wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

2017 оны B хувилбар

Total questions: 60

Worksheet time: 44mins

Name
Class
Date
1.

1. Дараах ойлголтуудын аль нь нийгэмшлийн объектив талыг илэрхийлсэн байна вэ ?

a)

Иргэдэд нийгмийн соёл, хэм хэмжээ, үзэл санаа, үнэт зүйлс, үнэлэмжийн төрх загварыг эзэмшүүлж нийгмийг уламжилж үлдээх үндсэн нөхцөлийг илэрхийлнэ.

b)

Нийгэмшлээр чухам хэнээс хэнд соёл, туршлага, үнэт зүйлс уламжлагдаж байгааг илэрхийлнэ.

c)

Нийгмийн соёл, туршлага, хэм хэмжээ, үнэт зүйлсийг хэрхэн яаж өөриймшүүлэх арга замыг илэрхийлнэ.

d)

Нийгэмшлээр өөриймшүүлж буй соёл, туршлага,хэм хэмжээ, үнэт зүйлсийг илэрхийлнэ.

e)

Хүмүүс байр сууринаасаа хамааран хүндэтгэл, үнэ цэнэтэй бүхэнд хүрэх боломжийн хувьд өөр хоорондоо ялгагдаж байгааг илэрхийлнэ.

2.

2. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу ? .............................нь оролцогч асуултад өөрийн үзэмжээр хариулах саналаа бичих боломж олгодог. Энэ нь :

a)

Хагас нээлттэй асуулт

b)

Хаалттай асуулт

c)

Нээлттэй асуулт

d)

Ганцаарчилсан асуулт

e)

Чөлөөт асуулт

3.

3. Нийгэмшилт нь хүний насан туршид явагддаг хэмээх санааг анх удаа судлаач Орвиль Г.Брим дэвшүүлсэн байна. Тэгвэл түүний үзсэнээр насанд хүрэгсдийн нийгэмшилтийн шинж аль нь вэ ?

a)

Хэм хэмжээг эзэмшиж чаддаг

b)

Суурь үнэлэмж баримжаалалд нөлөөлдөг

c)

Хэм хэмжээг үнэлэх чадвартай

d)

Зан төлвийн сэдлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ

e)

Дүрэм биелүүлэх, анхааралтай дуулгавартай байхад сургадаг

4.

4. Нийгмийг тайлбарласан онолын олон хандлагууд байдаг. Дараах эрдэмтдийн аль нь бүтэц – чиг үүргийн хандлагын төлөөлөгч вэ?

a)

Р.Мертон

b)

Ч.Куули

c)

К.Маркс

d)

М.Вебер

e)

Т.Парсонс

5.

5. Таны ээж өөрийн үндсэн ажлаа амжуулахын зэрэгцээ нөхөр, үр хүүхэд, эцэг эхээ асрах зэрэг олон үүргийг нэгэн зэрэг биелүүлдэг. Энэ тохиолдолд аль үүргээ тэргүүн зэрэгт тавих, аль үүргээс татгалзахыг шийдвэрлэх нь хэцүү байдаг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ ?

a)

Нийгмийн үүрэг

b)

Үүргийн шинж

c)

Үүргийн тогтолцоо

d)

Иргэний үүрэг

e)

Үүргийн зөрчил

6.

6. Тодорхой газар нутгийн хүрээнд түүхэн ёсоор тогтсон соёл, сэтгэл зүйн ерөнхий шинж онцлогийг хадгалсан, урт удаан хугацааны холбоотой том бүлэг хүмүүсийн тогтвортой цогц нь нийгмийн нийтлэгийн аль хэлбэрийг илэрхийлсэн ойлголт вэ ?

a)

Аймаг

b)

Угсаатан

c)

Овог

d)

Үндэстэн

e)

Ястан

7.

7. Эрчимжсэн технологийн шинэ эх үүсвэрт тулгуурлан уур болон шатахуунаар хөдлөх техник бүтээгдэж, газар тариалан үйлдвэрлэлд шинэ үеийг авчирсан зэрэг нь нийгмийн ямар хэв маягт хамаарах вэ ?

a)

Аж үйлдвэржсэн нийгэм

b)

Ан агнуур, түүврийн нийгэм

c)

Тариалан, мал аж ахуйн нийгэм

d)

Хөдөө аж ахуйн нийгэм

e)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

8.

8. Шинжлэх ухааны хөгжил болон нийгмийн сэтгэлгээ нь шашны итгэл бишрэлээс хөндийрсэн явдлыг социологич Э.Гидденс аж үйлдвэржсэн нийгмийн өөрчлөлтөд нөлөөлөгч ямар хүчин зүйлсэд хамааруулан авч үзсэн бэ ?

a)

Улс төрийн хүчин зүйлс

b)

Эдийн засгийн хүчин зүйлс

c)

Соёлын хүчин зүйлс

d)

Оюун санааны хүчин зүйлс

e)

Хувь хүнээс хамаарсан хүчин зүйлс

9.

9. Ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1c 2a 3b

b)

1b 2с 3a

c)

1a 2b 3c

d)

1c 2b 3a

e)

1a 2c 3b

10.

10. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ........................гэдэг нь иргэдийн тэр дундаа доод давхаргын нийгмийн нөхцөл байдлыг сайжруулах, амьжиргааны түвшин эрс буурах эрсдэлд өртүүлэхгүйн тулд төрөөс хэрэгжүүлдэг цогц арга хэмжээг хэлнэ.

a)

Нөхцөлт мөнгөн тусламж

b)

Нийгмийн даатгалын сан

c)

Нийгмийн халамж

d)

Тэтгэврийн нөхөн олговор

e)

Нийгмийн хамгааллын тогтолцоо

11.

11. Нийгэмд тогтсон хэм хэмжээ алдагдсаны улмаас соёлын нэгдэл зөрчигдөхийг соёлын гажилт гэж үзсэн эрдэмтэн хэн бэ ?

a)

Э. Кассирер

b)

Э. Тайлор

c)

Ж. Мёрдок

d)

Э.Дюркгейм

e)

К.Яспер

12.

12. Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? ..............................нь хүмүүс хоорондоо болон нийгэмтэйгээ харилцах хэм хэмжээ, ойлголтуудын цогц юм.

a)

Ёс суртахуун

b)

Ёс суртахууны хэм хэмжээ

c)

Ёс суртахууны ухамсар

d)

Ёс суртахууны харилцаа

e)

Ёс суртахууны үйлдэл

13.

13. Харилцан үйлчлэлтэй буюу хоёр талтай, эсвэл нэг талтай, зарим тохиолдолд өөрчлөлтийг засгийн газраас хүчээр тулгах явдал нь соёлын өөрчлөлтийн ямар эх үүсвэрт хамаарах вэ ?

a)

Сэтгэлгээний өөрчлөлт

b)

Байгаль орчны өөрчлөлт

c)

Шинэ нээлт, бүтээл

d)

Өөр хэм хэмжээ үнэт зүйлс, технологи бүхий бүлгүүдтэй холбоо тогтоох явдал

e)

Хүн ам зүйн өөрчлөлт

14.

14. Нийгмийн харилцааны явцад тухайн үндэстэнд түүхэн ёсоор бүрэлдэн бий болсон хэлийг юу гэж нэрлэх вэ ?

a)

Зохиомол хэл

b)

Төрөлх хэл

c)

Шинжлэх ухааны хэл

d)

Ердийн хэл

e)

Философийн хэл

15.

15. Дараах ойлголтуудын аль нь албан бус хэм хэмжээнд хамаарахгүй вэ ?

a)

Иргэн бүр орлогоо зөв мэдүүлж татвараа төлөх

b)

Манлайлагчийн чанаруудыг хүлээн зөвшөөрөх

c)

Хүн бүр өөрийн овог, удам, гарал угсаагаа мэддэг байх

d)

Монголчуудын зочлох, хүндлэх ёсыг хүндэтгэх

e)

Иргэн бүр төрийн дууллаа мэддэг байх

16.

16. Өөрийгөө, орчноо сайхнаар авч явах, бүтээх, эв зохицолт, төлөв төрхтэй байдлыг эрхэмлэх зэрэгт соёл нь ямар хэлбэрээр илрэн гарч байна вэ ?

a)

Ахуйн соёл

b)

Эдийн засгийн соёл

c)

Гоо сайхны соёл

d)

Экологийн соёл

e)

Сэтгэлгээний соёл

17.

17. Сүсэг бишрэлийн нийтлэг байдлаас улбаалан хүмүүсийн бэлгэдэл, үнэт зүйлс, эрмэлзэл нэг байхыг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Үндэсний соёл

b)

Зонхилогч соёл

c)

Нийтийн соёл

d)

Шашны соёл

e)

Мэргэжлийн соёл

18.

18. Хүн бүр суралцах, амьдарч ажиллах, аялж зугаалах гэх мэт янз бүрийн зорилгоор гадаад орныг зорьдог. Хэдийгээр сайхан бүхнийг төсөөлөн очдог ч харь оронд мэдэхгүй хэлээр дасал болоогүй хүмүүстэй харилцаж, дасан зохицож амьдрах явцад гардаг бэрхшээлийг юу гэж нэрлэх вэ ?

a)

Соёлын нэгдэл

b)

Соёлын гажилт

c)

Соёлын хожимдолт

d)

Харийн соёлын ноёрхол

e)

Соёлын цочирдол

19.

19. Дараах бодомжуудын аль нь буруу томъёологдсон байна вэ ?

a)

Нийгмийн анги, угсаа гарал, шашин, оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дэд соёл бүрддэг.

b)

Оюуны соёлын өвөрмөц үзэгдэл бол урлаг юм.

c)

Ардын соёл нь тухайн улс үндэстний гэж хэлж болох өвөрмөц шинжийг өөртөө шингээсэн байдаг.

d)

Уран зураг, уран барилга, симфони найрал хөгжим зэрэг нь сонгодог соёлын төрөл юм.

e)

Нийтийн соёл нь соёлын бусад хэлбэрийг бодвол уран сайхны үнэ цэн нь өндөр байдаг.

20.

20. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1a 2c 3b

b)

1a 2b 3c

c)

1c 2a 3b

d)

1b 2с 3a

e)

1c 2b 3a

21.

21. НЭ<НН үед макро эдийн засагт ямар үзэгдэл бий болох вэ ?

a)

Үйлдвэрлэсэн баялгийн борлуулалт буурснаар эдийн засаг уналтад орж ажилгүйдэл үүснэ.

b)

Бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсч инфляци бий болно.

c)

Макро эдийн засагт тэнцвэр бий болно.

d)

Макро эдийн засагт ямар нэг сөрөг үзэгдэл бий болохгүй.

e)

Тохирох хариулт алга.

22.

22. ДНБ -г орлогоор нь тодорхойлохдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ ?

a)

Түрээсийн төлбөр

b)

Зээлийн хүү

c)

Өрх гэрийн хэрэглээний зардал

d)

Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл

e)

Шууд бус татвар

23.

23. Вексель гэж юу вэ?

a)

Банкны хадгаламжид үндэслэн нэг тооцооны данснаас нөгөөд мөнгө шилжүүлэх банк хоорондын тооцооны тогтолцоо

b)

Тодорхой хугацаанд өрөө төлөх тухай зээлдэгчийн хүлээсэн үүргийг гэрчилсэн өр төлөх баталгаа

c)

Төв банкнаас гаргадаг мөнгөн тэмдэгт, банкны тасалбар

d)

Данснаас тодорхой хэмжээний мөнгө авах тухай өмчлөгчийн зөвшөөрөл

e)

Компьютерийн тусламжтайгаар хийгддэг банкны тооцооны тогтолцоо

24.

24. Төв банкны үүрэгт аль нь хамаарах вэ ?

a)

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

b)

Мөнгөн хадгаламжийг хүлээж авах

c)

Иргэдэд мөнгөн зээл олгох

d)

Мөнгөн гүйлгээ хийх

e)

Зээлийн бүтээгдэхүүн гаргах

25.

25. Дараах бодомжуудын аль нь ажил эрхлэлтийн түвшинг зөв тодорхойлсон байна вэ ?

a)

Хөдөлмөрийн чадвартай хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулах

b)

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах

c)

Хөдөлмөрийн чадвартай хүн амын тоог эдийн засгийн идэвхтэй хүн амын тоонд харьцуулах

d)

Хөдөлмөрийн чадвартай ажилгүй хүн амын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах

e)

Ажиллагчдын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулах

26.

26. Эдийн засагт үнийн ерөнхий түвшин байнга өсч мөнгө үнэгүйдэх үзэгдлийг юу гэж нэрлэх вэ ?

a)

Хэрэглээний үнийн индекс

b)

Дефляци

c)

Хэрэглээний сагс

d)

Инфляци

e)

Хэрэглээний бараа үйлчилгээний жин

27.

27. Демпинг гэж юуг хэлдэг вэ ?

a)

Дотоодын зах зээл дээр орж ирж буй импортын барааны тоо хэмжээ, үнэд хязгаарлалт тогтоох

b)

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр

c)

Үйлдвэрлэгчид гадаад орнуудын шинэ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнэ өсгөх зорилготой түр зуурын үзэгдэл

d)

Дотоодын ААН-үүдийн гаднаас оруулж ирж буй бараанд ноогдуулах импортын татвар

e)

Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрээ байгуулах эсвэл худалдаж авах

28.

28. Дараах өгөгдлүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1a 2c 3b

b)

1b 2c 3a

c)

1c 2a 3b

d)

1b 2a 3c

e)

1a 2b 3c

29.

29. Нөхөж бичнэ үү? Гадаад худалдааны тэнцэл гэдэг нь ..................... хэлнэ.

a)

Экспорт, импортын зөрүүг хэлнэ.

b)

Экспорт, импортын нийлбэрийг хэлнэ.

c)

Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээний шилжих хөдөлгөөнийг хэлнэ.

d)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудад борлуулахыг хэлнэ.

e)

Бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орнуудаас худалдаж авахыг хэлнэ.

30.

30. Монгол оронд усан үзэм тариалахад гарах зардал БНХАУ-д тариалснаас өндөр гарах нь ойлгомжтой. Учир нь Монголд усан үзмийг зөвхөн хүлэмжинд ургуулах боломжтой. Харин Хятадын зөөлөн дулаан уур амьсгалтай өмнөд нутгийн задгай хөрсөнд бараг зөнгөөрөө ургана. Үүнийг гадаад худалдааны ямар онолоор тайлбарлаж болох вэ ?

a)

Хөрөнгө оруулалтын онол

b)

Протекционист онол

c)

Харьцангуй /туйлын/ давуу талын онол

d)

Тарифийн хязгаарлалт

e)

Квотын хязгаарлалт

31.

31. Улс төрийн нам, мэргэжлийн холбоо гэх мэт нь улс төрийн хэрэгжилтийн ямар түвшинд хамаарах вэ ?

a)

Теологийн түвшин

b)

Макро түвшин

c)

Мега түвшин

d)

Микро түвшин

e)

Рациональ түвшин

32.

32. Эрх мэдлийг бихевиорист хандлагын үүднээс хэрхэн тодорхойлох вэ ?

a)

Эрх мэдэл нь захирагч захирагдагч хоёрын харилцааны нэг өвөрмөц шинж

b)

Эрх мэдэл гэдэг нь тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар, үйл ажиллагаа

c)

Эрх мэдэл гэдэг нь нийгмийн бүлгийн өөрсдийгөө зохион байгуулах арга хэрэгсэл

d)

Эрх мэдэл гэдэг нь улс төрийг хэрэгжүүлэх хэрэгсэл

e)

Эрх мэдэл гэдэг нь улс төрийн зан үйлийн өвөрмөц хэв маяг

33.

33. Дараах бодомжуудын аль нь улс төрийн тогтолцооны гадаад шаардлагад хамаарах вэ ?

a)

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардах

b)

Сонгуулийн хуулийг өөрчлөх

c)

Засгийн газрыг огцруулах

d)

Төсвийн тодотгол хэлэлцэх

e)

УИХ-ын байнгын хорооны даргыг өөрчлөх

34.

34. АНУ-ын улс төр судлаач А.Алмонд өөрийн гэсэн зорилго чиглэлтэй зохион байгуулалттай бүлгийг сонирхлын бүлгийн ямар хэв шинжид хамаарна гэж үзсэн вэ ?

a)

Эвсэл холбооны бус бүлэг

b)

Аномик бүлэг

c)

Эвсэл холбооны бүлэг

d)

Байгууллагажсан бүлэг

e)

Үзэл сурталжсан бүлэг

35.

35. Олон намын тогтолцооны ач холбогдлыг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ ?

a)

Бусад нам хөдөлгөөнийг хориглодог

b)

Нэг нам ноёрхох боломжийг хязгаарладаг

c)

Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг

d)

Олон ургальч үзлийг дэмждэг

e)

Хүний эрхийг хангадаг

36.

36. Иргэдийн улс төрийн оролцооны хэлбэрийг олон нийт хэр зэрэг хүлээн зөвшөөрдөг эсэхээс нь хамаарч юу гэж ангилдаг вэ ?

a)

Идэвхтэй ба идэвхгүй

b)

Хуулийн хүрээнд ба хууль бус

c)

Нийцтэй ба нийцгүй

d)

Сайн дурын ба албадлагын

e)

Уламжлалт ба уламжлалт бус

37.

37. Төрийн засаглалын хэлбэрүүдийг зөв харгалзуулна уу ?

a)

1c 2b 3a

b)

1b 2c 3a

c)

1b 2a 3c

d)

1а 2c 3 b

e)

1c 2a 3b

38.

38. “Ардчилалд олон сул тал бий. Гэхдээ түүнд нэг давуу тал бий. Одоо хүртэл хэн ч ардчиллаас өөр давуу сайн зүйлийг бий болгоогүй” гэж хэн хэлсэн бэ ?

a)

Ж.Локк

b)

А.Линкольн

c)

Поппер

d)

Т.Жефферсон

e)

У. Черчилль

39.

39. “Иргэд төрийн хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан эрхээ эдэлнэ” гэсэн нь ардчиллын аль хэлбэрийг илэрхийлж байна вэ ?

a)

Сонгодог ардчилал

b)

Шууд ардчилал

c)

Төлөөллийн ардчилал

d)

Оролцооны ардчилал

e)

Элитийн ардчилал

40.

40. Өрсөлдөгчөөсөө олон санал авсан улс төрийн нам дангаараа Засгийн газар байгуулах боломжийг түлхүү олж авдаг. Энэ нь сонгуулийн тогтолцооны ямар хэлбэр вэ ?

a)

Дийлэнх олонхийн тогтолцоо

b)

Хувь тэнцүүлэх тогтолцоо

c)

Холимог тогтолцоо

d)

Ердийн тогтолцоо

e)

Зонхилох тогтолцоо

41.

41. Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалтыг ямар хуулиар баталгаажуулсан байдаг вэ ?

a)

Үндсэн хууль

b)

Төрийн албаны тухай хууль

c)

Захиргааны ерөнхий хууль

d)

Захиргааны хариуцлагын тухай

e)

Улс төрийн намын тухай хууль

42.

42. Иргэний эрх зүйн харилцааны төрөлд аль нь хамааралгүй вэ ?

a)

Газрын эрх

b)

Нэр төр, алдар хүндтэй холбоотой харилцаа

c)

Эд хөрөнгийн өмчлөл

d)

Гэр бүлийн харилцаа

e)

Эрүүгийн зөрчил, маргаан

43.

43. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн зохицуулалтаар хэнийг тусгайлсан хамгаалалтад авдаг вэ ?

a)

Олзлогдсон иргэд

b)

Энгийн иргэд

c)

Шархтан ба өвчтнүүд

d)

Хүүхдүүд

e)

Цэрэг, офицерууд

44.

44. Нөхөж бичнэ үү. .............................гэдэг нь төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан хүсэлтийг хэлнэ.

a)

Гомдол

b)

Санал

c)

Мэдэгдэл

d)

Гэрээ

e)

Хэлцэл

45.

45. Жижиг бизнес эрхэлж буй иргэдийн албан татварыг орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Жишгээр татвар төлдөг ажил үйлчилгээ эрхлэгч аль нь вэ ?

a)

Цэцэг ургамал тарьж худалдах

b)

Лангуугаар худалдаа эрхлэгч

c)

Түлээ нүүрс борлуулагч

d)

Чингэлэг, тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхлэгч

e)

Тохирох хариулт алга

46.

46. Үндсэн хуулийн цэц төрийн албан хаагчийн өргөдлөөр маргаан үүсгэн хянан шийдвэрлэж болох уу ?

a)

Шийдвэрлэж болохгүй

b)

Шийдвэрлэж болно

c)

Зарим тохиолдолд болно

d)

Маргаан үүсгэсэн асуудлын шинж байдлаас хамаарна.

e)

Хэрвээ захиргааны албан хаагч өргөдөл гаргасан бол болно.

47.

47. НҮБ-д Хүүхдийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протоколд 15 нас хүрээгүй хүүхдийг ямар үйл ажиллагаанд татан оролцуулбал дайны гэмт хэрэгт тооцдог вэ ?

a)

Зэвсэгт хүчин эсвэл зэвсэгт бүлэглэлд оролцуулах

b)

Албадан цэрэгт татах

c)

Дайн байлдаанд шууд оролцуулах

d)

Эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс татгалзах

e)

Албадан байцаах

48.

48. Цагдаагийн байгууллага ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага вэ ?

a)

Өмгөөлөх

b)

Хяналт тавих

c)

Гэм бурууг тогтоох

d)

Шалгах

e)

Биелүүлэх

49.

49. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах зэрэгт иргэдийн зүгээс шууд болон шууд бусаар оролцох, үзэл бодлоо илэрхийлэх, хамтран шийдвэр гаргах эрхтэй байх нь төртэй харилцагч иргэнд тавигдах нийтлэг шаардлагын аль нь вэ ?

a)

Хяналт тавигч иргэн байх

b)

Мэдээлэлтэй иргэн байх

c)

Оролцогч иргэн байх

d)

Сонгогч иргэн байх

e)

Санхүүжүүлэгч иргэн байх

50.

50. Хууль сахиулах байгууллагын албан тушаалтнууд хүний эрхийг хязгаарлах эрх хэмжээтэй байдаг тул тэдний хувьд тодорхой үйлдлүүдийг хориглодог. Тэрхүү хориглодог үйлдлүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ ?

a)

Гэм буруугүй хүнийг сэжигтэн, яллагдагчаар тооцох

b)

Хохирлыг тодорхойлох, хохирогчийг хамгаалах

c)

Хүнийг хууль бусаар баривчлах

d)

Эрүү шүүлт тулгах

e)

Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх

51.

51. Олон улсын эрх зүйд ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ ?

a)

Императив

b)

Экстенсив

c)

Прогрессив

d)

Интенсив

e)

Диспозитив

52.

52. Олон улсын харилцааны түүх судлаачид 1618-1648 оны хооронд Европ тивд болсон 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж үздэг. Энэ нь ямар гэрээ вэ ?

a)

Ялтын гэрээ

b)

Женевийн гэрээ

c)

Хиагтын гэрээ

d)

Буурын гэрээ

e)

Вестфалийн гэрээ

53.

53. Дараах өгөгдлүүдийн аль нь олон улсын харилцааны олон туйлт системийн гол онцлог шинжийг илэрхийлж байна вэ ?

a)

Нөгөө хоёр талтай аль алинтай нь сайн харилцаатай байх, зөрчил үүсэхээс болгоомжилдог.

b)

Өөрийн нөлөөнд буй улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг зохицуулах, эвсэлд нэгдсэн орнуудын салан тусгаарлах болон бие даах оролдлогыг таслан зогсоодог.

c)

Нөгөө эвсэлтэй тэмцэлдэх, боломжтой бол устгахыг оролддог

d)

Аль нэг талтай нь дайтсан ч системийг бүхэлд нь тогтворгүйжүүлэх хэрэггүй.

e)

Өөрсдийн хүчийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг, нөгөө эвслийн гишүүнийг өөртөө татах, өөрийн гишүүдийг алдахгүйн төлөө тэмцдэг.

54.

54. Монгол улс дараах байгууллагуудад гишүүнээр элсэн орсон он цагийг зөв харгалзуулна уу.

a)

1b 2a 3c

b)

1a 2c 3b

c)

1b 2c 3a

d)

1c 2b 3a

e)

1c 2a 3b

55.

55. Олон улсын эрх зүйн хэм хэмжээний төрлүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ ?

a)

Урьдчилан бичигдсэн агуулгын шинжээрээ ангилагдах хэм хэмжээ

b)

Хамтын ажиллагааны хэм хэмжээ

c)

Эрх зүйн үйлчлэх хүчний хэм хэмжээ

d)

Тодорхойлолтын хэм хэмжээ

e)

Зарчмын хэм хэмжээ

56.

56. Монгол улсаас дэлхий нийтийн хэмжээнд явуулж байгаа гадаад бодлогын хүрээнүүдийг тоочихдоо илүүц зүйл дурьдсан бол аль нь вэ ?

a)

Европын улсууд

b)

Ази, Номхон далайн улсууд

c)

Арлын болон эх газрын улсууд

d)

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд

e)

Ойрхи Дорнод, Африк, Латин Америкийн улсууд

57.

2.1 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

1d 2a 3b 4f 5c 6e

b)

1d 2e 3a 4c 5f 6b

c)

1a 2d 3e 4f 5c 6b

d)

1b 2e 3d 4f 5a 6c

e)

1e 2b 3f 4d 5c 6a

58.

2.2 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

1a 2d 3c 4f 5e 6b

b)

1a 2d 3e 4f 5c 6b

c)

1e 2d 3a 4f 5b 6c

d)

1f 2d 3c 4b 5a 6e

e)

1f 2e 3a 4c 5d 6b

59.

2.3 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

1d 2c 3a 4b 5f 6e

b)

1a 2c 3d 4b 5f 6e

c)

1d 2e 3a 4b 5f 6c

d)

1e 2c 3f 4b 5a 6d

e)

1c 2d 3a 4b 5e 6f

60.

2.4 Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу ?

a)

1c 2e 3b 4d 5f 6a

b)

1a 2c 3e 4d 5f 6b

c)

1a 2c 3e 4d 5b 6f

d)

1e 2c 3a 4d 5f 6b

e)

1b 2c 3a 4d 5f 6e