ард түмэн

c)

Жирийн олон нийт

d)

Хувь хүн

11.

Янз бүрийн улс орны жирийн иргэдийн хоорондын харилцаагаар илэрдэг олон улсын бодлогын шинжтэй үзэгдлийг тэмдэглэсэн ойлголт аль нь вэ?

a)

Ардын дипломат

b)

Мэргэжлийн дипломат

c)

Парламентын дипломат

d)

Дипломат урлаг

12.

Олон улсын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж, үйл явдалд идэвхтэй нөлөөлж чадсан тодорхой хувь хүний асуудлыг олон улсын харилцаанд ямар ухагдахуунаар тайлбарладаг вэ?

a)

Бодгаль

b)

Төлөөлөгч

c)

Бие хүн

d)

Актор

13.

Ард түмэн олон улсын харилцаанд яаж оролцдог вэ?

a)

Хувийн шугамаар

b)

Гадаадад гарч ажиллаж амьдрах

c)

Гадаадын пүүс, компани, ААН -тэй гэрээ хэлэлцээр хийснээр

d)

Өөрийгөө төлөөлөх тодорхой байгууллагаар дамжуулан

14.

Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос илүүц зүйл аль нь вэ?

a)

Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний хүрээнд хамгаалах

b)

Монгол Улсаас гадаад улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгчийн газар өөрийн суугаа болон хавсран суугаа улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх

c)

Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм төрлийн хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах чиглэлээр тухайн улсын болон олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажилла

d)

Гадаадад байгаа иргэдээ сонгуульд оруулахгүй байх

15.

Монгол улсын гадаад бодлогын нэн тэргүүний зорилтыг олно уу.

a)

ОХУ, БНХАУ-тай найрсаг, сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлэх

b)

Ази номхон дапайн улс орнуудтай харилцах

АНУ ба өрнөдийн хөгжингүй орнуудтай харилцах

c)

Посткоммунист орнуудтай харилцах

d)

Дэлхийн бүх орнуудтай харилцаж хамтын ажиллагаа өрнүүлэх

16.

Олон улсын харилцааны “Хөрш орнууд” гэсэн ойлголт нь юуг гол хэмжүүр болгон авч үздэг вэ?

a)

Газар зүйн байршил

b)

Эдийн засгийн түвшин

c)

Хамтран ажиллах боломж

d)

Соёлын хөгжил

17.

Монгол улсын гадаад бодлогод 1990 оноос хойш өргөн хэрэглэгдэх болсон гол нэр томьёо аль нь вэ?

a)

Гуравдагч хөрш

b)

Оюун санааны хөрш

c)

Хөрш орнууд

d)

Хоёр хөршийн харилцаа

18.

Зөөлөн хүчний бодлогын төрлүүдээс хамааралгүй зүйлийг олно уу.

a)

Зорилгыг өөрчлөн чиглүүлэх

b)

Сэтгэл татах чадвар

c)

Албадлага

d)

Үнэмшил, тогтолцоо

e)

Үнэт зүйлс, соёл, төрийн бодлого

19.

Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хойд Америк, ба Европын улс орнууд

b)

Төв Африкийн орнууд

c)

Төв Азийн улс орнууд буюу тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

d)

Зүүн хойд Азийн бүс нутаг (ОХУ, БНХАУ, Солонгос, Япон г.м)

e)

Зүүн өмнөд Азийн бүс нутаг

20.

Боловсрол, Шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны салбар дахь үндсэн бодлогыг тодорхойлж, эдгээр салбарын харилцааг хөгжүүлснээр олон улсын хуулийг баталгаажуулах, сургалт судалгааны ажлыг урамшуулан дэмжих замаар боловсролын салбарыг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийх үүрэгтэй НҮБ – ын төрөлжсөн байгууллага аль нь вэ?

a)

ЮНЕСКО

b)

ЮНИСЕФ

c)

Хүн амын сан

d)

Дэлхийн банк

21.

Улс орнууд олон улсын эрх зүй болон ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд НҮБ – ээс авч хэрэгжүүлдэг алхмуудад аль нь үл хамаарах вэ?

a)

Хүмүүнлэг бус арга хэмжээ авах

b)

Энхийг сахиулах хүчин илгээх

c)

Эдийн засгийн хориг тавих

d)

Нэр бүхий улс төрийн удирдагч, зүтгэлтэнд хариуцлага тооцох

22.

НҮБ хэдэн онд байгуулагдсан бэ?

a)

1950 он

b)

1948 он

c)

1961 он

d)

1945 он

e)

1952 он

23.

НҮБ- ын гишүүнээр Монгол улс хэзээ элссэн ve?

a)

1950 он

b)

1961 он

c)

1945 он

d)

1952 он

24.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль вэ?

a)

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)

b)

Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцах

c)

Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)

d)

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн

e)

НҮБ болон түүний терөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

25.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн агуулгад аль нь хамаарахгүй вэ?

a)

Бие даасан

b)

Энхийг эрхэмлэсэн

c)

Хараат

d)

Нээлттэй

26.

Дэлхийн улс орнууд өөр хоорондоо төр, засгийн газрынхаа түвшинд элчин төлөөлөгч солилцож, яриа хэлэлцээр явуулж, гэрээ байгуулан, тэдгээрт төрийн тэргүүнүүд нь гарын үсэг зурч, баталгаажуулах нь олон улсын харилцааны аль хэлбэр вэ?

a)

Улс төрийн харилцаа

b)

Эдийн засгийн харилцаа

c)

Соёлын харилцаа

d)

Хүмүүнлэгийн харилцаа

27.

………………………. үндэсний сонирхлыг тусгасан зорилгуудыг тодорхойлох, бусад улс, олон улсын байгууллагад нөлөөлөх замаар тэдгээр зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм.

a)

Улс төрийн гадаад бодлого нь

b)

Эдийн засгийн харилцаа нь

c)

Соёлын харилцаа нь

d)

Хүмүүнлэгийн харилцаа нь

28.

Монгол улсын гадаад бодлогын голлох бүс нутаг, улс орныг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

Хойд Америк, ба Европын улс орнууд

b)

Төв Африкийн орнууд

c)

Төв Азийн улс орнууд буюу тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

d)

Зүүн хойд Азийн бүс нутаг (ОХУ, БНХАУ, Солонгос, Япон г.м)

e)

Зүүн өмнөд Азийн бүс нутаг

29.

Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд улс бус оролцогчидтой харилцах тулгуур чиглэлд хамаарахгүй нь аль вэ?

a)

Хөрш орнуудтай найрсгаар тэнцвэртэй харилцахYour answer

b)

Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)

c)

Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)

d)

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнCorrect

e)

НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, тусгаар улсуудын хамтын нөхөрлөл

30.

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны олон талт үйл ажиллагааны салбарт хамааралгүйг олно уу?

a)

Аялал жуулчлал

b)

Бизнес, аж ахуйн хамтын ажиллагаа

c)

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт

d)

Парламент хоорондын харилцаа

e)

Гадаадын зээл тусламж

31.

Олон улсын эдийн засгийн харилцааны хэлбэрт аль нь үл хамаарах вэ?

a)

Олон улсын дипломат харилцаа

b)

Олон улсын худалдаа

c)

Улс хоорондын валютын харилцаа

d)

Олон улсын хөдөлмөрийн шилжилт

32.

Манай улсын эдийн засаг өрнөнгүй хөгжиж, бүтээн байгуулалт нэмэгдэж, дэлхийн хэмжээний томоохон уул уурхайн салбарууд байгуулагдахын хэрээр гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тодорхой баримт нь “ Таван толгой” – н нүүрсний орд, “Оюу толгой” – н алт зэсийн орд, дорнод монголын нефтийн ордууд, ураны орд зэрэгт дэлхийн олон орны хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Эдийн засгийн харилцаанд идэвхтэй оролцож буй гадаадын компаниудыг олон улсын эдийн засгийн харилцааны ямар ойлголтын хүрээнд тайлбарлах вэ?

a)

Олон үндэсни аж ахуй

b)

Үндэстэн дамнасан корпораци

c)

Эдийн засгийн оролцогч

d)

Олон улсын сүлжээ

33.

Эдийн засгийн бие даасан байдлаа хангаж хөгжих, байгальд ээлтэй, хүний аюулгүй, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл юм

a)

Эдийн засгийн олон тулгуурт бүтэц

b)

Эдийн засгийн аюулгүй байдал

c)

Эдийн засгийн оролцогч

d)

Олон улсын сүлжээ

34.

Гадаад худалдаа аль нь вэ?

a)

Аялал жуулчлал

b)

Бизнес, аж ахуйн хамтын ажиллагаа

c)

Гадаад худалдаа, экспорт импорт

d)

Гадаадын зээл тусламж

35.

Бие даасан төр засагтай, тодорхой хил хязгаар бүхий газар нутагтай, нэгдмэл хэл ба соёл, иргэншлийн нийтлэгтэй, эдийн засгийн бие даасан тогтолцоотой, тусгаар тогтносон оронг олон улсын харилцаанд юу гэж нэрлэдэг вэ?

a)

Тусгаар тогтносон улс

b)

Үндэстэн улс

c)

Бүрэн эрхт улс

d)

Улс маягийн байгууламж