wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги Нийгмийн ухаан

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Хүмүүс хэрэгцээгээ хангах, зөрчил маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтад орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэрийг юу гэдэг вэ ?

a)

Бүлэг    

b)

 Нийгэм

c)

Үндэстэн      

d)

Гэр бүл

e)

Нийтлэг

2.

Хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс бие биенийхээ үйлдэлд тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Харилцан үйлчлэл    

b)

Харилцаа

c)

Харилцан үйлдэл

d)

Аман харилцаа

e)

Үгэн харилцаа

3.

Хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Адилсал   

c)

Тээгч

d)

Дахин нийгэмшилт 

e)

Анхдагч

нийгэмшилт

4.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилтийн бүрдэл              

 

b)

Нийгэмшилтийн агент

c)

Нийгэмшилтийн объект  

d)

Нийгэмшилтийн субъект

e)

Нийгэмшилтийн нөөц

5.

Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ? 

a)

Аялдах үйлдэл                    

b)

Зохистой үйлдэл

c)

Харилцан үйлдэл 

d)

Харилцан үйлчлэл

e)

Зохистой үйлчлэл

6.

Чанарын судалгааны аргад аль нь хамаарахгүй вэ?

a)

Хэмжилт нь мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь явагдана

b)

Мэдээлэл цуглуулах үйл явц харилцан адилгүй явагдах бөгөөд задгай мэдлэгээс ерөнхий сэдэв, нотолгоог олж авахад дүн шинжилгээ чиглэнэ

c)

Стандарчлагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.

d)

Дээрх бүгд хамаарна.

e)

Мэдээллийн утгыг ойлгох, дүрслэн харуулахаар зорих ба судлагдагчийн яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.

7.

Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадлуудыг багтаасан цогц бүхэл юм ” гэж дараах эрдэмтдээс хэн нь зсэн бэ?

a)

Р.Бенедикт

b)

Э.Тайлор

c)

Ж.Мёрдок   

d)

А.Гидденс

e)

Э.Кассирер

8.

Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарууд бөгөөд сайн үйл, эрх чөлөө, шударга ёсыг ямар ч ард түмэн эрхэмлэдэг. Энэ нь:

a)

Үнэлэмж 

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлгээ

d)

Үнэт зүйл

e)

Тохирох хариулт алга

9.

Хоёр дахь нэгж бөгөөд нийтлэг аялга, зан заншил, сэтгэл зүй, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдэл Энэ нь:

a)

Аймаг      

b)

Ястан     

c)

Угсаатан

d)

Үндэстэн

e)

Овог

10.

Соёл судлаачид бүхий л соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт, зарчмууд илэрч байдгийг судалжээ. Тэдгээр судлаачдад хэн нь хамаахгүй вэ?

a)

Жорж Мердок       

     

b)

Клайд Клакхон  

c)

Э.Тайлор

d)

Леви-Строс 

e)

Тохирох хариулт алга

11.

Хүн бүр хаана, хэн болон төрж, хэрхэн амьдарч байгаагаас үл хамаарч хүмүүн болохынхоо хувъд адилхан үнэ цэнэтэй, эрх тэгш байх тухай ойлголтыг эрх зүйн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Хүний эрх         

b)

Хүний эрхэм чанар

c)

Тэгш байдал

d)

Тэгш эрх

e)

Хүний үнэ цэн, нэр төр

12.

Дараах бодомжуудаас бурууг олно уу?

a)

Хүний эрхэм чанар нь хүний эрх, эрх чөлөөний үндэс бөгөөд түүнтэй шууд холбоотой

b)

Хүний эрх гэдэг нь танд байх ёстой бүх эрхүүд юм. Жишээ нь: өмчтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх гэх мэт

c)

Вавилоны хаан Аугаа Сирус анх боолуудыг чөлөөлөн бүх хүмүүс ижил эрхтэй гэдгийг тунхагласан ба ингэж хүний эрхийг тунхаглах, хүлээн зөвшөөрөх тухай асуудал түүхэнд анх үүссэн

d)

Хүний эрхийн ойлгот нь Эртний Грекийн софистуудын боловсруулсан “байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрх”-ийн сургаалаас эхлэлтэй.

e)

Алдаатай бодомж алга

13.

0-7насны хүүхэд иргэний эрхзүйн чадамжийн аль ангилалдхамаарах вэ?

  

a)

Эрх зүйн чадамжгүй  

b)

Эрх зүйн бүрэн чадамж

c)

Эрх зүйн бүрэн бус чадамж

d)

Эрх зүйн заримдаг чадамж

e)

Эрх зүйн боломжит чадамж

14.

Иргэний эрх зүйн харилцаа нь субъект, объект, агуулга гэсэн бүрдэл хэсгүүдтэй. Дараах өгөгдлөөс алъ нь иргэний эрх зүйн харилцааны объектод хамаарах вэ?

a)

Иргэд хоорондын харилцаанд оролцож, хуулийн дагуу эрх эдэлж, үүрэг хүлээж буй этгээд

b)

Эрх зүйн чадвар, чадамжтай этгээд

c)

Эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс

d)

Талууд тэгш эрхийн үндсэн дээр бий болсон тэдний эрх үүрэг

e)

Үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох эрх зүйн үр дагавар

15.

Эрх зүйн заримдаг чадамжтай хүн гэж хэнийг хэлэх вэ?

a)

14-18 хүртэлх насны хүүхэд

b)

18- аас дээш насны хүмүүс

c)

7-14 хүртэлх насны хүүхэд  

d)

7 хүртэлх насны хүүхэд

e)

16 хүртэлх насны хүүхэд