wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Улс төр 11-23

Total questions: 55

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

Ямар нөхцөлд жирийн иргэн сайхан

амьдардаг нийгэм бий болох вэ?

a)

Эдийн засаг нь хөгжсөн нийгэмд

b)

Ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг нийгэмд

c)

Төр, иргэний нийгмийн түншлэлийн үр дүнд

d)

Засгийн эрх баригч нам, сөрөг хүчний намын эвсэл нэгдсэн нийгэмд

e)

Олон намын тогтолцоотой нийгэмд

2.

Иргэний гэсэн үг нь латин хэлний (a)   буюу соёлтой гэсэн үгнээс үүсэлтэй.

3.

Иргэний нийгмийн тухай ойлголт анх хаана үүссэн бэ?

a)

Эртний Грек, Ром

b)

Эртний Египет

c)

Дундад зууны Итали

d)

Дундад зууны Испани

e)

Орчин үеийн Герман

4.

Пропорциональ тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг орныг сонгоно уу.

a)

Англи

b)

Франц

c)

Энэтхэг

d)

Япон

e)

Мексик

5.

“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ” гэж хэн хэлсэн бэ?

a)

Г. Гегель

b)

Р. Дарендорьф

c)

Р. Путнам

d)

Д. Истон

e)

Г. Алмонд

6.

Иргэний нийгмийн зорилтод хамааралгүйг олно уу.

a)

Тулгарч буй асуудлаа

шийдвэрлэхээр төрийн бодлогод

нөлөөлөх

b)

Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл

бодлоо илэрхийлэх хууль эрх зүйн

орчинг бүрдүүлэх

c)

Нийгмийн нөөцөөс хүртэх арга

замыг олоход хүмүүст дэмжлэг

үзүүлэх

d)

Нийгмийн амьдралд оролцох,

нийгмийн хөгжилд хувь нэмэр

оруулах боломжийг хүмүүст олгох

e)

А ба С

7.

Хоёр ба түүнээс дээш тооны нэр

дэвшигч, улс төрийн нам, эвслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр, чөлөөтэй хийж, үр дүн нь шууд гардаг улс төрийн сонголтыг юу гэдэг вэ?

(a)  

8.

Мажоритари тогтолцоогоор

сонгуулиа явуулдаг улсыг сонгоно

уу.

a)

Герман

b)

Бельги

c)

Дани

d)

Австри

e)

АНУ

9.

1924-1951 оны хооронд явагдаж

байсан сонгуулийн онцлогийг хэрхэн

тайлбарласан байдаг вэ?

a)

Хэлбэр төдий сонгууль

b)

Ангийн сонгууль

c)

Шударга сонгууль

d)

Хууль бус сонгууль

e)

Ардчилсансонгууль

10.

1924-1951 оны хооронд явагдаж

байсан сонгуульд ямар хүмүүсийг оролцохгүй эрхгүй хэмээн үзэж байсан бэ?

a)

Язгууртнууд

b)

Лам нар

c)

Эрэгтэйчүүд

d)

Эмэгтэйчүүд

e)

А ба В

11.

Манай улс анх удаагаа Холимог

системийг ашиглан хэдэн оны

сонгуулийг явуулсан бэ?

a)

2000

b)

2004

c)

2008

d)

2012

e)

2016

12.

Хэвлэл мэдээллийн байгууллагын

зорилго юу вэ?

a)

Нийт иргэд чиглэсэн үнэн бодитой

мэдээллээр шуурхай, тогтмол

хангах.

b)

Хэвлэлийн бүхий л хэлбэрийг

ашиглан үнэн бодитой мэдээллийг цаг алдалгүй хүргэх.

c)

Нийтлэл, нэвтрүүлгийн тусламжтайгаар үнэн бодитой мэдээллээр шуурхай, тогтмол хангах.

d)

Дээр бүгд

13.

Улс төрийн системийн тухай онолыг

боловсруулахад хувь нэмэр

оруулсан сэтгэгчдийг сонгоно уу.

a)

Д. Истон

b)

Г. Алмонд

c)

П. Хангингтон

d)

Роберт Даль

e)

А ба В

14.

Хүрээлэн байгаа экологийн, Эдийн

засгийн, Соёлын зэрэг системүүдээс

гарч буй тулгалт нь:

a)

Оролт-Шаардлага-Дотоод

b)

Оролт-Шаардлага-Гадаад

c)

Гаралт – Шийдвэр

d)

Оролт – Дэмжлэг- Оролцооны

e)

Оролт – Дэмжлэг- Бодит

15.

Аль нэг нам, нэр дэвшигчийн төлөө

саналаа өгөх, тодорхой бодлого, шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэх нь:

a)

Оролт-Шаардлага-Дотоод

b)

Оролт-Шаардлага-Гадаад

c)

Гаралт – Үйлдэл

d)

Оролт – Дэмжлэг- Бодит

e)

Оролт – Дэмжлэг- Оролцооны

16.

Татвар төлөх, төрийн болон цэргийн

алба хаших, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь:

a)

Оролт-Шаардлага-Дотоод

b)

Оролт – Дэмжлэг- Бодит

c)

Оролт-Шаардлага-Гадаад

d)

Оролт – Дэмжлэг- Оролцооны

e)

Гаралт – Шийдвэр

17.

Америкийн улс төр судлаач А.Алмонд сонирхлын бүлгийг өөрсдийнх нь өвөрмөц байдал, дотоод зохион байгуулалтаас нь хамааран тодорхой хэв шинжүүдэд хуваан авч үзсэн байдаг. Тэгвэл Байгууллагажсан бүлгийн шинж аль нь вэ?

a)

Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого үймээнийг хэлдэг

b)

Цэрэг зэвсэглэл, арми, сүм хийд зэрэг субъектийн шууд удирдлаган дор зохион байгуулалттай үүсгэн байгуулдаг

c)

Зохион байгуулалтгүй боловч хүмүүс голдуу яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, шашин шүтлэг, нас хүйс зэрэг нийтлэгээрээ хамрагддаг.

d)

Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг

e)

Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад нөлөө үзүүлэх бүлэг

18.

.................нь нийгмийн хурцадмал, тогтворгүй байдлыг арилгах гол механизмын үүргийг гүйцэтгэдгээрээ онцлогтой.

a)

Оролт

b)

Хувиралт

c)

Дэмжлэг

d)

Эргэх холбоо

e)

Гаралт

19.

. Албан татвар төлөх, цэргийн алба хаших зэргээр материалын дэмжлэг үзүүлэх, хууль журмыг дагаж мөрдөх, төрийн албан ёсны мэдээлэл, бэлгэдлийг хүндэтгэн үзэх зэрэг нь улс төрийн тогтолцооны аль бүрэлдэхүүнд хамаарах вэ?

a)

Бодит дэмжлэг

b)

Оролцооны дэмжлэг

c)

Гадаад шаардлага

d)

Дотоод шаардлага

e)

Албадлагын нөөц

20.

. Улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхтэй оролцож, засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг. Тухайлбал 1990 оноос хойш Монгол улс энэхүү намын тогтолцоонд шилжсэн .Энэ нь:

a)

Нэг намын тогтолцоо

b)

Хоёр намын тогтолцоо

c)

Олон намын тогтолцоо

d)

Манлайлагч намын тогтолцоо

e)

Тохирох өгөгдөл алга

21.

......................... гэдэг нь намын үзэл суртлыг зөвшөөрч сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөрийн төлөө саналаа өгдөг чөлөөт иргэд бөгөөд нам доторх бүлгүүд болон зохион байгуулалтаас гадна байдаг онцлогтой. Энэ нь:

a)

Намын гишүүн

b)

Намын нарийн бичгийн дарга

c)

Парламент дахь нарийн бүлгийн дарга

d)

Намын удирдах зөвлөл

e)

Дэмжигч

22.

. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь гурван үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Аль нь хамаарахгүй вэ?

a)

Мэдээлэл олгох

b)

Цэнгээн баясгах, боловсрол олгох

c)

Иргэдэд өөрийн гэсэн санаа бодол төлөвшүүлэхэд оролцон туслах

d)

Хяналт шалгалт, шүүмжлэл өрнүүлэх

e)

Дээрх бүгд хамаарна

23.

“Demоs cratos” гэсэн үг утга гарлын хувьд доорх өгөгдлүүдээс алинд нь тохирч байна вэ?

a)

“Ардчилал”, грек үг

b)

“ Шууд ардчилал”, англи үг

c)

“Ард түмэн”, грек үг

d)

“Засаглал”, латин үг

e)

“Төр улс ”, франц үг

24.

Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын гаргадаг эрх зүйн акт аль нь вэ

a)

Тушаал, дүрэм

b)

Хууль

c)

Тогтоол, захирамж

d)

Зарлиг

e)

Шийдвэр, тушаал

25.

. “Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал ” гэж хэн тодорхойлсон бэ?

a)

К.Поппер

b)

А.Линколин

c)

Т.Жефферсон

d)

У.Черчилль

e)

Ж.Тойнби

26.

. Аймаг, нийслэл, сум дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Тохируулагч агентлаг

b)

Хэрэгжүүлэгч агентлаг

c)

Яам

d)

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

e)

Иргэдийн Нийтийн Хурал

27.

“Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх” гэж хэн тодорхойлсон бэ?

a)

Ж.Локк

b)

Э.Монтескье

c)

З.Фрейд

d)

Буйлдин

e)

Т.Парсонс

28.

a)

1a 2b 3c

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b

d)

1c 2b 3a

e)

1a 2c 3b

29.

a)

1e 2b 3c 4a 5d

b)

1d 2a 3b 4c 5e

c)

1e 2c 3b 4d 5a

d)

1a 2c 3b 4d 4e

e)

1c 2b 3e 4b 5a

30.

Хоёр ба түүнээс дээш нэр дэвшигч эсвэл улс төрийн намаас сонголт хийх иргэний эрхийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Сонгуулийн зарчим

b)

Сонгох эрх

c)

Сонгууль

d)

Сонгуулийн эрх

e)

Сонгогдох эрх

31.

. “Хоёр нам эсвэл зонхилох нэг намын тогтолцоо бий болох чиглэлд үйлчилдэг, шинээр гарч ирж буй болон жижиг намд ашиггүй, нутгийн хүнийг сонгох сэтгэл зүйн хандлага ихтэй, сонгогчдын санал гээгддэг” зэрэг нь сонгуулийн аль тогтолцооны шинжүүд вэ?

a)

Мажоритар тогтолцоо

b)

Пропорциональ тогтолцоо

c)

Паралель тогтолцоо

d)

Хувь тэнцүүлэх тогтолцоо

e)

Тохирох өгөгдөл алга

32.

Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг ба нам дотроо нэрийн жагсаалтаар парламентын гишүүдийг бүрдүүлдэг. Нам, эсвэл суудал авахын тулд тогтоосон босго давах ёстой. Энэ нь сонгуулийн аль тогтолцоонд хамаарах вэ?

a)

Харьцангуй олонхийн

b)

Энгийн олонхийн

c)

Холимог тогтолцоо

d)

Пропорциналь тогтолцоо

e)

Тохирох өгөгдөл алга

33.

“Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогч ” гэж хэн тодорхойлсон бэ?

a)

Г.Алмонд

b)

Г.Гегель

c)

Д.Истон

d)

Р.Путнам

e)

Р.Дарендорьф

34.
a)

1a 2b 3c

b)

1c 2b 3a

c)

1b 2a 3c

d)

1a 2c 3b

e)

1c 2a 3b

35.

Улс төрийн тогтолцоог бүтэц чиг үүргийн талаас нь авч үзвэл сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэмээн тодорхойлдог. Тэгвэл сонирхлыг илэрхийлдэг байгууллага аль нь вэ?

a)

Улс төрийн намууд

b)

Сонирхлын бүлгүүд

c)

Шахалтын бүлгүүд

d)

Төрийн бус байгууллага

e)

Төр

36.

Улс төрийн системийн дэд системүүдэд аль нь хамаарахгүй вэ?

a)

Тогтолцооны буюу институтционал дэд систем

b)

Мэдээлэл харилцааны буюу коммуникаци дэд систем

c)

Хэм хэмжээ зохицуулалтын дэд систем

d)

Улс төрийн системийн чиг үүргээрээ холбогдсон дэд систем

e)

Дээрх бүгд хамаарна

37.

Дараах баримтыг уншаад цэгийн оронд тохирох утгыг сонгоно уу? 2019.05.30-ны өдөр “Шинжлэх ухааны аваръя” уриан дор эрдэмтэн, судлаачдын жагсаал болжээ”. Энэ нь улс төрийн системийн:

a)

Эргэх холбоо

b)

Оролт

c)

Гаралт

d)

Хувиралт

e)

Үйлдэл

38.

. Хоёр намын тогтолцоонд хамаарах ойлголтыг олно уу?

a)

Монгол улсад 1921-1990 он хүртэл тогтож байсан тогтолцоо

b)

ЗХУ болон социалист гэгдэж байсан орнуудад тогтож байсан тогтолцоо

c)

Тухайн улс оронд засгийн эрх мэдлийг хүлээн авч хэрэгжүүлэх чадвартай хоёр нам давамгайлдаг.

d)

Улс төрийн амьдралд хэд хэдэн нам идэвхтэй оролцдог.

e)

Нэг нам дангаар ноёрхож, төрийн эрх мэдлийг барьдаг.

39.

. “Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилах, чөлөөт ардчилсан сонгуулийн систем бүрдүүлэх” гэсэн өгөгдөл иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээний жишээ болох вэ?

a)

Оюун санааны

b)

Улс төрийн хүрээний

c)

Социал хүрээний

d)

Эдийн засгийн

e)

Нийгмийн хүрээний

40.

“Нийт саналын 3/4 буюу 75 хувь, 2/3 буюу 66 хувиас дээш санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог арга. Энэ нь сонгуулийн аль тогтолцоо вэ?

a)

Холимог тогтолцоо

b)

Хувь тэнцүүлэх тогтолцоо

c)

Харьцангуй олонхийн саналаар сонгох

d)

Энгийн олонхийн саналаар сонгох

e)

Үнэмлэхүй олонхийн саналаар сонгох

41.

Сонгуулийг зохион байгуулах санал хураах, үр дүнг нь нэгтгэх, нийтэд танилцуулах үүргийг аль байгууллага хариуцдаг вэ?

a)

A Сангийн яам

b)

B Сонгуулийн төв байгууллага

c)

C Засгийн газар

d)

D Сонгуулийн Ерөнхий Хороо

e)

B,D хариулт хамаарна

42.

10. Улс төрийн системийн онолын загвар болох оролт, хувиргалт, гаралт гэсэн бүрдэл хэсэгтэй болохыг илэрхийлсэн эрдэмтэн хэн бэ?

a)

Д.Истон

b)

Г.Алмонд

c)

В.Парето

d)

Ж.Локк

e)

М.Вебер

43.

Дараах баримтыг уншаад цэгийн оронд тохирох утгыг сонгоорой. 2018 оны 8 сард Улсын Их Хурлаас батлан гаргасан Багшийн хөгжлийн тухай хууль бол Монголын улс төрийн системийн ....................... юм.

a)

Оролт

b)

Эргэх холбоо

c)

Гаралт

d)

Дэмжлэг

e)

Бүгд хамаарна

44.

Улс төрийн системийн талаарх зөв бодомжийг олно уу?

a)

Оролт- гаралт- эргэх холбоо- хувиралт

b)

Хувиралт-оролт- эргэх холбоо- гаралт

c)

Эргэх холбоо-оролт- гаралт-хувиралт

d)

Оролт-хувиралт-гаралт-эргэх холбоо

e)

Гаралт-оролт-эргэх холбоо- хувиралт

45.
a)

1a 2b 3c

b)

1c 2b 3a

c)

1b 2a 3c

d)

1a 2c 3b

e)

1c 2a 3b

46.

“Нийгмийн гишүүд үг хэлэх, хэвлэн нийтлэх, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг багтаасан мэдээллийн эрх чөлөөт орон зайг бий болгох” гэсэн өгөгдөл иргэний нийгмийг төлөвшүүлэх төрийн бодлогын аль хүрээний жишээ болох вэ?

a)

Оюун санааны

b)

Улс төрийн хүрээний

c)

Социал хүрээний

d)

Эдийн засгийн

e)

Нийгмийн хүрээний

47.

Хоёр ба түүнээс дээш тооны нэр дэвшигч, улс төрийн нам, эвслээс иргэн хүн тэгш эрхтэйгээр сонголтоо өөрийн биеэр, чөлөөтэй хийж, үр дүн нь шууд гардаг улс төрийн сонголтыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Сонгуулийн зарчим

b)

Сонгох эрх

c)

Сонгууль

d)

Сонгуулийн эрх

e)

Сонгогдох эрх

48.

“2008 оны парламентын сонгуульд Монгол улсын иргэн Бат –Аригун Ардчилсан намаас нэр дэвшин сонгуульд өрсөлдөж, улмаар тойрогтоо өрсөлдөгчөөсөө илүү олон санал авч, Монгол улсын Их хурлын гишүүн болсон. Энэ нь сонгуулийн аль тогтолцоонд хамаарах вэ?

a)

Харьцангуй олонхийн

b)

Хувь тэнцүүлэх тогтолцоо

c)

Холимог тогтолцоо

d)

Пропорциналь тогтолцоо

e)

.Тохирох өгөгдөл алга

49.

. Өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээлэл нь онцгой үүрэгтэй бөгөөд үүнийг

.......................гэдэг.

a)

Сошиал медиа

b)

Дөрөв дэх засаглал

c)

Масс медиа

d)

Гурав дах засаглал

e)

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл

50.

Улс төрийн намын нийгэмд гүйцэтгэх үүрэгт аль нь хамаарахгүй вэ?

a)

Намын дотоод ардчилал болон иргэдийн оролцоог хангах

b)

Бодлогын хэрэгжилтээ тайлагнах, хариуцлага хүлээх

c)

Иргэд өөрсдийн үзэл бодол, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх

d)

Улс төрчдийг бэлтгэх, чадавхжуулан нэр дэвшүүлэх

e)

Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх

51.

Монгол Улсын иргэн Оюунтунгалаг 2012 оны УИХ-ын сонгуульд ардчилсан нам болон ардчилсан намаас нэр дэвшсэн Цогтын төлөө саналаа сонгуульд өгчээ. Энэ нь:

a)

Оролцооны дэмжлэг

b)

Бодит дэмжлэг

c)

Гадаад шаардлага

d)

Дотоод шаардлага

e)

Эргэх холбоо

52.

. МоАХ-ны анхны цуглаан хэзээ, хаана болсон бэ?

a)

1989.12.10 Залуучуудын соёлын төв ордон, ордны өмнөх хэсэг

b)

1989.12.20 Сүхбаатарын талбай

c)

1989.12.10 Эрх чөлөөний талбай

d)

1989.12.08 Богд хааны музей

53.

. Олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэр бөгөөд Эртний Грект иргэн бүрийг төрийг удирдах хэрэгт оролцуулдаг ардчилсан төрийн хэлбэр анх үүссэн юм. Энд ардчиллын аль хэлбэрийн тухай өгүүлсэн байна вэ?

a)

Сонгодог ардчилал

b)

Шууд ардчилал

c)

Элит ардчилал

d)

Төлөөллийн ардчилал

e)

Олон ургальч ардчилал

54.

Ардчиллын үнэт зүйлсийг нарийвчлан судалж, ойлголтыг цэгцэлж өгсөн эрдэмтэн хэн бэ?

a)

Р.Даль

b)

Р.Мертон

c)

У.Черчилль

d)

Т.Парсонс

e)

К.Поппер

55.

Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй вэ?

a)

6 бүлэг 70 зүйлтэй

b)

8 бүлэг 49 зүйлтэй

c)

4 бүлэг 69 зүйлтэй

d)

7 бүлэг 60 зүйлтэй

e)

12 бүлэг 282 зүйлтэй