wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

НИЙГЭМШИЛТ

Total questions: 14

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Нийгэмшилтийн тодорхойлолтонд аль нь хамааралгүй вэ?

a)

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц

b)

Үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явц

c)

Эцэг эх, багш гэх зэрэг ахмад үеэсээ суралцаж, үе тэнгийнхний нөлөөн дор явагддаг

d)

Нэг талаас хувь хүн нийгмийн орчны хүлээлтэд зохицох, нөгөө талаас тэрхүү хүлээлт, шаардлагыг өөрчлөх өөрийнхөө бүтээх гэсэн хоёр талт үйл явц юм.

e)

Ирээдүй хойч үедээ соёлоо эзэмшүүлэх замаар урт удаан хугацаанд тогтвортойгоор оршин байх боломж нийгэмд бүрддэг

2.

Нийгэмшилтын явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог. Үүнийг ................. гэдэг.

a)

Нийгэмшилт

b)

Нийгэмшилтийн үр дүн

c)

нийгэмшилтын адилсал

d)

Дахин нийгэмшилт

e)

Нийгэмшилтийн агент

3.

Нийгэмшилтэд нийгэм-соёлын хүчин зүйлс хамгийн чухал үүрэгтэй байдаг гэдгийг илэрхийлж буй жишээ аль нь вэ?

a)

Тодорхой угсаатны хойч үе өөрийгөө тэрхүү угсаатанд харьяалуулан мэдэрч, "хэл"-ээр н ярьдаг болж нийгэмшихгүй тохиолдолд тэр угсаатан мөхдөг

b)

Эцэг эх, багш, үе тэнгийнхэн зэрэг нийгэмшүүлэгчдээс суралцах замаар явагддаг ч нөгөө талаас тэднийг өөрийнхөөрөө өөрчлөх нь ч бий

c)

Хоёр сартай хүүхдээс хөл дээрээ зогсохыг шаардах боломжгүй

d)

8 настай хүүхдийн ёс суртахууны төлөвшил нь 80 настай хүнийхээс доогуур гэж дүгнэж болохгүй

e)

Өгөөдөр бид спортыг үнэлдэг учраас олимпийн аварга Н.Түвшинбаярыг хүндэтгэдэг

4.

Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг. Илүүцийг нь олно уу

a)

Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн хүрээлэн буй бүхэнд бүтээлчээр хариу үзүүлж, нийгэмшиж эхэлдэг

b)

Нялх балчир үеэсээ эхтэйгээ ойртон дотносох хүчтэй мэдрэмж нь түүний цаашдын нийгмийн хөгжлийн нь суурь болж өгдөг

c)

Ойр дотныхонтойгоо харилцах, дуурайх, дүрд тоглох, багаар тоглох, суралцах зэргээр нийгэмшин хөгждөг

d)

Үнэлэмждээ тулгуурлан дүрмийг дүрмийг дагах эсэхээ өөрсдөө сонгодог

5.

Ахмад настай хүний нийгэмшилтыг аль нь вэ?

a)

Шинэ байр суурь, үүргийн шаардлага, хүлээлийг хүлээн авах, арга барил эзэмших, туршлага хуримтлуулах зэргээр нийгэмшдэг

b)

Нийгэмшилт хөгжих гэхээсээ бие, сэтгэхүйн чадамж буурсантайгаа зохицох, даван туулахад чиглэнэ

c)

Байр суурь, үүргийн хүлээлт нь тодорхойгүй тул бага өөрчлөгддөг

d)

Тэд зайлшгүй болон гэнэт тохиолдох хямралыг даван туулах байдлаар нийгэмшиж байдаг

6.

Дахин нийгэмилт хэмээх ойлголтонд хамаарлгүй өгөгдлийг олно уу

a)

Зарим нийгэмд хүчтэй, залуу харагдахыг хичээж байхад нөгөө нийгэмд ийм зан төлөвийг шүүмжлэх зэргээр харилцан адилгүй зан үйлийг шаарддаг

b)

Бүх хүний нийгэмшилт нь өмнөх туршлага дээрээ тулгуурласан өгсөх замаар явагддаггүй

c)

Урьд өмнө тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөх нь бий

d)

Гол төлөв сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарах

e)

Хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхөлд ордог

7.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг ......................... гэж нэрлэдэг.

a)

Нийгэмшилтийн агент

b)

Нийгэмшилтийн үр дүн

c)

Нийгэмшилтийн явц

d)

Дахин нийгэмшилт

e)

Нийгэмшилтйн үе шат

8.

Гэр бүлийн нийгэмшилтийн агентэд аль нь хамааралгүй вэ?

a)

Нийгэмшүүлэгч үндсэн агент болдог

b)

Нийгмийн өөрчлөлтийг даган гэр бүл өөрчлөгдөж байгаа хэдий ч, нийгэмшилтэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна

c)

Ялангуяа эх, эцгийн хайр халамжаас хүүхэд хөгжлийн хувьд хоцрогдох эсэх нь ихээхэн хамаарч байдаг

d)

Ойр дотны хүмүүсийн зан үйлийн загвар, үнэлэмж, итгэл үнэмшлийн тогтолцоо хувь хүний нийгэмшилтийн үндэс суурь болдог

e)

Нийгэмшилтэд албан ёсоор үүрэг хүлээгч агент

9.

"Хүүхэд гэр бүл, ойр дотны орчны нийгмийн хязгаарлалтыг даван туулах буюу гэр бүлийн давхраажилтын байр сууриа өөрчлөх боломж бүрддэг" гэдэг нь аль нийгэмшилтын аль агентэд хамаарах вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийхэн

d)

Хэвлэл мэдээлэл

e)

Ажлын байр

10.

Бид балчир бага наснаас насан өтөлтөл нөлөөнд нь амьдардаг агент аль нь вэ?

a)

Ажлын байр

b)

Хэвлэл мэдээлэл

c)

Үе тэнгийхэн

d)

Сургууль

e)

Гэр бүл

11.

Хэвлэл мэдээллийн агентэд аль хамаарах вэ?

a)

Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг

b)

Анги танхимдаа дүрсгүйтэхгүй байх, даалгаварыг нягт нямбай гүйцэтгэх, сургуулийн дэг журмыг баримтлах зэрэг багш нарын хүлээлт, шаардлагад нийцэх замаар нийгэмшдэг

c)

Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг

d)

Хүсэл мөрөөдөл, зан үйлийн загвар, итгэл үнэмшил бие биеэ хөтөлж байдаг

e)

Зар сурталчилгааны мэдээлэл нь хувь хүний зан үйлийн өөрчлөлт, сонголтод нөлөө үзүүлдэг

12.

Илүүц хэсгийг ол

a)

Өсвөр үеийнхний сайн ба муу үйлийн сонголтыг тодорхойлох хандлага олонтоо тохиолддог

b)

Орчин үеийн нийгэмд хүүхэд маш их мэдээллийг телевизийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, кино, урлаг, интернет нийгмийн сүлжээнээс авч байна

c)

Америкчуудын судалснаар 2-11 настай хүүхэд долоо хоногт дунджаар 27,6 цагийг телевиз үзэхэд зарцуулдаг

d)

Ажил эрхэлдэг эцэг эхтэйгээ харилцахтай ижил цагийг зарцуулж байна

e)

Хүчирхийлэл, хэрцгий зан үйлийг харуулсан мэдээлэл нь мөн хүүхдийн нийгэмшилтэд сөрөг нөлөө үзүүлдэг

13.

Илүүцийг ол

a)

Танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой, ёс суртахуун , ёс зүйн төлөвшилд эерэгээр нөлөөлөхүйц хөтөлбөрүүдийг цацаж байдаг

b)

Ямарч нийгэмд насанд хүрэгчдийн нийгэмшилт явагдах гол талбар болдог

c)

Хүн өдрийн 8-аас доошгүй цагийг энд өнгөрөөж байдаг

d)

Ажлын нөхцөл нь ажилтнаас үүрэг биелүүлэх дүрэм журамд нийцэн ажиллахыг шаарддагаараа хүний итгэл үнэмшил, үнэлэмж, зан үйл нөлөөлдөг

e)

Ажлын газрын хамт олны албан бус харилцааны орчин хувь хүний сонголтыг тодорхойлж байдаг

14.

"Оюуны хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд нь хүүхдээ биеэ даасан, чөлөөт, бүтээлч сэтгэлгээтэй болгох, биеийн хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүд хүүхдээ дуулгавартай, бусадтай эвсэг харилцаатай байлгахыг эрхэмлэдэг" гэдэгт хамаарх хэсгийг ол

a)

ийгмийн давхраажилтын байр суурь нь хүүхдийн суурь чадамж, итгэл үнэмшлийн тогтолцооны төлөвшилд нь нөлөөлдгийг судлаачид тогтоосон

b)

Судлаачдын ажигласнаар насанд хүрэгчдийн зүгээс жингийн ялгаа байхгүй дөнгөж төрсөн хүү, охиныг өхөөрдөхдөө ялгаатай үг, аялгаар хандаж байжээ

c)

Тоглох тоглоом, өрх гэрт гүйцэтгэх үүрэг, сахих дүрэм журам гээд бүгд ялгаатай үр нөлөөтэй

d)

Гэр бүл төдийгүй сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үлгэр, үе тэнгийхэн, нийгэм-хамт олон гээд бүхий л агентууд охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нь хөтөлдөг