Worksheets2018 А хувилбар
Total questions: 25
Worksheet time: 42mins
1. Яагаад “Өнө мөнхийн хэлхээ” гэж нэрлэх болсон бэ?
A. Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор цогцолсон учраас
В. Орчлонгийн юм бүхэн үндэс мөчир хоёр шиг холбоотой учраас
С. Зуны дунд сард хангай дэлхий хамгийн үзэсгэлэнтэй болдог учраас
D. Алтан гургалдайн дуунд агт морьд сульддаг учраас
E. Ардын дуу өнө эртнээс мартагдахгүй ирсэн учраас
2. Эхийн дэвшүүлэн тавьсан асуудал буюу сэдвийг тодорхойлоорой.
A. Ардын дууны тухай
B. Урт наслахын үнэ цэнийн тухай
C. Эх нутгийн тухай
D. Амьдралын жам ёсны тухай
E. Ер бусын сайхны тухай
3. Эхийн гол санаанд холбогдолгүй хэсгийг олоорой.
A. Амиа өгөх юм байхгүй байсан бол амьдрал гэгч утгаа алдах байсан.
B. Алтан Богдын шилд алтан гургалдай жиргэнэ.
C. Алтан гургалдай жиргээгүй бол ардын дуу гарахгүй байх байсан.
D. Урт насалж гэмээн эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрнэ.
E. Ардын дуу байгаагүй сэн бол эх нутаг гэж байхгүй байх байсан.
4. Эхийн онцолсон хэсгийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой.
A. Ардын дууны утга учрыг олон талаар задлан тайлбарласан тул тайлбарламж
B. Үйл явдлыг дэс дараалалд нь дүрслэн үзүүлсэн тул хүүрнэмж
C. Хэрэг явдлын бодомжийн харьцаанаас шинэ дүгнэлт гаргасан тул эргэцүүлэмж
D. Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор цогцолсныг нэг цагт зэрэгцүүлэн зурагласан тул тоочимж
E. Үйл явдлын шалтгаант холбоог зэрэгцүүлэн үзүүлсэн тул хүүрнэмж, тоочимж хосолсон хэв маяг
5. “...ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увдис нь бишрэл төрүүлнэ” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн далд утгыг олоорой.
A. бэрхшээл
B. зовлон
C. орон зай
D. саад тотгор
E. цаг хугацаа
6. “Эцэг өвгөд минь сайхан юм үзэж, эцэг өвгөд минь сайхан юм харна.”- өгүүлбэрийн утгын харьцааг тодорхойлоорой.
A. Төсөөт утга
B. Эсрэг утга
C. Зүйлчилсэн утга
D. Ойролцоо утга
E. Төсөөрхүү утга
7. Цөм өгүүлбэрийг олоорой.
A. Сайхан юм үзнэ.
B. Үзэсгэлэнгийнхээ туйлд хүрнэ.
C. Алтан гургалдай донгодно.
D. Дутуу мэдэрнэ.
E. Тансаг үнэр шингэнэ
8. “Алтан гургалдайн дуунд агт морьд сульдана.” гэсэн өгүүлбэрт байгаа онцолсон чөлөөөт бус холбоо үг ямар гишүүн болох вэ?
A. байц
B. тодотгол
C. өгүүлэхүүн
D. өгүүлэгдэхүүн
E. тусагдахуун
9. “Алтан гургалдайн жиргэх дуун сая сэтгэлийн гүнд хүрнэ.”-өгүүлбэрийн хэв шинжийг тодорхойлоорой.
A. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
B. Харилцан угсарсан нийлмэл өгүүлбэр
C. Энгийн өгүүлбэр
D. Угсарсан нийлмэл өгүүлбэр
E. Холимог нийлмэл өгүүлбэр
10. Эхийн өгүүлбэрүүдээс тонгоргон хувиргасныг олоорой
A. Ариун сайхан үйл бүтээж, ертөнцийн сайхан юм сонсож, сайхан юм үзэж явахыг эцэг өвгөд маань урт наслахын үндэс гэж үздэг.
B. Мөнөөх ер бусын сайхны дутуу бүхэн тэгшрэн, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.
C. Алтан гургалдайн дууны сайхныг үүнээс илүү уран хэлж боломгүй санагдан өөрийн эрхгүй уулга алдана.
D. Урт насалж гэмээн эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж хойч үедээ өгнө.
E. Яг энэ үеэр алтан гургалдай урнаар донгодож эхэлнэ.
11. Дараах холбоо үгийг ажиглаад, үндсэн утгаараа байгаа үгийг олоорой.
A. дургүй хүрэх
B. уур хүрэх
C. ханиад хүрэх
D. хорхой хүрэх
E. ам хүрэх
12. “Алтан Богдын шилд
Алтан гургалдай жиргэнэ”
гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийн утгыг олоорой.
A. Уулын бэрх цухал гүн жалга
B. Уул хярын дээд ирмэг
C. Уулын хажуугийн шувтрах налуу газар
D. Уул толгодын арын нам хотос газар
E. Уул хярын өвөр газар
13. Төрөл биш утгатай үгийг олоорой.
A. жирэм
B. жиргэр
C. жирий-
D. жирсхий-
E. жирэлз-
14. “урам зориг, цог жавхаатай болох” гэсэн утгад тохирох хэлцийг олоорой.
A. нүд нээгдэх
B. нүд нээх
C. нүд нь сэргэх
D. нүд өөхлөх
E. нүд булаах
15. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглаад, цэгийн оронд тохирохыг сонгоно уу. хангай дэлхий, тансаг үнэр, өнө мөнх, ариун үйл, .........
A. гоёмсог өнгө
B. эцэг өвгөд
C. дууны утга
D. дутуу бүхэн
E. сайхан юм
16. “Өнгө, үнэр, дуу гурав нэгэн дор ийнхүү цогцлон жигдрэхэд мөнөөх ер бусын сайхны дутуу бүхэн тэгширч, орчлонгийн хосгүй гайхамшиг болон хувирна.” гэсэн өгүүлбэрийн онцолсон үг эхийн аль үйл явдалтай холбогдох вэ?
A. Мартагдахын их далайг туулж ирсэн
B. Эцэг өвгөдийн үлдээж өгсөн өвийг арвижуулж буй
C. Ардын дууны утга сая тайлагдаж буй
D. Тансаг үнэр, гоёмсог өнгө бие биесдээ нэвчин шингэж буй
E. Эх нутгийнхаа гайхамшгийг гүйцэд мэдэрч буй
17. “Ардын дууны утга сая тайлагдаж, мартагдахын их далайг туулж ирсэн увдис нь бишрэл төрүүлнэ.” гэсэн өгүүлбэр дэх онцолсон бүтээврийг солин найруулбал аль нь хамгийн тохиромжтой вэ?
A. -н
В. -нгаа
С. -хлаар
D. -снаа
E. -вал
18. “Эх нутаг гэж байхгүй байсан бол амиа өгөх юм надад байхгүй байх байсан.” гэсэн өгүүлбэрийн онцолсон бүтээврийн утгыг олоорой.
A. ялган дуудах
B. төсөөлөн барагцаалах
C. салган онцлох
D. дурсан дурдах
E. батлах
19. Олон тооны дагавар зөв хэрэглэснийг олоорой
A. мянга гаруй ажилчид
B. хүүхдүүдэд бэлэглэх
C. бөхчүүд барилдах
D. зарим асуудлууд
E. хэсэг хүүхдүүд
20. “насал-” хэмээх үгийн зөв бичих дүрмийн тайлбарыг олоорой.
A. Эгшигт гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад эгшгийг хойно нь бичнэ.
B. Эгшигт гийгүүлэгч аль тод хэлэгдэх талдаа заавал эгшигтэй бичигдэнэ.
C. Заримдаг гийгүүлэгчийн дараа заримдаг гийгүүлэгч ороход заавал эгшигтэй бичигдэнэ.
D. Заримдаг гийгүүлэгчээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад эгшгийг өмнө нь бичнэ.
E. Эгшгээр төгссөн үгэнд үйл үг бүтээх -л дагавар залгахад шууд бичнэ.
21. Буруу бичсэн бүлэг үгийг олоорой.
A. харагдснаас, маллаа, авчихаад
B. харчхаад, эмээллэлээ, товчилвол
C. хүргэзнэ, моджино, олгочхоосой
D. түлхэхээр, түүхчдийг, нөхцөлөөр
E. өгүүлбэрийг, уулзалтанд, тооцуулашгүй
22. Цэгийн оронд тохирохыг нь сонгоно уу.
Өгүүлбэр төгссөн хэдий ч санаагаа бүрэн гүйцэд илэрхийлж чадалгүй орхисныг илтгэхэд.................... хэрэглэнэ.
A. таслалтай зураас
B. цэгтэй таслал
C. цуваа цэг
D. зураас
E. давхар цэг
23. Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийн дүрслэлээс уншаад, улиралтай нь зөв харгалзуулсныг олоорой.
1. Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
2. Цайдам хоолой цайвалзаж цанхиртах сайхан
Цаад уулс гялс гялсхийн харагдах нь сайхан
3. Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
4. Наран шаргалтаж тоорогтох сайхан
Навчсын шар шуурга хаялах сайхан
a. өвөл b. хавар c. зун d. намар
A. 1a, 2d, 3b, 4c
B. 1b, 2a, 3c, 4d
C. 1c, 2b, 3d, 4a
D. 1b, 2c, 3a, 4d
E. 1c, 2a, 3b, 4d
24. “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир“ зохиолд дарааллаараа тохирох хэсгийг олоорой.
Балай их уувал....... биш үү
Бага зэрэг уувал....... биш үү
Балмад их согтвол......... биш үү
Үргэлж уувал........ биш үү
A. улиг, жаргал, өвчин, галзуу
B. жаргал, өвчин, улиг, галзуу
C. галзуу, улиг, жаргал, өвчин
D. өвчин, жаргал, галзуу, улиг
E. өвчин, галзуу, улиг, жаргал
25. “Солонгын долоон өнгө билээ
Идээний таван амттан билээ
Ижил нь үгүй үнэртэн билээ
Ид шидийн үзэсгэлэн билээ.”
гэсэн нь ямар зохиолын дүрслэлт хэсэг вэ?
A. Сэгс цагаан богд /Д.Пүрэвдорж/
B. Дөрвөн цаг /Д.Нямсүрэн/
C. Дэлхий /Б.Явуухулан/
D. Монголын их амар амгалан /Ц.Бавуудорж/
E. Миний монгол /Р.Чойном/
