Font size
WorksheetsНийгмийн тухай тест-10
Total questions: 20
Worksheet time: 11mins
Хүн амын болон соёлын нэхэн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эрх зүйн бүхий, улс төрийн хувьд бие даасан бүрэлдэхүүн хэсэгтэй тухайн нийгэмд хамаарах хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?
Булэг
Нийгэм
Үндэстэн
Гэр бүл
Нийтлэг
“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо” гэж үзсэн социологич хэн бэ?
О.Конт
Ж.Г.Мид
В.Занден
К.Маркс
М.Вебер
Аль нь олдмол статусын жишээ болох вэ?
Би айлын дунд хүү
Миний ээж Боржигин овогтой
Иргэн Г.Сумъяа Завхан аймгийн уугуул
Сурагч Б.Эрхсаран FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.
Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай
Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд хамааруулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?
Нийгэмшилт
Адилсал
Тээгч
Нийгмийн нийтлэг
Булэг
Нийгэмшилтийн гол агентад аль нь хамаарахгүй вэ?
Гэр бүл
Сургууль
Үе тэнгийнхэн
Хэвлэл мэдээлэл
Сүм хийд
Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?
Нийгмийн гажуудал
Нийгмийн нийтлэг
Нийгмийн гажуудал
Гэмт хэрэг
Нийгмийн зан үйл
Хүмүүс урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчилдөг. Жишээ нь: сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог . Энэ нь:
Адилсал
Дахин нийгэмшилт
Анхдагч нийгэмшилт
Нийгмийн харилцан үйлдэл
Нийгмийн санкц
10. Адилтгах замаар хариуг бичнэ үү?
Ерөнхий дүгнэлт буюу онолын санааг нэгжид буулган дүгнэлтэд хүрэх арга-Дедукц
Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх арга-……...?
(a)
“Ажил эрхлэлт нь боловсролын түвшнээс хамаарч байна” гэсэн таамаглал дахь хамаарах хувьсагч аль нь вэ?
Ажил эрхлэлт
Ажил эрхлэгчийн боловсрол
Боловсролын түвшин
Боловсрол
Хөдөлмөр
Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчилддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?
Нийгмийн үүрэг
Үүргийн шинж
Нийгмийн тогтолцоо
Органик үүрэг
Үүргийн зөрчил
12. Адилтгах замаар хариул бичнэ үү? Конформист- Аялдах үйлдэл Девиаци-........?
Гажуудал
Зохицол
Харилцаа
Тусламж
Хэм хэмжээ зөрчсний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүрээнд хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?
Албан бус хяналт
Албан хяналт
Хамт олны хяналт
Олон нийтийн хяналт
Бүлгийн хяналт
Тоон судалгааны аргаас аль нь хамаарахгүй вэ?
Таамаглалыг шалгахаар зохих ба цөөн тооны хувьсагчийн хамаарлыг шалгахад анхаарна.
Хэмжилтийг мэдээлэл цуглуулахаасаа өмнө хийж, авах мэдээллээ стандартчилна.
Мэдээлэл цуглуулах үйл явц нь нэг ижил горимоор явагддаг ба мэдээлэл нь тоогоор илэрхийлэгдэнэ.
Математик статистикийн аргуудаар шинжилгээ хийх ба стандартчилсан загварын дагуу үр дүнг нэгтгэн бичнэ.
Дээрх бүгд хамаарна.
Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?
О.Конт
Э.Дюркгейм
М.Вебер
Р.Мертон
Ж.Жмид
Та судалгаа явуулахдаа судалгааны таамаглалыг шалгахад шаардлагатай мэдээллийг олж авахад туслах асуултуудыг судалгааны аль хэсэгт тэмдэглэх вэ?
Удиртгал хэсэг
Судалгааны тэмдэглэс хэсэг
Ерөнхий мэдээллийн хэсэг
Үндсэн мэдээллийн хэсэг
Төгсгөл хэсэг
Судалгаанд оролцогчдын дунд амьдрах, ажиллах замаар мэдээлэл цуглуулах нь:
Хөндлөнгийн ажиглалт
Дотроос нь ажиглах
Дадал ажиглалт
Ил ажиглалт
Оролцон ажиглах
“Нийгмийн бодит байдлыг объективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлах боломжтой ” гэж аль онол хандлага үздэг вэ?
Бүтэц чиг үүргийн онол
Бэлгэ тэмдэгийн харилцааны үйлдлийн онол
Марксизм
Неолибериал онол
Неомарксист
Адилах замаар харуул бичнэ үү?
Дедукцийн аргын дагуу явагдах нийгмийн судалгааны төрөл- Тоон судалгаа
Индукцийн аргыг авч үзвэл нийгмийн судалгааны төрөл - ........?
Чанарын судалгаа
Туршилтын судалгаа
Тоон судалгаа
Харьцуулсан судалгаа
Нийгмийн хуулийн тогтоосон хэм хэмжээг ноцтойгоор зөрчих, бусдад гэм хор, хор хохирол учруулах үйлдэл, эс үйлдлийг ямар нэрлэдэг вэ?
Гэмт хэрэг
Гэмт хэргийн бус зөрчил
Гэмт хэрэг
Гэмт хэргийн хохирол
Гэмт хэргийн хор уршиг
“Бүтэц - чиг үүргийн онол”-ын хандлагын гол төлөөлөгч аль нь биш вэ?
О.Конт
К.Маркс
Э.Дюркгейм
