Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р ангийн монгол хэл Бататгал дүгнэлт хичээл

Total questions: 18

Worksheet time: 2mins

Name
Class
Date
1.

Тоочин тайлбарласан эхийн тодорхойлолт сурах бичгийн хэддүгээр хуудсанд байгаа вэ?

a)

5

b)

7

c)

6

d)

8

2.

Сурах бичгийн 7-р хуудасны "Дэлхий", "Чулуун хуудастай ном" 2 эхийн аль нь тоочин тайлбарласан эх вэ?

a)

А. Дэлхий

b)

Б. Чулуун хуудастай ном

3.

Тоочин тайлбарласан эхийн тодорхойлолтыг олно уу

a)

А.Тоочин тайлбарласан эх нь аливаа зүйлийн тухай уншигчдад эргэцүүлэн бодуулах зорилготой байна. Өөрөөр хэлбэл элдэв баримтыг зохиогчийн хувийн дүгнэлт гаргаж, үйл явдлын болсон дэс дараа, бодит байдал, тоо баримтыг тэр хэвээр нь бичихийг хэлнэ.

b)

Б. Тоочин тайлбарласан эх нь аливаа зүйлийн тухай уншигчдад тодорхой мэдээлэл өгөх зорилготой байна. Өөрөөр хэлбэл элдэв баримтыг зохиогчийн хувийн дүгнэлтгүй, үйл явдлын болсон дэс дараа, бодит байдал, тоо баримтыг тэр хэвээр нь бичихийг хэлнэ.

4.

Дүрслэн тайлбарласан эхийн тодорхойлолтыг олно уу ?

a)

А.Бодит юм үзэгдлийг уран дүрслэлээр илэрхийлж учир шалтгааныг нь тайлбарласан эхийг дүрслэн тайлбарласан эх гэнэ.

b)

Б.5 мэдрэхүйгээр мэдэрсэн зүйлийг бичгээр илэрхийлж учир шалтгааныг нь тайлбарласан эхийг дүрслэн тайлбарласан эх гэнэ.

c)

В.5 мэдрэхүйгээр мэдэрсэн зүйлийг уран дүрслэлээр илэрхийлж учир шалтгааныг нь тайлбарласан эхийг дүрслэн тайлбарласан эх гэнэ.

5.

Бодит юм үзэгдэл гэж юу вэ?

a)

А. Эхэд өгүүлэгдэж байгаа зүйл.Өөрөөр хэлбэл эхэд юуны тухай өгүүлж байна вэ? гэдэг нь бодит юм үзэгдэл юм.

b)

Б.Эхэд өгүүлэгдэж байгаа бодитой бүх зүйл.Өөрөөр хэлбэл өгүүлж байгаа бүх нэр үгийг вэ? бодит юм үзэгдэл гэнэ.

6.

Мэдрэмж гэж юу вэ?

a)

А. Харах, үнэрлэх, сонсох, амтлах, хүрэлцэх таван мэдрэхүйд мэдрэгдсэнийг үгээр илэрхийлэхийг хэлнэ.

b)

Б. Харах, үнэрлэх, сонсох, амтлах, хүрэлцэх таван мэдрэхүйд мэдрэгдсэнийг хэлнэ.

c)

В. Уншигчийн биед мэдрэгдсэнийг үгээр илэрхийлэхийг хэлнэ.

7.

Сэтгэгдэл гэж юу вэ?

a)

А.Б.Тухайн зүйлийг анх харахад төрсөн мэдрэмжээ хүлээн авч буйгаа уран дүрслэлээр илэрхийлэхийг хэлнэ.

b)

Б.Тухайн зүйлийг анх харахад төрсөн мэдрэмж буюу тэр мэдрэмжээ хэрхэн хүлээн авч буйгаа өөрийн үгээр шууд илэрхийлэхийг хэлнэ.

c)

В.Тухайн зүйлийг анх харахад төрсөн мэдрэмж буюу тэр мэдрэмжээ хэрхэн хүлээн авч буйгаа бичгээр илэрхийлэхийг хэлнэ.

8.

Үзэл бодол гэж юу вэ?

a)

А.Б. Баримт сэтгэгдэл хоёрын завсарт орших бөгөөд мэдлэг, мэдээлэлд тулгуурлан тайлбарлан бичихийг хэлнэ.

b)

Б. Баримт сэтгэгдэл хоёрын завсарт орших бөгөөд мэдлэг, мэдээлэлд тулгуурлан оюун дүгнэлт хийхийг хэлнэ.

c)

В. Баримт сэтгэгдэл хоёрын завсарт орших бөгөөд мэдлэг, мэдээлэлд тулгуурлан тоочин бичихийг хэлнэ.

d)

Г. Баримт сэтгэгдэл хоёрын завсарт орших бөгөөд мэдлэг, мэдээлэлд тулгуурлан дүгнэн бичихийг хэлнэ.

9.

Бодол ухаарал гэж юу вэ?

a)

А.Мэдрэмж сэтгэгдлээс үүдсэн хувийн үзэл бодол санаа

b)

Б. Мэдрэмж сэтгэгдлээс үүдсэн сэтгэл хөдлөл

c)

В.Өөрийн бурууг бодож ухаарсан зүйл

d)

Г. Мэдрэмж сэтгэгдлээс үүдэн бодож ухаарсан зүйл

10.

Уншигчийн захидлын бүтэц сурах бичгийн хэддүгээр хуудсанд байгаа вэ?

a)

А.19

b)

Б. 16

c)

В.15

d)

Г. 21

11.

Уншигчийн захидлын бүтцийг зөв тодорхойлно уу

a)

А. Өөрийгөө танилцуулах, талархал, баримтаас төрсөн сэтгэгдэл, шүүмжит санаа, өөрийн санал, дүгнэлт

b)

Б.Өөрийгөө танилцуулах, баримтаас төрсөн сэтгэгдэл, талархал, шүүмжит санаа, өөрийн санал, дүгнэлт

c)

В.А. Өөрийгөө танилцуулах, талархал, шүүмжит санаа, баримтаас төрсөн сэтгэгдэл, өөрийн санал, дүгнэлт

d)

Г. А. Өөрийгөө танилцуулах, талархал, баримтаас төрсөн сэтгэгдэл, өөрийн санал, шүүмжит санаа, дүгнэлт

12.

Таамаглал дэвшүүлэн баталж нотолсон эхийн ерөнхий бүтэц сурах бичгийн хэддүгээр хуудсанд байгаа вэ?

a)

А.28

b)

Б.24

c)

В.29

d)

Г.31

13.

Таамаглал дэвшүүлэн баталж нотолсон эхийн ерөнхий бүтцийг зөв тодорхойлохыг олно уу

a)

А. Ажиглалт, асуулт, таамаглал, нотолгоо, санал, дүгнэлт

b)

Б.Ажиглалт, таамаглал, асуулт, санал, нотолгоо, дүгнэлт

c)

В. Ажиглалт, асуулт, таамаглал, санал, нотолгоо, дүгнэлт

d)

Г. Ажиглалт, асуулт, таамаглал, санал, шалгалт, дүгнэлт

14.

Зураг ажиглаж таамаглаж бичих ерөнхий бүтэц сурах бичгийн хэддүгээр хуудсанд байгаа вэ?

a)

А.29

b)

Б.30

15.

Зураг ажиглаж таамаглаж бичих ерөнхий бүтцийг зөв тодорхойлно уу

a)

А.Юу байна, таамаглах нь, ямар байна.

b)

Б. Юу байна, ямар байна, таамаглах нь

16.

Бололцоот баймж гэж юу вэ?

a)

А.Хэрэг ба үйл явдлын хувиран өөрчлөгдөж байдаг боломжуудаас төрөх утгатай

b)

Б.Хэрэг ба үйл явдлын зайлшгүй хувирах боломжоос төрөх утгатай

c)

В.Хэрэг ба үйл явдлын санамсаргүй хувирах боломжоос төрөх утгатай

d)

Г.Хэрэг ба үйл явдлын зайлшгүй болох зүй тогтлоос төрөх утгатай

17.

Бололцоот баймжийг зөв ангилсан хэсгийг олно уу.

a)

А. Эргэлзэх ба таамаглах, таамаглах, санамсаргүй тохиол

b)

Б.Өөрийн үзлийг илтгэх, бусдын үзлийг илтгэх

c)

В. Зайлшгүй ба зохистой, ерөнхийлөн ба тодруулах, ялгах ба дараалах

d)

Г.тааварлах, төсөөлөх

18.

Эргэлзэх ба таамаглах баймж үгийг олно уу

a)

А. Ашгүй, золоор, азаар, завшаанаар, золтой, санаандгүй, сохор азаар, далимд, аштай юу, өөрийн эрхгүй

b)

Б. Бололтой, боломжтой, бололцоотой, шинжтэй, байдалтай, төлөвтэй

c)

В. Болзошгүй, мэдэшгүй, магадгүй