wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги Нийгмийн судалгаа

Total questions: 22

Worksheet time: 16mins

Name
Class
Date
1.

Судалгаанд оролцогчийн хариултын утгыг ойлгох, дэлгэрүүлэх, лавлах, тодотгох боломжийг судлаачид олгодог судалгааны арга аль нь вэ?

a)

    Баримт бичгийн чанарын шинжилгээ

b)

Ажиглалт

c)

Контент анализ  

d)

Ганцаарчилсан ярилцлага

e)

Бүлгийн ярицлага

2.

  Сонирхож буй хувьсагч хоорондын хамаарлыг илрүүлэхээр зохиомол орчин бүрдүүлэх замаар судлах аргыг сонгоно уу

a)

   Баримт бичгийн чанарын шинжилгээ

b)

Туршилт

c)

Контент анализ

d)

Ганцаарчилсан ярилцлага

e)

Бүлгийн ярицлага

3.

Тодорхой сэдэв, асуудлыг бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар мэдээлэл цуглуулах аргыг сонгоно уу

a)

   Баримт бичгийн чанарын шинжилгээ

b)

Ганцаарчилсан ярилцлага

c)

Контент анализ

d)

Туршилт  

e)

Бүлгийн ярицлага

4.

   Баримт бичгээс тодорхой утгын нэгжийг хувьсагчаар сонгон, давтамж,, хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжлэх арга.

a)

  Баримт бичгийн чанарын шинжилгээ

b)

Контент анализ 

c)

Ганцаарчилсан ярилцлага

d)

Туршилт  

e)

Бүлгийн ярицлага

5.

   Баримт бичгийн агуулга, догол мөр, өгүүлбэр, үг зэргийн утгыг ойлгох, нийтлэг ерөнхий дүр зургийг дүрслэн харуулах арга

a)

Ганцаарчилсан ярилцлага

b)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

c)

Бүлгийн ярицлага

d)

Туршилт

e)

Контент анализ 

6.

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжийг олгодог арга аль нь вэ?

a)

 Ганцаарчилсан ярилцлага

b)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

c)

Бүлгийн ярилцлага

d)

Туршилт

e)

Контент анализ 

7.

Дараах схемийг ажиглан нийгмийн судалгааны ямар арга болохыг олно уу.

a)

Дедукцийн арга

b)

Индукцийн арга

c)

Бүлгийн ярилцлагын арга

d)

Баримт шинжилгээний арга

8.

Антропологич "Б" нь олон жилийн турш Буриад ястны дунд амьдарч ажиллах замаар мэдээлэл цуглуулж, өөрийн судалгааны бүтээлээ хэвлүүлжээ. Нийгмийн судалгааны ямар аргыг хэрэглэсэн бэ?

a)

Бүлгийн ярилцлага

b)

Ганцаарчилсан ярилцлага

c)

Дотроос нь ажиглах

d)

Хөндлөнгийн ажиглалт

e)

Контент анализ

9.

Туршилтын аргын онцлог тал аль нь вэ?

a)

Судалгаанд оролцогчоос дэлгэрэнгүй сэдээлэл авах боломжтой

b)

Хөндлөнгөөс ажиглах боломжтой

c)

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран судлах боломжтой

d)

Зохиомол орчинг бүрдүүлэх боломжтой

e)

Биечлэн оролцох боломжтой

10.

Чанарын судалгааны ялгааг олно уу.

a)

Таамаглалыг шалгахыг зорьдог

b)

Мэдээлэл нь тоогоор илэрхийлэгддэг

c)

Математик статистикийн аргуудыг хэрэглэдэг

d)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэдэг

e)

Мэдээллийн утгыг ойлгож, дүрсэлдэг

11.

Чанарын судалгааны аргаас илүүц зүйлийг олно уу.

a)

Ажиглалтын арга

b)

Ганцаарчилсан ярилцлагын арга

c)

Бүлгийн ярилцлагын арга

d)

Асуулгын арга

e)

Баримт бичгийн чанарын шинжилгээний арга

12.

Тоон судалгаанд хамаарахгүй өгөгдлийг сонгоно уу

a)

Таамаглалыг шалгахаар зорино

b)

Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ

c)

Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг судална

d)

Стандартчилагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэнэ

e)

Мэдээлэл цуглуулах үйл явц нь нэг ижил горимоор явагдах ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгддэг

13.

Чанарын судалгаанд хамааралгүй өгөгдлийг олоорой

a)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй

b)

Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулах зорилготой

c)

Стандартчлагдсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичдэг

d)

Судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагчтай

e)

Мэдээлэл цуглуулах үйл явц нь харилцан адилгүй байна

14.

Асуулга, ярилцлага, ажиглалтын аргыг давхар ашигладаг нийгмийн судалгааны аргыг нэрлэнэ үү.

a)

Туршилтын арга

b)

Бүлгийн ярилцлагын арга

c)

Ганчаарчилсан ярилцлагын арга

d)

Ажиглалтын арга

e)

Баримт бичгийн чанарын шинуилгээний арга

15.

Судлаачид нийгмийн ертөнцийн тухай асуултад хариулт хайж буй үйл явцыг ......................... гэнэ.

a)

Нийгмийн судалгаа

b)

Чанарын судалгаа

c)

Тоон судалгаа

d)

Дедукцийн арга

16.

Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх аргыг сонгоно уу.

a)

Нийгмийн судалгаа

b)

Индукцийн арга

c)

Тоон судалгааны арга

d)

Дедукцийн арга

e)

Чанарын судалгаа

17.

Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх аргыг сонгоно уу

a)

Нийгмийн судалгаа

b)

Дедукцийн арга

c)

Индукцийн арга

d)

Тоон судалгааны арга

e)

Чанарын судалгаа

18.

Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна гэж үзэн дедукцийн аргыг ашигладаг.

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

 Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

c)

Марксизм (шүүмжлэлт онол)

19.

Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзэн индукцийн аргыг ашигладаг

a)

   Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

b)

Марксизм (шүүмжлэлт онол)

c)

Бүтэц чиг үүргийн онол

20.

Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг судлах, илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийг судалдаг гэж аль онол үздэг вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Марксизм (шүүмжлэлт онол)

c)

   Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

21.

  Судалгааны сэдэв сонгох, сэдвээс асуултыг нарийвчлах, судлах загвараа боловсруулах үйл ажиллагааг бүхэлд нь ....................... гэж нэрлэдэг

a)

Судалгааны бэлтгэл үе

b)

Нийгмийн судалгаа

c)

Судалгааны үндсэн үе

d)

Судалгаа боловсруулах үе

22.

    Судалгаанд оролцогчийн зан үйл, үйлдэл, зан төлөв, үг яриа, хөдөлгөөн зэргийн талаар тэмдэглэл хөтлөх замаар мэдээлэл цуглуулах аргыг сонгоно уу

a)

Баримт бичгийн чанарын шинжилгээ

b)

Бүлгийн ярицлага

c)

Ажиглалт

d)

Контент анализ 

e)

Ганцаарчилсан ярилцлага.